“Хүмүүст гал өг, тэгвэл тэд амьдарч чадна” гэж үг бий. Ардчилсан гэх нэг бодлын хүмүүнлэг, нөгөө талаар хатуу нийгэмд бид амьдарч байна. Цөөхүүлээ, тэгээд бас хүчгүй тул дуу хоолой нь төдийлөн сонсогддоггүй, төрийн ивээл, халамжийг бараг л хүртэж чаддаггүй нэг хэсэг манай нийгэмд бий.
Тэд бол хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн ээж аавууд. Давхар бэрхшээлтэй гэж тэднийг нэрлэдэг юм билээ. Учир нь өөрөө цоо эрүүл ч эрхэлсэн ажил, тодорхой орлого тэдэнд байдаггүй. Хүүхдээ асран хамаг цагаа гэртээ, хаагдмал орчинд амьдрах тэдэнд “гал өгөх” хэрэгтэй гэж үзсэн байна.
“Өгөх” өдрийн олон улсын хэллэг нь “филантропи”. Энэ нь бусдын сайн сайхны төлөө, сайн дураараа, сайн үйлс хийдэг хувь хүний нинжин сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож болно. Филантропи өдөр саруудыг дэлхий дахинаа 1986 оноос эхлэн сайн үйлсэд оролцсон хүмүүсээ магтан дуулах гэж, бусдад туслахаа мартав аа гэдгийг сануулах гэж тэмдэглэсээр иржээ. Филанторопи танихгүй хүнд туслах, байгууллагад мөнгө хандивлах, хөдөлмөр, цаг заваа зарцуулах гэсэн гурван чиглэлээр дэлхий дахинаа хөгжиж байна.
Монголын эмэгтэйчүүдийн сан (МОНЭС) 2003 оноос арваннэгдүгээр сарыг “Өглөгийн сар” болгон, энэхүү олон улсын өдрийг тэмдэглэн, цэнгүүн зохион байгуулдаг уламжлалтай.
Тэд сүүлийн хоёр жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйн улмаас ажил хийж чаддаггүй ээжүүдэд тусалж байна. Тэдгээр ээжүүдийн чадавхийг бэхжүүлж, орлогыг нэмэгдүүлэхийн төлөө хөрөнгө босгон, санхүүжилт олгодог. Энэ удаа аутизмтэй хүүхэдтэйн улмаас ажил эрхэлж чаддаггүй, өрх толгойлсон ээжүүдэд туслах төсөл хэрэгжүүлэхээр хандив цуглуулсан юм.
Хүнд хүүхдээс нь илүү эрхэм нандин хүн байхгүй. “Хүүхэд гэдэг харах нүдний цөцгий, хайрлах зүрхний тольт, хавтгай ясны тасархай, халуун зүрхний ундраа” гэж ном сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ялангуяа эдгэшгүй хүнд өвчтэй хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэндээ бусад хүүхдээсээ ч илүү их хайртай байдаг.
Гэсэн ч байнгын сэтгэлийн дарамттай тэднээс хүмүүс “Хүүгийнх нь бие сайн уу” гэхээс “Чи яаж байна?” гэж асуудаггүй. Тиймээс тэдгээр ээж аавуудад бага ч гэсэн сэтгэлийн дэм өгч, зоригжуулах шаардлагатай гэж МОНЭС үзжээ.
Тэдний зохион байгуулсан хандив цуглуулах үйл ажиллагааны үеэр сэтгэлийн өглөгөө харамгүй хайрладаг, бусдын сайн сайхны төлөө сүүлийн таван жилийн турш мөнгө хандивласан филантропич Д.Оюун, С.Тунгалаг, Г.Баяржаргал нарыг алдаршуулан, урамшууллаа. Шагналыг МОНЭС-гийн тэргүүн, Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гардуулсан юм.
МОНЭС-гийн зөвлөх Н.Чинчулуунтай ярилцаж, МОНЭС ямар үйл ажиллагаа явуулдаг, давхар бэрхшээлтэй эцэг эхчүүдэд чухам ямар дэмжлэг үзүүлдгийг нь сонирхсон юм.
-МОНЭС 2000 онд байгуулагдсан. Бид дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн байгууллагыг чадавхижуулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг зорьдог. Нэг удаагийн хандив цуглуулах үдэшлэгээр дөрвөн сая төгрөг босгоод, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хорооны ээжүүд, эмээ нарт хандиваа өргөсөн. Тэдний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэйн улмаас тэд ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо гэж бий. Тэдэнтэй мөн хамтран ажилладаг. Өмнөх хандивын мөнгөөрөө оёдлын машин худалдан авч, ээжүүдийг оёдлын болон маникур, педикурын сургалтад хамруулсан. Тэд чадавхитай болсноор гэртээ суудаг ч өөрөө орлогоо олдог болно.
Насаараа ажил хийлгүй, гэртээ суусан ээжүүдийн сэтгэл санаа их хүнд, гутрангуй байдаг.
Иймд тэдэнд хоорондоо уулзан зовлон жаргалаа хуваалцах, ээлжлэн хүүхдүүдээ харах боломж нээн, дэлгүүр, үсчинд орох цагтай болгох зайлшгүй шаардлага бий.
Хүний амьдрал янз янз. Төрөлхийн саажилт, аутизмтай хүүхдүүд манай улсад олон байна.
Тэдний эцэг эхийг буруутгах арга байхгүй. Улс орноос эдгээр хүүхдүүдэд анхаарах нь бага байна. Өнөөдөр цуглах хандиваараа бид зөвлөх ээж, зөвлөх эмээ нарыг бэлдэнэ. Учир нь аутизмтай хүүхэдтэй зарим айлууд хүүхдээ хэрхэн асрах, хүүхэдтэйгээ яаж харилцахаа сайн мэддэггүй. Зөвлөх ээж, эмээ нар энэ талын ойлголт, мэдлэгээ дүүргийнхээ бусад ээж, эмээ нарт түгээх юм.
-Яагаад аутизмтай хүүхэд гэж?
-Аутизмтай хүүхдүүд харахад эрүүл юм шиг атлаа сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд юм. Зөв буруу үйлдлээ ялгадаггүй, айдас гэж юу байдгийг мэдэхгүй болохоор цонхоор үсрэх гэх мэт эрсдэлтэй үйлдэл хийдэг. Иймд ээж аав нь яачих бол гэсэн сэтгэлийн байнгын дарамттай явдаг. Тэр хүмүүст галыг нь өгчихвөл тэд цаашдаа хамтраад ажиллаж чадна. Бидний урьсан хүн бүр ажил болгон манай цэнгүүнд ирээд хандиваа өргөдөг юм. Бид өнгөрсөн хугацаанд нийт 269 төсөлд зориулан 805 сая төгрөгийн санхүүжилт босгосон.