Монголд дээд боловсролтой хэрнээ ажилгүй залуучуудын эгнээ жил ирэх тусам тэлсээр байна. Америкт Төгсөгчдийн Холбооны (MASA) залуучууд энэ асуудалд анхаарал тавьж, амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар дунд сургуулийн төгсөх ангийнхан болоод залууст зориулан зөвлөмж гаргаж буй аж. Залуу хүнд зайлшгүй хэрэгтэй энэ ажлыг хийж буй Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч, доктор А.Ундрааг GoGo Cafe булангийн зочноор урилаа. Тэрбээр АНУ-ын Хойд Каролина Мужийн Их сургуульд цөмийн физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, ГХЯ-ы Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан, олон улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн эрдэмтэн, oюунлаг эмэгтэй.
-Америкт төгсөгчдийн холбооныхон манай залууст тулгамсан чухал асуудлыг барьж авчээ. Та тус холбооны Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байна уу?
-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард MASA-гийн удирдах зөвлөл шинэчлэгдэн, дараа нь санал хураалт явуулж намайг Ерөнхийлөгчөөрөө сонгосон. Холбооны тухайд суралцаж байсан орныхоо соёлыг өөрийн орондоо хуваалцах, нийгэмд тустай ажил хийх зорилготой сайн дурын байгууллага.
Монголд их, дээд сургууль төгсөж буй залуусын 35-40 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна гэсэн судалгаа байна. Иймд манай ТУЗ-ийнхөн залуусыг мэргэжлээ зөв сонгоход тустай зөвлөмжийг видео хэлбэрээр бэлтгэж, нийт сурагчдад хүргэхээр шийдсэн. Мэргэжлээ зөв сонгох нь хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бөгөөд мэргэжлээ зөв сонгож байж илүү амжилттай сэтгэл хангалуун амьдарна.
Залуусын олж авч буй мэргэжил хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдаж байна уу, манай улсын хөгжлийн бодлогод мэргэжил нь нийцэж байна уу гэдэг бас чухал. Хаана нь зөрүү байна, энэ нь ажилгүйдлийг бууруулахад түлхэц болох, хэрхэн хүний нөөцѳѳ үр дүнтэй ашиглах вэ гэх асуудалд их сургуульд багшилж байсан хүний хувьд бас эрдэмтэн хүний хувьд санаа зовж явдаг. Залуусын хувьд хүч хѳдѳлмѳр, хөрөнгө гаргаж дөрвөн жил сурчихаад мэргэжлээрээ ажиллахгүй бол харамсалтай.
Хѳгжингүй орнуудад компани, чинээлэг хувь хүн, гэр бүлүүд нэрэмжит тэтгэлэг зарлан өндөр өртгөөр суралцдаг нарийн мэргэжлийг олгоход дэмжлэг үзүүлдэг. Ингэж донор ивээн тэтгэгч нэрээ сайн үйлсэд гаргах, нийгэмд эерэг үр дүнтэй нэрэмжит тэтгэлгийн соёлыг ѳргѳнѳѳр дэмжих нь зѳв.
Хѳгжингүй орнуудад компани, чинээлэг хувь хүн, гэр бүлүүд нэрэмжит тэтгэлэг зарлан өндөр өртгөөр суралцдаг нарийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Ингэж донор ивээн тэтгэгч нэрээ сайн үйлсэд гаргах, нийгэмд эерэг үр дүнтэй нэрэмжит тэтгэлгийн соёлыг ѳргѳнѳѳр дэмжих нь зѳв.
-Боловсролын салбарын бодлогын алдаанаас өнөөдөр ийм гажуудал үүссэн гэж үзэж болох уу?
-Энэ салбарт алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ ганцхан боловсролын салбарын бодлогыг буруутгах аргагүй. Залуус мэргэжил сонгох тал дээр хөдөлмөрийн зах зээлийн бодлого, хувь хүмүүсийн сонголт гэх мэт тал талаас нь харвал зѳв болов уу. Та нар ийм мэргэжил эзэмш гэж төрөөс хүнд заадаггүй.
