Тусгаар тогтноод 23 жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууц биш.
Тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 онд “Казахстан-2030: Бүх казахстанчуудын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал” гэсэн илгээлтийг ард түмэндээ хандан тавьжээ. Энэ нь тусгаар тогтносон Казахстан улс түүхэнд анх удаа богино болон урт хугацаанд хөгжлийн стратегиа тодорхойлсон явдал байв. Илгээлтэд улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хөгжлийн ерөнхий чиг хандлагадаа нарийвчилсан шинжилгээ өгчээ. Улс орны хувьд хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал, мэргэжлийн төр байгуулах гэж Назарбаев үзсэн юм. Үүний тулд зах зээлийн эдийн засагт тулгуурласан эдийн засгийн өсөлт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний нөөц, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэв.
Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 оны арванхоёрдугаар сарын 10-нд Казахстаны нийслэлийг Акмола хот руу шилжүүлсэн бөгөөд хагас жилийн дараа нэрийг нь Астана болгон өөрчилжээ.
Астана хотын түүхээс дурдвал хотыг 1830 онд казахуудын суурин болгох зорилгоор байгуулжээ. Астана нь 1992 он хүртэл Целиноград нэртэй байсан бөгөөд 1997 оноос хойш Акмола болж, үүний дараа Ерөнхийлөгчийн зарлигаар улсын нийслэл Астана болон өөрчлөгджээ.
Астана барилга байгууламж, бүтээн байгуулалтаараа улсынхаа тэргүүнд явж буй хот. Тус улсын хувийн нийт барилга байгууламжийн тавны нэг нь Астана хотод баригдаж байна.
Астанад өрнөж буй бүтээн байгуулалтын үр дүнд өрнөдийнхөн Дубайн арай даруухан хувилбар гэж нэрлэх болсон юм.
Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн залуу нийслэл Астана хот асар богино хугацаанд яаж энэ хөгжилд хүрсэн бэ гэдэгт байгаа юм.
Астана хотын ерөнхий төлөвлөгөө
Хотын ерөнхий төлөвлөгөө гаргах нь ямар ч хотод чухал. Анх 1994 онд Назарбаев шинэ нийслэлийн талаар ярьж эхэлсэн юм. Үүний дараа Казахстан улсын парламент шинэ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад онцгой ач холбогдол өгч эхэлжээ.
Казахстаны төрийн тэргүүн шинэ нийслэлийн асуудал яригдаж эхэлсэн анхны өдрөөс л энэ асуудалд маш нухацтай хандаж эхэлжээ. Үүний тод жишээ нь Астана хот Казахстаны нийслэл хэмээн зарлахаас өмнө Ерөнхийлөгч Казахстаны "Шинэ нийслэл" төсөл боловсруулах олон улсын уралдаан зарласан юм. Уралдаанд дэлхийд нэрд гарсан японы архитекторч Кисё Курокавы түрүүлсэн. Тэрбээр өмнө нь дэлхийн томоохон хотуудын хөгжлийн зураг төслийг гаргаж байснаараа алдартай.
Астана хотын одоогийн хүн ам Курокавыгийн таамаглаж байснаас хоёр дахин их болно. Тэрбээр 2030 он гэхэд Астана хотын хүн ам 700 мянга болно гэж тооцоолжээ. Харин хэдэн жилийн өмнөөс Астана хотын оршин суугчдын тоо 700 мянгаас давсан гэнэ. Тэгвэл Казахстаны шинжээчид Астанад 2030 онд 1 сая 220 мянган хүн оршин сууна хэмээн тооцоолж байна.
Иймээс Астанагийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарав. Шинэ төлөвлөгөөнд байгаль орчны асуудал болон хот төлөвлөлтийн олон улсын туршлагыг харгалзан үзжээ.
Ерөнхий төлөвлөгөө үндсэн гурван хэсэгт тулгуурлана. Эхнийх нь Астана хотын хөгжлийн цогц шийдэл. Ялангуяа хотын захын хорооллын хөгжилд онцгой анхаарал хандуулах аж. Хоёр дахь нь тээврийн дэд бүтэц. Гурав дахь нь хот төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалт, журам.
