Мексикийн Герреро мужийн оюутнууд Ерөнхийлөгч Энрике Пенье Ньетог огцрох шийдвэр гаргахад нь зургаа хоногийн хугацаа өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр ням гаригт оюутнууд хэдэн цагийн туршид Герреро мужийн төв Чильпансинго хотын хоёр радиостанцийн байрыг эзэлжээ.
Тэд шаардлагуудаа шууд эфирээр зарласан байна. Оюутнуудын удирдагчдын нэг нь Игуалад 43 оюутан алга болсноос хойш хоёр сарын хугацаа энэ сарын 26-нд болох нь гэдгийг сануулсан байна. Түүний өгүүлснээр энэ хугацаанд оюутнууд алга болсон тухай болон тэднийг эрэн сурвалжлах ажлын талаар үргэлж худал мэдээлэл өгсөн гэнэ.
Тиймээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй өдийг хүрсэн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан, шийдвэр гаргахад нь зургаа хоногийн хугацаа өгчээ. Хэрэв өгөгдсөн хугацаанд огцрох шийдвэрээ зарлахгүй бол улс орон даяар эсэргүүцлийн арга хэмжээгээ улам хүчирхэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад , есдүгээр сарын 26-ны өдөр Игуалад цагдаа нар оюутнуудыг баривчлан, “Нэгдмэл дайчид” бүлэглэлийн дээрэмчдийн гарт шилжүүлсэн юм. Энэ үйл явцад боловсролын шинэчлэлийн эсрэг зогссон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалын үеэр болсон юм. Тухайн үед Игуалагийн дарга асан Хосе Луисын тушаалаар оюутнууд руу дайрч, зургаан хүн газар дээрээ нас барсан бол 43 оюутан ор сураггүй болж, одоо хүртэл тэдний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж : Риа новости