Хувь хүний сонирхолд л тулгуурласан сонголт шүү дээ. Мэргэжлээ сонгох аргачлал юу байх, ямар ямар асуулт ѳѳртѳѳ тавих, яаж хариулт олох, ямар мэдээлэл хаанаас олж болох талаар мэргэжлийн зөвлөгөөг оролцуулан цуврал видео лекц бэлтгэж байна. Улмаар цувралаа улсын хэмжээнд бүх дунд сургуульд хүргэх зорилготой. Энэ ажлыг маань манай холбооны ТУЗ-ийн гишүүн П. Гандолгороор ахлуулсан баг гүйцэтгэж байна. БШУ-ы яамнаас ч зөв зүйтэй санаачилга хэмээн дэмжлэг үзүүлнэ гэсэнд баяртай байна.
-Мэргэжлээ зөв сонгохын тулд залуус юу анхаарах ёстой вэ?
-Юун түрүүнд хүн өөрийгөө таних ёстой. Авьяас сонирхолдоо тулгуурлан хөдөлмөрийн зах зээл, улс орны хөгжлийн чиг хандлагыг анхаарч үзэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар нэг хэсэгтээ л уул уурхай хэвээр байх болов уу. Тэгэхээр энэ чиглэлийн мэргэжилтнүүд зах зээлд эрэлттэй. Уламжлалаараа мал аж ахуй, мѳн хөдөө аж ахуй түүнд тулгуурласан хүнс, хѳнгѳн үйлдвэр, биотехнологи, мэдээллийн технологийн салбарууд хѳгжиж байна.
Мѳн заавал дээд сургууль гэхгүйгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тѳвийн хѳтѳлбѳрт хамрагдан богино хугацаанд зах зээлд эрэлт хэрэгцээтэй цалин сайтай ажилтай болох боломж ч бий. Хүсээгүй мэргэжлээр 4-5 жил сурчихаад, эцэст нь мэргэжлээрээ ажиллахгүй бол тэгж залуу нас, мөнгөө үрэх хэрэг байна уу, бодох л асуудал. Авьяастай, оюуны потенциалтай, мѳн хѳдѳлмѳрч хичээнгүй хүүхэд залуусыг тэтгэлгээр сургах дэмжих нэрэмжит тэтгэлгийг улам дэлгэрүүлмээр санагддаг.
Хѳгжингүй орнуудад компани, чинээлэг хувь хүн, гэр бүлүүд нэрэмжит тэтгэлэг зарлан өндөр өртгөөр суралцдаг нарийн мэргэжлийг олгоход дэмжлэг үзүүлдэг. Жишээлбэл багш, эмч, инженер гэх мэт мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулдаг. Ингэж донор ивээн тэтгэгч нэрээ сайн үйлсэд гаргах, нийгэмд эерэг үр дүнтэй нэрэмжит тэтгэлгийн соёлыг ѳргѳнѳѳр дэмжих нь зѳв.
-Монголчуудын хувьд мэргэжлээ сонгоход эцэг, эхчүүд шууд нөлөөлдөг. Энэ зөв үү?
-Аав ээжийнхээ зѳвлѳлгѳѳг дагаж мэргэжлээ сонгодог хүүхдүүд олон бий. Гэхдээ хүүхдийн өөрийн сонирхол хамгийн чухал. Бас тухайн чиглэл мэргэжилдээ дуртай бол багаасаа тэр төрлийн хичээлийг сайн хийх ёстой. Гэрийн даалгавраа бүрэн гүйцэд хийхээс гадна нэмж уншиж судлах, асуух, сонирхлоо цааш нь хѳгжүүлэх, клуб дугуйланд хичээллэх, сонин сэтгүүл захиалах, бичих, олимпиад, уралдаан тэмцээнд оролцох, өөрийгөө дайчлах сорих хэрэгтэй. Сонирхлоо эрт мэдэх тусам тэр салбартаа амжилт гаргах магадлал өндөр болно.
ИТАЛИЧУУД АЖИЛЛАЖ Ч, АМАРЧ Ч ЧАДДАГ АРД ТҮМЭН
Нефтийн үнэ хурдтай доошилж буй энэ үед газрын тос үйлдвэрлэгч орнууд тѳсвийн алдагдалд орох эрсдэлтэй тулгарч байна. Гэвч нефтийн үйлдвэрлэлээ бууруулахгүй, ѳѳрѳѳр хэлбэл үнийг ѳсгѳх арга хэмжээ одоохондоо авахааргүй боллоо.
-Та Америкт сурахаар явахын өмнө юу хийж байв?
-Би 1994 онд МУИС-ийг онолын фичикч мэргэжлээр төгссөн. Тэр жилээс магистрын сургалт хамгийн анх эхэлж байсан тул шууд элсэж орсон. Манай улс хуучин социалист нийгмийн сургалтын тогтолцооны хэлбэрийг өөрчилж, магистрын сургалтыг эхлүүлсэн жил би бакалаврын дипломоо аваад, яг сургуулиа төгсөж таарсан хэрэг. 1995 оны сүүлчээр магистраа хамгаалж, 1996 онд Италид сурахаар явсан.
-Итали руу монголчуудаас ихэвчлэн сонгодог урлагийн чиглэлээр суралцахаар явдаг?
-Дуурийн шилдэг дуучид Италид сурдаг байсан. Италид эрдмийн мөр хөөх бас нэг жим гарсан байсан нь физикийн салбар байлаа. Би Италид жил гаруй сурч ирээд их сургуульд багшилж байгаад Америк руу докторантурт явсан.
-Итали хүмүүсийн соёлоос юу нь Таны сонирхлыг юу хамгийн их татдаг вэ?
-Хүн бүхэн урлагт дуртай. Би багаасаа яруу найраг сонирхдог, бичих гэж оролддог хүүхэд байлаа. Утга зохиол бол өөрийн мѳрѳѳдлѳѳрөө хѳлѳглѳн хаа дуртай газраа аялах ид шидийг бидэнд ѳгдѳг. Тэр утгаар Италид анх очиход хотуудыг нь мэддэг юм шиг санагдаж билээ. Италийн хотуудын архитект нь маш сайхан. Гудамж барилгын үзэмж тѳдийгүй сандлыг ч суухад ая тухтай байлгаж чаддаг ард түмэн. Итали улс хоолны соёлоор дэлхийд алдартай. Хүн бүр эспрессо кофе уудаг, гоё хоол хийж чаддаг.
Тэр утгаараа бараг л байшингийн булан болгонд пицца, кафе байдаг. Хотоо сайхан байлгах тал дээр бүгд эзний сэтгэлээр ханддаг учир том хотод ч, жижиг тосгонд ч очсон цэвэрхэн тухтай байдаг. Манай Монголчууд дуу хуурт дуртай. Найранд гурван дуутай гэдэг шиг Италид захын хүн босоод дуурь дуулна. Тэр утгаараа Итали, Монгол хоёр адилхан. Харж байхад өдөр нь ажлаа хийчихээд, орой ресторанд сууцгааж дуулж, бүжиглэцгээн баяр хөөртэйгээр дарс ууцгаадаг. Ажиллаж ч, амарч ч чаддаг ард түмэн шиг санагддаг. Дараа нь Америкт олон жил амьдарлаа. Америкчууд бол үнэхээр ажлын хэнээтэй /инээв/. Италичууд шиг үр дүнтэй амрах тал дээр учир дутагдалтай санагддаг. Хөгжиж болно, ажиллаж болно гэхдээ ажил амралтын баланс хэрэгтэй, тийм үү.
-Тийм шүү. Тэгвэл Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Кино үзнэ. Гэхдээ шинэ гарсан кино болгоныг үзэхдээ биш, цѳѳн киног гүнзгий судалж үздэг гэх үү дээ. Тэр киног хэн найруулсан, ямар продюссерууд ажилласан, тоглосон жүжигчид нь ямар туршлагатай, ѳѳр ямар кинонд тоглож байсан гэдгийг нь ч уншдаг. Кино фестивалиудын талаар сонирхож уншдаг. Энэ бол миний хобби. Холливууд, болливуудын кино урлагийн том төвүүдээс гадна Sundancе, Канн, Венец, Бусаны кино фестивалиудын талаар, кино урлагийн чиг хандлага ямар байна гэх мэтээр сонирхоно.
Урлагт нь хөтлөгдөөд олон дахин үзэж, үгийг нь цээжилсэн кинонууд ч бий. Жишээ нь, Одри Хэпбүрны тоглосон “Breakfast at Tiffany`s”, Мэг Райаны “When Harry Met Sally” киноны үг өгүүлбэрийг бүр цээжилтлээ үзсэн. Мэг Райан энэ кинонд тоглохдоо өнөөдрийнх шиг мега од байгаагүй. Залуудаа маш сайн тоглосон хэмээн үнэлэгдэж, кино урлагт алдарших гараагаа бараг энэ киногоор эхэлсэн. Японы Куросава гэж агуу найруулагч байна, түүний хэд хэдэн киног жишээ нь Икиру гэдэг киног бас олон удаа үзжээ.
