Шинжлэх ухааны салбараа хөгжүүлж чадсан улс орон хөгжиж чадсан жишээ дэлхийд цөөнгүй. Тэгвэл манай улс тэрхүү хөгжлийн хаахна явна вэ.
Доктор, профессор, академичдынхаа тоогоор бол дэлхийд нэлээд дээгүүрт орох манай улс судлаач, эрдэмтдийнхээ оюуны чадамжийг бүрэн ашиглаж чаддаг уу. Ямар учраас шинжлэх ухааны байгууллага нь ч, улс орон нь ч хөгжиж дэвждэггүй вэ. Улс доторх “Вант улс” мэт явж ирсэн ШУА эрдэмтэн, судлаачдаа дэмждэг үү гээд олон асуулт байна. Энэ асуултуудад хариулт өгөх үүднээс бид цуврал сурвалжлага, нийтлэл, ярилцлагыг бэлтгэн хүргэх болно.
Энэ сэдвээр Төрийн соёрхолт, инженер Н.Нацагнямыг урьж ярилцсан юм.
-Шинжлэх ухааны академийн талаар ямар бодолтой байдгийг тань эхлээд сонирхмоор байна?
-Академи бол капиталист нийгэмд байдаггүй, социалист нийгэмд байдаг байгууллага. ОХУ энэ байгууллагаа хаагаад төрийн бус байгууллага болгосон. Манай академи бол социалист нийгмийн гажуудал хайран мөнгө цаг гэж хэлнэ дээ.
-Тэгэхээр та Шинжлэх ухааны академид нэлээд шүүмжлэлтэй ханддаг байх нь ээ?
-Хоёр янзаар хүлээж авдаг. Нэгдүгээрт, философи, социалоги, түүхийн хүрээлэн гэх мэт салбар нь нийгмийн хэрэгцээ ба энэ төрлийн салбараар өөрийгөө санхүүжүүлэх боломжгүй тул улсын хүрээлэн байх ёстой. Энэ нь социализмын давуу тал. Харин инженер, технологийн салбар хүрээлэнгүүд нь төрийнх биш хувийнх байвал шинэхэн утгаараа хөгжинө.
Социализмын материал техникийн баазыг Герман улс амжилттай хувьчилсны ачаар 1990 онд Англиас хоёр дахин илүү хөгжилд хүрсэн. Ингэж Английн бүх гадаад валютын нөөцийг ERM механизмаар Герман улс ховх сорж чадсан байдаг.
Социалзмын үед Хөнгөн хүнсний үйлдвэрийн хүрээлэн сайн хөгжсөн. Харин одоо хувьчлах хэрэгтэй байх. Ерөнхий инженерт нь Дамдин сайдын гэрээгээр үнэгүй өгчихвөл Англи, Герман шиг амжилттай хувьчилж чадна. Учир нь гэрээний зарчим нь яг ижил юм билээ. Социализмын материал техникийн баазыг Герман улс амжилттай хувьчилсны ачаар 1990 онд Англиас хоёр дахин илүү хөгжилд хүрсэн. Ингэж Английн бүх гадаад валютын нөөцийг ERM механизмаар Герман улс ховх сорж чадсан байдаг. Харин Зүүн Европ болон Монгол зэрэг улс орнууд Америкийн доктор, профессоруудын чөлөөт өрсөлдөөн гэдэг хоосон худал онолд хууртаж дампуурсан.
Дэлхийн технологийн хөгжлийг доктор, профессорууд бүтээгээгүй. Харин Стив Жобс шиг баклаврын дипломгүй хүмүүс бүтээсэн. Миний ажиллаж байсан Английн монополь компани болох GEC нь дэлхийн ихэнхи атомын цахилгаан станцыг байгуулсан. Харин үүний аналог өдөөлтийн автоматыг хийсэн хүн 16 настайдаа сургуулиасаа гараад Coventry коллежийн матемтатикийн анги төгссөн хүн байдаг. Өөр ямар ч сургуульд ороогүй. Яагаад гэж асуухад далан худалчдаас юугаа сурах вэ гэж байсан даа. Тэгэхээр баялаг бүтээдэг мэдлэг доктор, профессоруудад байдаггүй гэдгийг дэлхийн жишээнээс харж болно.
Уг нь онол, практик хоёр нэг зүйл. Харин барууны доктор, профессорууд практикгүй онол ярьсаар байгаад онолоо буруу ойлгосон хүмүүс байдаг. Тиймээс барууны доктор, профессорууд хэзээ ч баялаг бүтээж байгаагүй.
-ШУА гадаадад төгсч ирсэн эрдэмтдийг ажиллуулах дургүй байдаг гэх яриа байдаг. Та үүнтэй санал нийлэх үү. Дэлхийн улсуудад залуу эрдэмтдээ яаж дэмждэг юм бол?
