Монголын туялзуур сэлэмний холбоо, Японы туялзуур сэлэмний холбоо, "Токио 2020" олимпийн наадмыг зохион байгуулах хороо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
Энэхүү ажлын хүрээнд Японы домогт сэлэмчин, олимпийн хошой мөнгөн медальт, Олон улсын туялзуур сэлэмний холбооны Тамирчдын комиссийн дарга Юки Отаг Монголын туялзуур сэлэмний багийн Япон дахь элч төлөөлөгчөөр сонгосноо баталгаажууллаа.
Сонирхлын бичигт Юки Ота болон МТСХ-ны Дэд Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, “Тайж” группын Ерөнхийлөгч Л.Ганпүрэв нар гарын үсэн зурсан юм.
Юки Ота Монголын сэлэмний багийг 2020 он хүртэл Япон улсад төлөөлж, жил бүр Монгол Улсад зочлон туялзуур сэлэмний спортыг сурталчлах юм.
Юки Ота гэж хэн бэ.
1985 онд төрсөн. Түүнийг “Бээжин 2008” олимпийн наадам хүртэл хэн ч таньдаггүй байв.
Туялзуур сэлмийг төдий л ойшоодоггүй байсан япончуудад энэхүү спортыг таниулж, олимпийн үндсэн спорт нь болгож, нэр алдарт хүргэсэн хүн тэр мөнөөсөө мөн билээ.
Бээжингийн олимпийн наадамд тэрбээр ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, түүнийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр эхэр татан уйлж, нийт Японы ард түмнээс туялзуур сэлмийг дэмжихийг гуйж байсан юм.
Төд удалүй оролцсон тэмцээн бүртээ түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлэх болсон билээ.
Түүний нөлөөгөөр туялзуур сэлмийг японы ард түмэн ихээр дэмжих болж, одоо хамгийн өргөн дэлгэр хөгжсөн спортын нэг болсон байна.
Дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр Лондонгийн олимпийн наадамд оролцож, багийн төрөлд мөнгөн медаль авснаар олимпийн медалиа ихэрлүүлсэн юм.
Түүнийг “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх нэр дэвших хороо “Элч тамирчин”-аар сонгосон юм.
Японы бүх тамирчдаас энэ үүргийг ганцаараа хүлээж, элчээр ажилласан тэрбээр эрх авахад хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг байж, ОУОХ-нд албан ёсны танилцуулгыг гардан хийсэн.
Түүнээс гадна тэрбээр туялзуур сэлэмний тамирчдыг олон улсын байгууллагуудад төлөөлөх эрхийг хүлээж, Олон улсын туялзуур сэлэмний холбооны Тамирчдын комиссийн даргаар сонгогдон ажиллаж байна.