Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэхүү чуулга уулзалт нь манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой аж.
Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, урамшуулах арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтын олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийн хүрээнд салбарын ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Шинжлэх ухаан-үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн худалдааг Монголын уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулах юм байна.
Уг үзэсгэлэнг эрдэмтдийн гаргасан бүтээлийн дээжис болон эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачдын бүтээлийн үр дүн гэсэн хоёр ангилалтай зохион байгуулах аж. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний нийт 70 гаруй байгууллага оролцоно.