-Капиталист нийгэмд мэдлэг нь хувийн компанийн өмч нууц тул их, дээд сургуулиудаасаа нууцалдаг. Иймд бид оюутнуудаа барууны их, дээд сургууль төгссөнийх нь дараа инженерийн ажилд оруулах замаар мэдлэг баялгийг импортлох боломжтой. Харин ингэж сурч ирсэн инженерүүд манай Академид ажилд орохоос татгалздаг.
Учир нь хоёр жил ажиллаад даргын тушаалаар халагдахад бүх оюуны өмчөө алдаад хоцорно. Иймд төрийн компанид мэдлэг хуримтлагдах боломжгүй. Хувийн компани нь оюуны өмчийг хамгаалах хөгжүүлэх боломж юм. Гэтэл манайд хувийн институт хүрээлэн гэж нэг ч байхгүй. Оюунлаг баялагаа практикт нэвтрүүлсэн компанийг институт гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг атал манайд дамын наймаа хийдэг, технологи импортолдог газрууд өөрсдийгөө институт гэж нэрлээд байгаа нь зүй бус явдал.
-Манайхан буруу гэж ярихаараа тогтолцоо руу нь дайрдаг. Таны яриа ч гэсэн тэгж анзаарагдаж байна. Тэгвэл тогтолцоог яаж өөрчлөх хэрэгтэй гэж?
-Манай боловсролын яам сүүлийн 25 жил коммунист арга барилаар явсаар байгаад доктор, профессорууддаа бүх төслөө өгч, тэднээс юм горьдсоор байгаа. Мянга гаруй төсөл санхүүжүүлж 300 гаруй патентыг нь төр эзэмшсэн. Гэтэл үр дүн нь нооль. Энэ нь манай тогтолцоо бас бидний сэтгэлгээний гажуудал.
Эрүүл саруул нийгэмд хувийн институтын хийдэг ажлыг социалист нийгэм буюу өнөөгийн манай нийгэмд төр хийдэг тул ингэж дампуурч байгаа юм. Хэрэв Монгол Улсыг социализм дайрч биш тойрч гарсан бол бид арай өөрөөр эрүүл саруул Монгол ухаанаар сэтгэх байсан. Харин одоо Карл Марксын алуурчдын үзэл санаагаар сэтгээд байгаа юм. Ялангуяа, сүүлийн 18 жилд шүү. Өнөөгийн манай төр технологийн төсөл санхүүжүүлчихээд патентыг нь төр хурааж авдаг. Энэ бол коммунист хүчирхийлэл ба арван сар үрээ тээсэн эхээс үрийг нь булааж авч байгаатай адил үйл явц юм. Иймээс өндөр технологийн буюу IT-гийн төсөл хэрэгжихгүй байгаа юм.
Өнөөгийн манай төр технологийн төсөл санхүүжүүлчихээд патентыг нь төр хурааж авдаг. Энэ бол коммунист хүчирхийлэл ба арван сар үрээ тээсэн эхээс үрийг нь булааж авч байгаатай адил үйл явц юм.
Энэ тухай Английн элчин сайд сонсчихоод ухаан алдаж унах шахсан шүү. Ийм булай юмнуудаа нуумаар юм байна лээ шүү нөхөд өө. Булай ч гэсэн эх орны минь булай юм. Бид хэзээ коммунист хүчирхийллээсээ салах юм бэ. Энэ нь манай фракцуудаас шууд хамаарна. Шинэ засгийн фракцууд чөлөөтэй ажиллах боломжийг нь хангаж өгвөл энэ асуудал эцэс болно. “Би хэзээ ч академич нарт найдаж дахин хамтарч ажиллахгүй. Харин одооноос бүтээлч инженерүүдтэй хамтарч ажиллая” гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бидэнд хэлж байсан.
Зөв шийдэл боловч манай фракцуудын дарамтаас болоод ажлаа хийх зав цаггүй явсаар байгаад дууссан. Ер нь фракцгүй төрийн тогтолцоотой болчихвол бид саадгүй хөгжинө. Фракцуудын довтолгоон ганц манайх биш Ардчилсан засаглалтай бүх улсад бий. Энэ нь дампууралд хүргэж тэсэрч дэлбэрч байна. Жишээ нь Англид Ерөнхий сайд нь Лорд болох гэж үзлээ, Тайланд, Туркт нэг хүний засаглалд орсон. Бусад нэлээд олон орнууд ийм зам руу орохоос өөр замгүй болж байна.
Тайванийн оюутнууд сонгуульд оролцох гэж хаа байсан АНУ-аас нисч ирдэг. Тэдний сонголт бол популизмын төлөө биш харин шинэ засаглалд орох гэсэн ягаан өнгийн сонголтыг хийдэг. Хоёр бүдүүн намын төлөө санал өгч популизмыг дэмждэг систем маань дэндүү хоцрогдсон. Харин одоо манай шинэ Үндсэн Хуулийн төлөө саналаа өгөх боломжийг манай сонгуулийн хуульд нэмэх нь олон улсын хөгжлийн шаардлага юм.
Өнөөгийн нийгэмд хувийн компаниуд л баялаг бүтээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр үүнд оролцох шаардлагагүй. Төр зөвхөн захиалгаа л өг. Төр оролцохоор дамын наймаа импорт болоод явчихдаг.
-Тэгвэл тэр баялаг бүтээдэг хувийн компаниудыг хэрхэн сонгож авах вэ?
-Практикт өндөр технологийн бүтээлээ 20 сар амжилттай туршсан компанийг сонгож санхүүжүүлэхэд үндэсний үйлдвэрлэл хөгжөөд ирнэ. Английн бүх танк, онгоц, галт тэрэг, эрчим хүч гээд бүх салбарыг миний ажиллаж байсан компани монополь захиалгаар зохион бүтээж зах зээлд нийлүүлсэн.
Ойрын жишээ ярихад Хятад улс байна. Хятад хувийн институтыг улсын компани шиг санхүүжүүлж байна. Энэ нь 60 жилийн өмнөх Английн түүхийг давтаж байгаа юм. Харин манайхан өнөөдрийн Английг дууриагаад бүдэрчихлээ. Гэрийн тооно байхгүй байхад манайхан унь тавих гэж оролдоод 25 жил нухлаа бас шатлаа хайран олон зуун тэрбум төгрөг. Тал шуудай үрийн төмс хайран боловч намар нь 10 шуудай төмс олз болдог. Төмсний үр хэмжээний зарлага гаргаагүй байж яаж том олз олох юм бэ.
Дэлхийн жишгээр IT-гийн хувийн институт-д төмсний үрийн хэмжээний хаялага хаяад дараа нь олон тэрбум ам.долларын олз олдог. Гэхдээ төр хэзээ ч патентыг 100 хувь булааж дээрэмдэж авдаггүй. Дэлхийн жишгээр IT-гийн цахим төхөөрөмжүүдийг 1-3 жил зохион бүтээдэг. Харин манайхан гялс хийчих гурван сарын дараа авъя оны төсөв ондоо багтах ёстой гэдэг. Сэтгэл байвч арга нь буруу байна. Энэ нь халуун цай уу гээд аягалалгүйгээр шууд улаан хоолой руу хийхтэй адил юм. Улаан хоолойгоо түлж үхсэнээс мөрөөрөө явж байя даа.
-Таны ярианаас төр хэт их оролцоод байгааг ойлголоо. Тэгвэл төрийг яаж оролцуулахгүй болгох вэ?
-Бид 100 жилийн өмнөх Монгол төрхөндөө ормоор байна. 70 жилийн турш буруу сэтгэхүйгээр явсныгаа сүүлийн 24 жил улам том болгон хөгжүүлж тэр нь одоо мөнгө угаах арга хэрэгсэл болсон байна. Хэрэв бид социализмаар яваагүй бол дэлхийн хөгжилтэй улс орнуудтай ижилхэн сэтгэхүйтэй байх байсан. Дээр нь чөлөөт өрсөлдөөн гэдэг худал үг оюуны вирусгүй байх байлаа. Харин ч бусад жижиг буурай улс орнуудыг чөлөөт өрсөлдөөн гэдэг худал үгээр молигодож өөрсдийнхөө хэрэглэгч болгож зах зээлийг булааж колончлоод явах байсан.
Гэтэл бид өнөөдөр нэг сая төгрөгөөр хийх юмыг нэг тэрбум төгрөгөөр импортолж байна. Энэ нь дугуй эсвэл төмөр тросс биш зөвхөн оюуны өртөгтэй ажил шүү дээ. Миний бүтээсэн Nanyam төхөөрөмж 800 сая төгрөгийн импортыг оролдогч материаллаг өртөг нь нэг сая төгрөг. Цахим төхөөрөмж хийхэд материаллаг зардал нь бараг нооль гэж ойлгож болно. Английн монополь гурван компанид есөн жил ажиллаад дэлхий өнөөдөр ч монополь юм байна гэдгийг хараад өөрийгөө чөлөөт өрсөлдөөнийг шүтдэг тэнэг мал байснаа мэдэрсэн.
Ийм хоёр төрлийн оюуны вирусээс болоод манай эрх зүйн орчин Үндэсний технологийн хөгжлийг хааж боож байна. Маш энгийн ажлын дарааллаар дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд анх босч ирсэн. Жишээлбэл, эхлээд практикт бүтээлээ 20 сар туршсан хувийн компанийг сонгон төрөөс гурван жилийн үйл ажиллагааг нь санхүүжүүлнэ. Дараа нь 30 жилийн монополь захиалга өгч оюуны өмчийг нь хамгаалдаг.
Тэр компанид ажиллаад технологийн нууцыг нь сурсан инженерүүд энэ зах зээлд ижил төрлийн бизнес хийх нь 30 жил хориотой. 30 жилийн дараа “brand name”-ээрээ зах зээлээ хамгаалаад явчихдаг. Ийм загвараар дэлхий нийтээрээ оюуны өмчийг хөгжүүлж хамгаалж байна. Гэтэл манайхан хуучин коммунист арга барилаараа будилсаар 24 жилийг элээлээ.
Э.Орхонсүрэн