Үндэсний портал GOGO сайт хэрэглэгчиддээ дотоодод болон дэлхий дахинаа болж буй үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитой, тэнцвэртэйгээр хүргэж Монгол Улсын тэргүүлэгч сайт болсон бол одоо дэлхийн тавцанд гарахаар тэмүүлж байна.
Үндэсний портал GoGo.mn сайтын Mongolia буланг та өнөөдрөөс эхлэн хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү булан Монголд хөрөнгө оруулах сонирхолтой, Монголд жуулчлах хүсэлтэй гадаадын иргэдэд Монгол Улсын талаар мэдээллийг цаг алдалгүй, бодитоор хүргэх зорилготой.
Манай хамт олон мэдээллийг хүргэхдээ дараах зарчмуудыг баримталж ажиллана гэдгээ бардам амлаж байна.
- Үнэнч
- Шуурхай
- Тэнцвэртэй
- Оюуны өмчийг дээдэлсэн
- Хараат бус
- Асуудал дэвшүүлж гарц хайсан
“Монголын талаарх мэдээлэл хайхаар дандаа морь унасан хөдөө тал, эсвэл траншейний хүүхдүүд л байдаг. Шинэ монголын талаарх үнэн бодит мэдээллийг дэлхий дахинд хүргэх гүүр нь монголын сэтгүүлчид та бүхэн л юм шүү” хэмээн АНУ-ын “Osgood International Studies” төвийн ерөнхийлөгч, доктор Шелтон Вильямс хэлж байлаа. Ийнхүү Монгол Улсын талаарх мэдээлэл гадныханд хангалтгүй байсныг бид өөрчлөхөөр шийдлээ.
Өнөөдрийг хүртэл биднийг дэмжсэн хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Цаашид биднийг дэмжсээр байна гэдэгт гүнээ итгэж байна.
http://mongolia.gogo.mn Монголын мэдээллийг дэлхийд түгээнэ.