Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчийн компаниудтай холбоотой хоёр ч асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчийн компаниудын ТУЗ-д төрийн албан хаагчид ялангуяа яам, агентлагын дарга нар багтдаг бичигдээгүй хуульд цэг тавихаар болжээ.
Төрийн өмчийн оролцоотой болон хамтарсан 57 компани байдаг. Эдгээр компанийн ТУЗ-ыг Төрийн өмчийн хорооноос томилдог. Ингэхдээ төрийн захиргааны байгууллага, яам, агентлагийн дарга болон томоохон албан тушаалтан, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдыг хамруулдаг. 57 компанийн ТУЗ-д гэхэд 470 гаруй хүн харъяалагддаг.
Үүнээс 170 гаруй төрийн захиргааны албан хаагчид буюу яам, агентлаг, газрын дарга нар багтдаг аж. ТУЗ-ын гишүүд өөрийн компанид давуу эрх байдал олгох, төрийн захиргааны ажилтнууд багтдаг учраас төрийн зүгээс дарамт шахалт ирэх, давхар ажил хашдаг учраас аль нэгийг нь орхигдуулдаг гэж сөрөг тал бий.
Иймд Ерөнхий сайдын зүгээс яам, агентлагийн дарга нарыг ТУЗ-д байхыг хориглох шийдвэр гаргажээ. Харин салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг ТУЗ-д оруулж байх үүрэг өгчээ.
Түүнчлэн төрийн өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал хүсэлтийг өчигдөр хэлэлцсэн. Төрийн өмчийн компаниуд үр ашиггүй ажилладаг, хууль бус үйл явц өрнөдөг, хувьчлалтай холбоотой олон асуудал гарч байгаа. Шинээр хуулиар төрийн болон орон нутгийн өмчийг нэгтгэхээр хуулийн төсөлд тусгагдсан. Үүнтэй холбоотой дагаж мөрдөх журмыг хэлэлцэхийг Засгийн газрын зүгээс анхааруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн өмчийн хороог татан буулгаж, Сангийн яаманд нэгтгэх учраас үүнийг маш сайн судалгаа тооцоотой хийхийг Ерөнхий сайд зөвлөжээ.