УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-аар маргааш хэлэлцэх Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ нар санаачлан уг хуулийн төслийг боловсруулжээ. Энэ үед Ерөнхийлөгч мөн үүнтэй адил төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хоёр төслийг нэгтгэн боловсруулснаа байнгын хороогоор хэлэлцүүлж, олонхийн дэмжлэг авсан байна.
Улсын хэмжээнд 2-5 насны 247.100 хүүхэд байдгаас 80 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Цэцэрлэгч явж чадахгүй байгаа хүүхэд олон талаар хохирч байна.
Нэгдүгээрт, Төрөөс цэцэрлэгийн нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөг зарцуулдаг. Гэрт байгаа хүүхдүүд энэ мөнгөө хэрэглэж чадахгүй хохирч байна.
Хоёрдугаарт, Аав, ээжийн аль нэг нь хүүхдээ асрах болсноор өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Гуравдугаарт, Хотын гэр хорооллуудад 10-15 насны хүүхдүүд дүү нараа харж байна. Үүнээс болж хүүхэд түлэгдсэн, гэмтсэн тохиолдол өдөр тутам гарсаар байна хэмээн тэрбээр ярилаа.
Тиймээс цэцэрлэгийн дутагдлыг нөхөхийн тулд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачилсан байна. Энэ нь хүүхдийг асран хамгаалах, халамжлах, хооллох, хөгжүүлэх үйлчилгээ юм. Энэ ажлыг НХХЯ хариуцан ажиллах бөгөөд тус яаманд 200-гаад хүний орон тоотой Хүүхэд гэр бүлийн газрыг байгуулжээ.
Улсын хэмжээнд 2-5 насны 247.100 хүүхэд байдгаас 80 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй.
Гадаадын олон оронд цэцэрлэгийн насны хүүхдийн асуудлаа хүүхэд харах үйлчилгээгээр шийддэг. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хүүхэд харах үйлчилгээний загвар төв байгуулж, 15 хүүхэдтэйгээр ажиллуулж эхэлжээ.
Нэг багш таван хүүхэд хариуцан ажиллах загвар гаргасан байна. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан нэг хүүхдэд улсаас 116 мянган төгрөг гаргана. Үүн дээр эцэг, эхчүүд сард 60-80 мянган төгрөг нэмж төлөхөд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хувь хүмүүс үйл ажиллагаа явуулаад байх боломжтой хэмжээн тооцоолжээ. Эцэг, эхчүүд сар бүр 60-80 мянган төгрөг төлж, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах бололцоотой гэж төсөл санаачлагчдад саналаа хэлжээ. Өнөөдөр 200 мянган төгрөгөөс доош төлбөртэй хувийн цэцэрлэг байхгүй болсон. Цэцэрлэгийн төлбөр өндөр байгаа учир иргэд хүүхдэд цэцэрлэгт оруулж чадахгүй байна. Энэ хууль батлагдвал 2015 оны төсөвт 15 тэрбум төгрөг суулгахаар төлөвлөжээ.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой хувь хүмүүс олон байгаа, саналаа хэлсээр байгаа гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярилаа.