Японы Засгийн газар Баруун Африкийн орнуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад эбола вирусын халдвараас хамгаалах 20 мянган өмсгөл хандивлана. Үүнтэй холбогдуулан тус улсын Батлан хамгаалахын сайд Акинори тусламжийн өмсгөлүүдийг хүргэж өгөхийг нисэх хүчиндээ тушаажээ.
Япон улс ийнхүү эбола вирусын эсрэг тэмцэх арга хэмжээнд цэргийн агаарын хүчинг ашиглах юм. KS767 гэх тээврийн онгоц ирэх арванхоёрдугаар сарын 6-нд 20 мянган хамгаалах өмсгөлөө ачин чиглэлээ зорин нисэх юм.
Японы эрх баригчдын мэдээлж буйгаар эбола вирусын халдвараас хамгаалах эмнэлгийн ажилтны 700 мянган өмсгөлийн тусламж үзүүлэх хүсэлт Либери, Сьерра-Леон, Кени, Мали улсуудаас ирсэн гэнэ
Харин энэ удаагийх нь эхний ээлжийн тусламж болж байгаа гэнэ.
Дашрамд хэлэхэд Япон улсын Засгийн газар эболатай тэмцэж буй олон улсын байгууллагуудад 100 сая ам.долларын хандивласан.
ДЭМБ-аас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 5689 хүн тус вирусээр өвчилж амиа алдсан байна. Түүнчлэн энэ сарын 23-ний байдлаар нийт 15 935 хүн эбола вирусын халдвар тээж байгаа аж.
Эх сурвалж: ИТАР-ТАСС