Өчигдрийн хоёр дахь тоглолт “Хасу Чингис Сити” болон “Valvoline Бүргэдүүд” багийн хооронд өрнөсөн юм.
Насанд хүрэгчдийн УАШТ, Спрайт Супер Лиг, Бүх Ард Түмний Спартакиад гээд улсын хэмжээний бүхий л том тэмцээнд "аварга" хэмээх эрхэм алдрыг хүртсэн залуус бол Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Хасу Мегаватт багийнхан. Сагсан бөмбөгөөр хичээллэгч олон зуун залуус “Хасу Мегаватт Чингис Сити” багийг дээд лигт харахыг тэсэн ядан хүлээж байсан. Тэгвэл тэд энэ улиралын эхний тоглолтоо өчигдөр хийлээ.
Тус багт NCAA-д байхдаа од тоглогчын хэмжээнд тоглож байсан 26 настай, залуу легионер тоглогч Afam Moujeke хүч нэмсэн юм.
Харин тэдний өрсөлдөгч Интерстандарт Нефть компанийн “Valvoline Бүргэдүүд” баг. Энэ багийн бүрэлдэхүүнд NBA-д тоглож байсан хоёр тоглогч багтсан нь энэ багийн онцлох зүйл байсан юм.
Тодруулбал NBA-н New Orleans Hornets багт холбон тоглогчоор тоглож байсан Carldell Johnson, Seattle Super Sonics, Memphis Grizllies, Charlotte Bobcats багуудад тоглож байсан Andre Brown гэсэн хоёр тоглогч.
Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байсан энэ тоглолтонд, олон жил хамтдаа өндөр амжилттай тоглож байгаа баг болох “Хасу Мегаватт Чингис Сити” багийнхан 107-95 харьцаатай ялалт байгууллаа. Тэднээс шинэ легионер Afam Moujeke өөрийн өндөр ур чадвараа харуулж, 37 оноо, 17 самбар авсан бол, Gabe Moton 22 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, Золжаргал 15 оноо, Даваасамбуу 8 оноо, 8 самбар, Улаанхүү 8 оноо, 8 самбар авчээ.
Харин тэдний өрсөлдөгч шинэхэн бүрэлдэхүүнтэй байгаа Дорноговь “Valvoline Бүргэдүүд” багт, ойлголцол дутаж байгаа гэдэг нь харагдлаа. Тэднээс Carldell Jonhson 35 оноо, Э.Дөлгөөн 21 оноо, 6 бөмбөг таслалт, Andre Brown 16 оноо, 19 самбар, залуу тоглогч Мишээл 14 оноо, Оюунбат 4 оноо, 11 самбар авчээ.
Сануулахад легионер тоглогч Andre Brown Монголд ирээд ганц хоногийн дараа эхний тоглолтоо хийсэн юм. Түүний хувьд цагийн зөрүү арилаагүйгээс гадна шинэ багтайгаа бэлтгэл хийгээгүй улмаас өчигдрийн тоглолтод сайн тоглож чадаагүй юм. Цагийн зөрүү арилж, жигдрээд ирэхээр ур чадвараа харуулах байх гэж найдаж байна.