Монголынхоо сонгодгуудыг ч орхихгүй. “Цогт тайж” кинонд Цогзолмаа гуайн тоглодог Дулмаа гэж хааны гүнжийн дүр байна. Арслан тайжийн толгойг эргүүлэх гэж архи ѳгѳхѳд цаадах нь “Амнаас чинь ууя” гэдэг тэр хэсгийг олон хүн мэднэ дээ. Тэнд нүцгэлж янз бүр болдоггүй хэрнээ эротик дүрслэлийг чадамгай үзүүлсэн, урлагийн хувьд гайхалтай дүрслэл. Хэн ч байсан тэр хэсгийг мартахааргүй график бүтээсэн.
-Та киноны өгүүлэмжийг анхаарч хардаг өндөр түвшний үзэгч байх нь. Сүүлийн үеийн ямар кино таалагдав?
-“Алсын удирдлага” сайн кино болсон байна лээ. Монголд кино урлаг бизнес утгаараа хөгжихэд хэцүү байх. Харин урлаг талаас нь хөгжүүлэх бололцоо байна. Монгол хүний дотоод сэтгэлийг нээж харуулдаг байсан хуучны мастеруудын бүтээлүүд одоо бол сонгодог болжээ. Сүүлийн үеийн зарим кинонууд эмгэнэл, драм, саттир, хайр дурлал, хошин шог, инээдэм гээд бүгдийг холиод бүтээлээ аль ч биш болгож байна. Романтик кино бол үнэхээрийн романсаа голлоод, түүхэн бол жинтэй байх ёстой. Гэхдээ миний л бодол юм даа. Би бол мэргэжлийн хүн биш сонирхогч тѳдий.
-Та ТББ-ын хажуугаар мэргэжлийнхээ ямар ажил хийж байна вэ. Энэ чухал мэргэжлээрээ ажиллахгүй бол хайран биш үү?
-Цѳмийн энергийн газрын дэргэдэх Эрдэмтдийн зѳвлѳлд байгаа. Хайран ч юу байхав, энэ бол мэдлэгээ ѳргѳжүүлэх ѳѳрийгѳѳ цааш нь хѳгжүүлэх боломж гэж харж байна. Глобал цѳмийн асуудлуудыг уншиж судалж байгаа хэвээрээ. Зѳвхѳн цѳмийн эрчим хүч гэж хязгаарлахгүйгээр эрчим хүчний бусад чиглэлүүдээр сэргээгдэх, усны, нүүрсний, газрын тос байгалийн хий гээд илүү ѳргѳн хүрээнд уншиж байна.
-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Санаа зѳв бол заяа зѳв гэж боддог. Ухаан далай номоос эхтэй, эрдэмд үргэлж суралцаарай гэсэн ээж, аавынхаа сургаалийг насан туршдаа дагана.
БРЭНДИЙН ТОМ ЛОГО ХАРУУЛЖ ЯВАХААС ЖИЙРХДЭГ
-Эмэгтэйчүүдийн сонирхдог гоё ганган чимэг зүүлтийг Та ер нь сонирхдог уу?
-Мэдээж бусад бүсгүйчүүдийн адилаар сонирхдог. Бахархмаар дуураймаар стильтэй мундаг хүүхнүүд олон байна. Миний хувьд нүсэр, олон гэхээс илүү цѳѳн оновчтой чанартай гоёл илүү сайхан санагддаг. Брэндийн том лого харуулж явахаас жийрхдэг. Хүн болгон тэдэн шиг байх боломжгүй ч гэлээ Жэки Кеннеди, Кэйт Миддлтон гээд алдартай хатагтай нарын гоёл сонгодог, классик харагддаг. Сувдаа гуай, дуурийн Долгор эгч гээд л мундаг ихэмсэг хүүхнүүд олон шүү.
Миний хувьд нүсэр, олон гэхээс илүү цѳѳн оновчтой чанартай гоёл илүү сайхан санагддаг.
-Таны “гоёл” юу вэ?
-Эрх чѳлѳѳ, энгийн сайхан амьдрал.
-Монгол Италийн бизнесийн зөвлөлийг тэргүүлдэг гэж Таны намтарт бичсэн байна. Хоёр орны бизнес эрхлэгчид хэрхэн хамтарч байна вэ?
