Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ долоо хоногт мэндэлнэ хэмээн УИХ-ын эрхэм гишүүн твиттер хуудаснаа мэдээлсэн нь олон нийтийг төөрөгдөлд орууллаа.
Үндэсний статистикийн хороо вэб хуудсандаа Монгол Улсын хүн амын цагийг ажиллуулдаг. Тэр цагаас Монгол Улсад цаг тутамд хэчнээн шинэ иргэн мэндэлж, хүн амын тоо хэд хүрч байгааг багцаалж болдог байв.
Гурван сая дахь иргэн төрөх хугацаа дөхсөн тул уг цагийг энэ сарын 6-наас эхлэн түр хугацаагаар буулгажээ.
Энэ талаар Үндэсний статистикийн Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодруулахад “Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ долоо хоногт, эсвэл энэ онд багтаж төрөхгүй. Манай байгууллага хүн амын төрөлт, нас баралтын тоог тухайн сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авдаг.
Арваннэг, арванхоёрдугаар сарын төрөлт, нас баралтын тоо гурван сая дахь иргэн хэзээ төрөх тооцооллыг хийхэд их нөлөөтэй. Одоогийн байдлаар гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын дундуур төрөх магадлалтай байна” гэлээ.