Дутуу төрсөн нярайгаас эхлээд бүхий л хүн хэрэглэж болно хэмээн сурталчилдаг “Solgar ABC Dophilus® Powder” нэртэй, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ зах зээлээс буцаан татаж эхэлжээ.
Энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс эмгэг төрүүлэгч Rhizopus Oryzae мөөгөнцөр илэрсэн байна. Уг мөөгөнцөр хүний арьс, дотор эрхтэнийг гэмтээж, аминд хүрэх аюултай гэнэ. Үүнийг уусан хүн хордлогонд орж, нас барсан тохиолдол өнгөрсөн аравдугаар сард АНУ-д гарчээ. Тус бүтээгдэхүүнийг АНУ төдийгүй Их Британи, Израиль улсад зардаг юм байна.
Үүнээс гадна цахим хуудсаар захиалга аван их хэмжээгээр борлуулсан аж. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын холбооны алба уг бүтээгдэхүүний талаар саяхан иргэддээ сэрэмжлүүлжээ.
“Solgar ABC Dophilus® Powder”-ыг ОХУ-ын холбогдох байгууллага албан ёсоор бүртгэж аваагүй аж. Монголчууд АНУ-аас төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэм оруулж ирдэг. Ингэхдээ энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй, авсан бол хэрэглэлгүй шууд устгахыг сануулъя.
Нэршил: Solgar ABC Dophilus® Powder жин 50 гр
Бүтээгдэхүүний код: 0 33984 00010 0
Багцын дугаар: 074024-01R1, 074024-01, 074024-02
Хугацаа: 31.07.2015