АНУ-д Тангарагтны шүүгчид өнгөрсөн наймдугаар сард өнгөт арьст өсвөр насны хүүг буудсан Фергюсон хотын цагдаа Даррен Уилсоныг гэм буруугүй гэсэн шийдвэр гаргажээ.
"Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний дараа Тангарагтны шүүгчид хэргийн бүх материалтай танилцаж, хоёр хоногийн хэлэлцүүлгийн дараа Даррен Уилсон гэм буруугүй гэсэн шийдвэр гаргасан" хэмээн прокурор мэдээлжээ.
Энэ сарын 9-нд АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотод цагдаагийн ажилтан 18 настай, өнгөт арьст Майкл Браун гэх өсвөр насны хүүг буудан хөнөөсөн. Иймд тус хотод олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хохирогч Майкл Браун дэлгүүрт хулгай хийхээр оролдох үед цагдаа нарын хараанд өртөж, улмаар эсэргүүцэл үзүүлэхийг завдсаны улмаас буудуулсан гэнэ. Харин гэрчүүд Браун зэвсэглээгүй, гараа өргөж байхдаа буудуулсан гэжээ.
Хохирогчид хийсэн задлан шинжилгээгээр түүнийг гар руу нь дөрөв, толгой руу нь хоёр удаа, нийт зургаан удаа буудсан нь тогтоогдсон юм.
Африкийн уугуул буюу хар арьстнууд гол төлөв оршин суудаг хотод цагаан арьст цагдаа нар өсвөр насны залууг буудсан нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм.
Тангарагтны шүүхийн шийдвэрийг сонсохоор олон зуун хүн цугласан байна. Тус шийдвэртэй холбогдуулан хотод дахин үймээн самуун үүсэхээс сэргийлж, Үндэсний аюулгүй байдлын цагдаа нарыг мөн бэлэн байдалд байхыг хотын захирагч үүрэгдсэн байна.
Эх сурвалж: РИА-Новости