-Монгол Италийн харилцаа урлаг соёлоос гадна хѳнгѳн үйлдвэр тэр дундаа ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр өргөжиж байна. Манайх олон сая малтай. Ноолуурын үйлдвэрлэлээр манай улс Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт орж байна. Дэлхий нийтийн тансаг хэрэглээнд тооцогддог ноолууран хувцсыг олон монголчууд маань өдөр тутам хэрэглэдэг.
Италичууд үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай. Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Тийм утгаар бүтээлдээ ур ухаанаа шингээж ажилладаг шиг санагддаг. Манай Монголчууд ч эртнээс уран дархчуулаараа алдартай. Дарьганга хийцийн алт, мөнгөн эдлэлийг монголчууд үе удмаараа хэрэглэдэг. Хамгийн сайн чанартай, үзэмжтэй учир хэрэглэж, үр удамдаа залгамжлан хэрэглэдэг жишээ энэ. Чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд дээр нь ур ухаан гаргах талаар Монгол Итали хамтран ажиллах ѳргѳн бололцоо байна.
-Та 2002 онд докторын зэрэг хамгаалахдаа хэдэн настай байв. Хамгаалчихаад ямар ажил хийсэн бэ?
-29-тэй байсан. Доктороо хамгаалчихаад АНУ-ын Калифорниа мужийн Ливерморын Үндэсний хүрээлэнд судалгааны ажил хийж байгаад Станфордын Их сургуульд зочин профессороор ажиллахаар очсон.
Гаднын сонинд Монголоос хэн нэгэн очиж “алтан хошуу" хүргэж материал хэвлүүлдэг, тэгээд дараа нь Монголоор орчуулаад шуугиан дуулиан болдог. Гэтэл уг мэдээлэл нь ташаа худлаа байдаг. Энэ ганцхан тохиолдол биш, харин ч зарим хүний дахин дахин ашигладаг арга техник болоод байна.
Тэнд Олон улсын бодлого судлалын тэнхимд багшлахын зэрэгцээ Олон Улсын Аюулгүй байдал хамтын ажиллагааны тѳвд судалгаа хийж байгаад Монголдоо ирсэн юм. Физикийн болон бодлогын судалгаагаар эрдэм шинжилгээний 60 гаруй бүтээл нийтлэл олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн. Мѳн ноднин жилийг дуустал Хойд Каролинагийн Улсын Их сургуульдаа хавсарсан профессороор давхар ажиллаж, хэд хэдэн оюутны докторын ажлыг удирдан хамгаалуулсан.
-Монголд ирээд Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд хэмээх өндөр албан тушаалд ажиллах болсон талаараа сонирхуулаач?
-Намайг Станфордын их сургуульд багшилж байх үед тэр үеийн Гадаад харилцааны сайд байсан С.Оюун гишүүн Станфордод хуралд очиж байсан. С.Оюун сайд Монголд цѳмийн болон ураны салбар эрчимтэй хѳгжиж байгаа тухай энэ салбарын мэргэжлийн хүмүүс дутмаг байгаа талаар дурдаж намайг Монголдоо ажиллахыг санал болгосон. 2008 оны зун би Монголд ирж, зѳвлѳхѳѳр нь ажиллаж байлаа. Монголд ирэхэд маань дэмжиж тусалж байсанд нь талархаж явдаг. Дараа нь Үндэсний Аюулгүй Байдлын Зѳвлѳлийн дэргэдэх Стратеги Судалгааны Хүрээлэнд дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдсон.
-Монголд атомын цахилгаан станц байгуулж эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэгцээгээ бүрэн хангах боломж байна гэж нэг хэсэг ярьсан. Гэхдээ энэ нь Монголд хэр тохиромжтой гэж Та бодож байна вэ?
-2011 оноос ѳмнѳ дэлхий нийтийн чиг хандлага цѳмийн эрчим хүчийг ѳргѳжүүлэн хѳгжүүлэх талдаа байсан. Бүр сэргэн мандалт гэж ярьж, бичиж байлаа. Японд болсон газар хѳдлѳлт цунамигийн дараа олон нийтийн хандлага ѳѳрчлѳгдѳж зарим улсад эсэргүүцлийн хѳдѳлгѳѳн ѳрнѳсѳн.
