Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “Иргэний аюулгүй байдлыг хангах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй, хятад ханзаар бичсэн шошготой 2 ,литр 500, 494 грамм савлагаатай 42-60 градусын хатуулагтай найман нэр төрлийн 1381 ширхэг буюу 1 тонн 407 литр 128 грамм архи согтууруулах ундааг өнгөрсөн даваа гаригт илрүүлж, дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалаа.
Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах “Дээрх архинуудын нийлмэл эфир, альдегид, совсны тос, менатол нь Монгол Улсын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их, хүнд металлын үлдэгдэл мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр өвөрмөц амт, хурц үнэртэй байгаа нь ямар аюултай бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд хөнөөлтэйг тод харуулж байна. Сүхбаатар дүүргийн Захиргааны зөвлөл, холбогдох хэлтэс албад энэ хууль бус үйл ажиллагааг илрүүлж, олон мянган хүнийг эрсдэлээс хамгаалж чадлаа” гэв.