АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн бөгөөд түүний хүсэлтийг Барак Обама баталжээ.
Дараагийн шинэ сайдыг томилох хүртэл Чак Хейгел үүрэгт ажлаа гүйцэтгэх юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Чак Хейгел огцрох болсон шалтгаан нь Цагаан ордноос “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг хэрэгжүүлж буй бодлогод санал нийлээгүйгээс болсон гэнэ.
Учир нь өнгөрсөн долоо хоногт Обама “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх Америкийн стратегийг эргэн харах үүрэг өгсөн юм.
Түүнчлэн Бүгд Найрамдах намын сенатор Жон Маккейний мэдээлж буйгаар Ерөнхийлөгчийн засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар гаргаж буй шийдвэрт нь Чак Хейгел сэтгэл дундуур байсан гэв.
Чак Хейгел нь Вьетнамын дайны ахмад дайчин. 2013 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон.
Эргэн сануулахад АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан билээ.