НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн автомашины зогсоол, засварын газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг аравдугаар сарын 1-27-ний өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Шалгалтанд нийт 210 объект хамрагдаж, шалгалтын явцад 923 зөрчил илрүүлж, газар дээр нь 338 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 124, мэдэгдэл 41, ажиллагаа зогсоох тогтоол 9, танилцуулга 3-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.
Биелэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 4-17-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, автозасварын газрууд, авто үйлчилгээний байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтэс, есөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчид хийнэ.
Биелэлтийн шалгалтаар аравдугаар сард хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг хэрхэн арилгасан эсэх болон норм дүрэм, стандартын хэрэгжилтийг тус тус шалгах аж.