Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн тоглолтууд өчигдөр Баянзүрхийн “Хан Талстын Ирвэсүүд” болон Хэнтийн “Хасу Мегаватт Чингис Сити” багуудын тоглолтоор эхэлсэн.
Дээд лигийн олон жилийн түүхтэй Ирвэсүүд багийг МУГД Ц.Цэвэрбал, Их Хааны нэрээр нэрлэгдсэн Чингис Сити багийг сагсан бөмбөг сонирхогчдын сайн танил, дээд лигийн гурван удаагийн аварга Лидер багийн дасгалжуулагч М.Гантөмөр нар удирдан дасгалжуулдаг юм. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг дасгалжуулагчид, энэ өдөр дахин нэг удаа туллаа.
Энэ тоглолтын онцлох тоглогч нь Ирвэсүүд багийн легионер тоглогч Marcus Walker байлаа. Чингис Сити багаас түүнийг хамгаалах тоглогч байсангүй. Marcus Walker энэ өдөр 33 оноо, 19 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч, өөрийн шилдэг тоглолтоо гаргалаа.
Мөн Ирвэсүүд багийн гол тоглогч Э.Цэвэлдорж холын зайн 6 шидэлтээ оновчтой болгож, 26 оноо, Terrence Joyner 23 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт, Чадраабал 10 оноо авсан бол, Эрдэнэдалай 14 самбараас бөмбөг авалт хийжээ. Тус багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал, 13 тоглогчоо бүгдийг талбай дээр гаргаж, 10 тоглогч нь оноо авсан нь яахын аргагүй онцлох явдал байв.
Харин Чингис Сити багаас Gabe Moton 25 оноо, 11 самбар, 5 бөмбөг таслалт, 5 оновчтой дамжуулалт өгч, ялгаран гарч ирэв. Мөн Afam Muojeke 21 оноо, 11 самбар, Золжаргал 16 оноо, Улаанхүү 11 оноо авчээ.
110-93 харьцаатай Хан Талст Ирвэсүүд баг өрсөлдөгчөө буулган авч, Үндэсний Супер Лигийн эхний хожлоо авлаа. Харин Чингис Сити баг 1 хожил, 1 хожигдолтой болж байна.