Астана хотын оршин суугчид нийслэлд метро барина гэсэн хүлээлттэй байсан юм. Тэгвэл метро биш хөнгөн галт тэрэг барихаар шийджээ. Тус тээврийн хэрэгслийг газар доорх бус газар дээрх метро хэмээн нэрлэдэг байна.
Казахстан улс “Экспо-2017” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авсан. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг илтгэсэн хэрэг болсон юм.
“Экспо-2017”-д дэлхийн 100 гаруй улс оролцоно хэмээн таамаглаж байна.
Үүнтэй холбогдуулан олон улсын үзэсгэлэн болохоос жилийн өмнө буюу 2016 он гэхэд Астанад маш олон шинэ барилга баригдах бөгөөд энэ нь хотын тээврийн дэд бүтцэд өөрчлөлт оруулж байна.
Хөнгөн замын галт тэрэг, нисэх онгоцноос өгсүүлээд Астана хотын бүх чухал обьектуудад хүрэхээр тооцоолж байгаа гэнэ.
Бас нэг зүйл хэлэхэд тусгаар тогтноод хорь гаруйхан жилийн нүүрийг үзэж байгаа ч ЮНЕСКО-гоос Астанаг “Ертөнцийн хот” болгон зарлажээ.
Казахстаны иргэн бүрийг боломжийн үнэ өртөг бүхий орон сууцаар хангах 2020 хөтөлбөр
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "Орон сууцаар хангах хөтөлбөр 2020" хуулийн төслийг санаачилсан бөгөөд улмаар 2012 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон юм.
Засгийн газрын орон сууцны бодлогын үндсэн зорилго нь хямд орон сууцаар иргэн бүрийг хангах юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 62 сая хавтгай дөрвөлжин метр газар ашиглан 1 сая орчим орон сууц барихыг зорьжээ.
Орон сууцны үнийн хувьд 2012 оны зургадугаар сарын 21-нд Засгийн газар тогтоол гарган, өдрийн ханшаар тооцогдох аж. Хэрэв шууд худалдан авбал Астана, Алматы, Актау болон Атырау хотуудад квадрат метр бүрт 180 мянган тенге, харин бусад бүс нутагт нэг квадрат метр бүрт 144 мянган тенге. (Казахстаны нэг тенге 11.37 төгрөгтэй тэнцүү)
Харин хөлслөх-худалдан авахын тухайд түрээсийн хэмжээ нь гэрээний хугацаанаас хамаарна. Гэрээ байгуулах хамгийн урт хугацаа нь 15 жил гэж хуулиндаа заажээ.
ЮНЕСКО-гоос Астанаг “Ертөнцийн хот” болгон зарласан.
Хэрэв байр түрээслэх гэрээг 15 жилийн хугацаагаар байгуулвал түрээсийн төлбөр Астана, Алматы, Актау болон Атырау хотуудад нэг квадрат метр тутам 1600 тенге, харин бусад бүс нутагт ба орлогын албан татвар, цахилгаан усны төлбөртэй нь нийлээд квадрат метр бүрт 1300 тенге. Энэ үнийг хөтөлбөрийн эхний жил заавал дагаж мөрдөнө. Харин цаашид барилгын салбарын үнийн өсөлтөөс хамаарч үнийг өөрчилж болох аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Орон сууцны зээлийн сангаар дамжуулан 280 гаруй мянган хүн шинэ сууцаа хүлээж байгаа гэнэ.
Замын түгжрэлийг арилгах төлөвлөгөө
Дэлхийн том хотуудын толгойн өвчин бол замын түгжрэл. Ийм асуудал Казахстаныг ч тойрч гараагүй.
