АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотноо зуун буудалт даамын “US Open 2014” тэмцээн үргэлжилж байна.
Тус нээлттэй тэмцээнд Доминакан, Мали, Монгол, АНУ, ОХУ, Суринам, Гайти зэрэг долоон орны 22 даамчин оюун ухаанаа сорьж эхэллээ.
Манай улсаас 2012 оны Ази тивийн аварга, Монгол Улсын зургаан удаагийн аварга ОУИМ Г.Ганжаргал, 2000 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, улсын долоон удаагийн аварга Н.Мөнхтуяа нар ухаанаа уралдуулж байна.
Одоогоор швейцарь системээр долоон өрөг тоглосноос Г.Ганжаргал 9 оноогоор (хоёр хожиж, тав тэнцсэн) гуравдугаар, Н.Мөнхтуяа 7 оноогоор (гурав хожиж, нэг тэнцэн, гурав хожигдсон) аравдугаар байрт явна.
Тэмцээний төгсгөлийн наймдугаар тавилд Г.Ганжаргал Эдди Азимуллаmga, Н.Мөнхтуяа Руди Азимуллатай тус, тус оноолт таарчээ.