Алматы хот 1997 он хүртэл Казахстаны нийслэл байсан юм. Хэдийгээр Казахстаны нийслэл Астана руу шилжсэн ч, Алматы эдийн засаг, соёлын төв хэвээр үлджээ. Иймээс хүн ам шигүү суурьшсан энэ хотыг замын түгжрэлийн асуудал тойрсонгүй.
Замын түгжрэлтэй тэмцэхийн тулд Алматы хотын Засаг захиргаанаас сүүлийн жилүүдэд замаа өргөжүүлж, метро ашиглалтад оруулсан. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа бололтой. Ингээд хотын захиргаанаас нийтийн тээврийн тогтолцоог боловсронгуй болгох, замын түгжрэлийг арилгах талаар арга хэмжээ авахаар төлөвлөгөө боловсруулаад байна.
Ингээд ойрын ирээдүйд Алматы хотын оршин суугчдыг дараах шинэ боломжууд хүлээж байна.
-Нийтийн тээврийг цахим тасалбартай болгох. Алматы хотын бүх нийтийн тээврийг цахим тасалбартай болгох шинэ систем ирэх 2015 оны дунд үеэс ашиглалтад орох гэнэ. Энэ нь нөгөө талаар үйлчилгээний соёлд нөлөөлөх юм. Алматы хотын удирдлага олон нийтийн тээврийн хэрэгслийг иргэдэд ойртуулж, ая тухтай байлгах талаас нь ихээхэн анхаарч байна. Манайхан шиг автобусанд нь суувал мөнгөө нэхэж, загнаж авчихаад "Урагшаа яваад өг" гээд түлхэх зэрэг асуудлыг үгүй болгохоор ажиллаж байгаа юм.
-Өндөр хурдны автобус зорчих хонгилуудыг бүтээх. Хот доторх хөдөлгөөнийг хурдан шуурхай болохын тулд өндөр хурдны автобус нэвтрүүлэх, түүнчлэн тус автобус шилжилт хөдөлгөөн хийх хонгил бүтээх.
-Хөнгөн галт тэрэг. Манай Монгол Улсад жил гаруйн өмнөөс туршиж эхлээд байгаа хөнгөн галт тэрэг буюу рэйлбусыг Казахстан 2018 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөнгөн галт тэргийг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх төлөвлөгөөг хотын удирдлагууд боловсруулж байгаа аж. Энэхүү төсөл Алматы хотын баруун болон төв хэсгийг шууд холбохооороо онцлогтой болох бөгөөд 44.6 тэрбум тенгегийн хөрөнгө оруулалт хувиарлахаар төлөвлөж байна.
-Дугуйн замын дэд бүтцийг сайжруулах. 2013 онд хийсэн судалгаагаар Алматы хотын унадаг дугуйчдын гол асуудал нь унадаг дугуйн замын хангалтгүй байдал, явган зорчигчдын зам, машины зогсоолыг булаалдах гэнэ. Шинэ төслийн дагуу Алматы хотын унадаг дугуйн замыг өргөжүүлэх, хотын төв гудамжуудад 5 км-ийн урттай шинэ унадаг дугуйн зам барихаар төлөвлөж байна.
-Метроны шинэ шугам. Ирэх оны эхний хагаст Алматы хотын төвийг холбосон “Сайран” болон “Москва” гэсэн шинэ станц нээхээр төлөвлөөд байна.
Эргэн сануулахад “Алматы Метро” хэмээх энэ системийг 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор нээжээ. Гэхдээ метро байгуулах ажил 1988 онд эхлээд, 23 жил үргэлжилсэн ба эхний шугмыг нь тавихад 1 тэрбум ам доллар зарцуулсан гэнэ. “Алматы Метро” нь цар хэмжээгээрээ Төв Азидаа хоёрдугаарт ордог бөгөөд 8.54 км урт замтай. Төлөвлөгөө ёсоор, метрог цаашид өргөжүүлж, 45 км урт замтай болгох юм.
Монголтой адил далайд гарцгүй, хуучин социалист орон байсан Казахстаны эдийн засгийн хөгжлийн нууц юундаа байна гэдэг талаар хүргэхийг зорилоо.