Гэвч дэлхийн дулааралтай тэмцэж хүлэмжийн хийг бууруулахад цѳмийн эрчим хүч чухал үүрэгтэй хэвээр байна. Агаарын бохирдлыг багасгахын тулд манай урд хѳрш Хятад улс гэхэд олон арван цѳмийн цахилгаан станц шинээр барихаар ажиллаж байна. Оросын Холбооны Улс бол цѳмийн түлшний гол нийлүүлэгч орон. Бид хоёр том цѳмийн гүрний дунд байна. Цөмийн эрчим хүчний тухайд аюулгүй ажиллагаа маш чухал. Манай улс нүүрсний болон нар салхины гээд олон эх үүсвэрийн элбэг баян нѳѳцтэй. Дулааны цахилгаан станц, нүүрсний станц ажиллуулсан олон жилийн туршлагатай, түүнийгээ аюулгүй ажиллуулж чадаж байна. Мѳн саяхнаас салхины эрчим хүчийг тѳвийн системд нийлүүлж эхлээд байна.
Цөмийн эрчим хүчний станц байгуулах талаар олон нийтийн санаа бодлыг сонсч бодлогодоо тусгах нь зүйтэй. Манайд цѳмийн судалгааны салбар үүсч хѳгжѳѳд олон жил боллоо. Ихээхэн хүчин чармайлт гарган босгож авсан шинжлэх ухааны бааз сууриа хамгаалах бэхжүүлэх хэрэгтэй байна. Тэр утгаараа Ерөнхийлөгч Академич, физикч
Х.Намсрай багшийг маань Чингис хааны одонгоор шагнасанд баяртай байна. Энэ нь үе үеийн эрдэмтдэд урам зориг ѳглөө.
-Нэг хэсэг Монголд гаднын цѳмийн хаягдал булшлах нь гэсэн шуугиан гарсан. Зарим хүн энэ яриаг гаднаас хийсэн явуулга гэж харж байна. Тэр талаар Таны бодол?
-2011 онд Фукушимад цѳмийн станц дэлбэрсний дараа олон нийтийн хандлага сѳрѳг байсан үед ийм сенсаац дэгдсэн. Гэвч манай холбогдох албаны хүмүүс, сайд, бүр Ерѳнхий сайдын түвшинд няцааж мэдэгдэл хийж байсан. Цаашлаад Ерѳнхийлѳгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг тодорхой мэдэгдсэн байгаа. Би хувьдаа улс тѳрийн зорилготой зохион байгуулсан ажиллагаа гэж боддог. Тэр сонгуулийн ѳмнѳ мэдэгдэл хийгээд байсан хүмүүсийн зарим нь УИХ-ын гишүүн болж аваад дуугаа хураасан. Бүр Элчин сайдаар шагнуулаад явсан хүн бий. Бусдыг гүтгээд ч хамаагүй УИХ-д сонгогдох зорилгодоо хүрсэн учраас тэр. Үнэхээр тийм гэрээ Монгол Улсын Засгийн газар байгуулсан гарын үсэг зурсан юм бол тѳрийн түшээ болоод яагаад илчилж гаргахгүй байгаа юм бэ?
-Японы “Маиничи” сонинд анх гарсан юм биш үү?
-Гаднын сонинд Монголоос хэн нэгэн очиж “алтан хошуу" ѳргѳж юм хэвлүүлдэг, тэгээд дараа нь Монголоор орчуулаад шуугиан дуулиан болдог. Гэтэл эхний мэдээлэл нь ташаа худлаа байдаг энэ ганцхан тохиолдол биш, харин ч зарим хүний дахин дахин ашигладаг арга техник болоод байна. Ингэж Монголчуудыг хагалан бутаргах сонирхол бас байна аа. Монголчууд ѳѳрсдѳѳ ийм худал мэдээлэл ѳгч гаднын хэвлэлүүдийг татан оролцуулж байгаад тэдгээр сонин хэвлэлийг буруутгах зүйл алга. Тэд ажлаа л хийж яваа улс. Мэдээллийн эх үүсвэрээ, сэтгүүлчдээ хамгаалж байгааг нь бүрэн дүүрэн ойлгож байна.
-Та эрдэм номын хүн. Ингээд улс тѳртэй хутгалдах амаргүй байсан байх даа?
-Их сургуульд эрдмийн ажил хийж байсан надад Монголд ирээд тѳрийн ажил хийж, улс тѳрийн асуудлуудтай тулгарах мэдээж амаргүй байсан. Тэр үед цѳмийн асуудал ч олны анхаарлын тѳвд байлаа. Хэдийгээр хэцүү байсан ч одоо эргээд бодоход маш их зүйлийг давж, энэхүү цаг үе надад ухаарал хайрласан.
МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ АРВИН ИХ БАЯЛАГТАЙ
-Монгол Улс эрчим хүчний дутагдалтай гэдэг. Энэ дутагдлаа юугаар нөхөх боломжтой вэ?
-Монголд эрчим хүчний арвин баялаг эх үүсвэр байна. Дээр дурдсан, нүүрсний асар их нөөцтэй. Нарлаг өдрүүдийн тоогоороо Монгол дэлхийд дээгүүр орно. Салхи, усны эрчим хүчний эх үүсвэр ч байна. Мөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах био түлш, тарьж ургуулбал этанол буюу ургамлаас гарган авах эх үүсвэрүүд ч бий.
ОХУ, Хятад улсын газрын тос байгалийн хийн гэрээ 400 гаруй тэрбум доллараар үнэлэгдэх худалдааны түүхэнд үлдэх том гэрээг байгуулсан. Худалдаагаа ам доллараар биш рубль, юаниар хийнэ гэсэн яриа гарч байгаа нь дэлхийн худалдааны эргэлтэд том ѳѳрчлѳлт авчирч, улмаар баруун зүүний хүчний харьцаанд ч нѳлѳѳлѳх магадлалтай.
Дээр нь газрын тос мѳн уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүнүүд занар боловсруулах, нүүрсний давхаргын метан хий ашиглах талаар сүүлийн үед их ярьж байна. Нүүрсний давхаргын метан хий гаргаж болно. Энэ мэтээр манай Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээр баялаг. Гэхдээ эх үүсвэр байгаа ч эрчим хүчээ бүрэн хангадаг болтлоо чамгүй их ажил. Энэ бүхэн та бидний хэрэглэж буй цахилгаан, машинд хийх бензин болтлоо маш олон шат дамжлага дамжина. Энэ салбарт хийх зүйл асар их хэвээрээ байна.
-Газрын тосны тухай хуулийг өнгөрсөн хавар шинэчлэн баталлаа. Шинэчилсэн хууль ямар хууль болсон гэж Та үзэж байна вэ?
-1991 онд баталсан хуулиа сая энэ жил шинэчиллээ. 23 жил тогтвортой үйлчилсэн хууль. Манай газрын тосны салбар маш их потенциалтай. Газрын тос уламжлалт хэлбэрээрээ мѳн нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх, занар, нүүрсний давхаргын метан хий зэргийг илүү тодорхой тусгаж ѳгсѳн. Хятад Улсын тѳрийн тэргүүн Си Жинпин Монголд айлчлах үеэр, мѳн дараа нь УИХ-ын дарга З.Энхболд Хятадад айлчлахад хоёр улс газрын тосны салбарт өргөн хүрээтэй хамтарч ажиллах тухай яриа хэлэлцээрүүд эрчимтэй хийгдэж байна. Энэ чиглэлээр бусад хѳрѳнгѳ оруулалт, жишээ нь АНУ, Солонгосын компаниуд хайгуул, судалгааны хийж байна.
-Манай хөрш хоёр их гүрэн байгалийн хийн хоолой татах маш том гэрээ хийлээ. Энэ хоолойг Монголын газар нутгаар дамжуулан тавиулж чадаагүйд харамссан хүн нэлээд байх шиг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-ОХУ, Хятад улсын газрын тос байгалийн хийн гэрээ 400 гаруй тэрбум доллараар үнэлэгдэх худалдааны түүхэнд үлдэх том гэрээг байгуулсан. Худалдаагаа ам доллараар биш рубль, юаниар хийнэ гэсэн яриа гарч байгаа нь дэлхийн худалдааны эргэлтэд том ѳѳрчлѳлт авчирч, улмаар баруун зүүний хүчний харьцаанд ч нѳлѳѳлѳх магадлалтай. Монголын нутгаар хоолой тавигдаагүйг хувьдаа зѳв, бидэнд ашигтай гэж бодож байна. Наагуур бодоход л ѳѳрсдийн дотоод нѳѳц бололцоогоо ашиглах биеэ дайчлах боломж гэж харж байна.
-Персийн булан, нефьтээр баялаг орнууд саяхан үнэ тогтоох талаар уулзсан?
-Ѳнгѳрсѳн долоо хоногт болсон ОПЕК-ийн уулзалтын үр дүнг ажиглагчид хүлээж байлаа. Нефтийн үнэ хурдтай доошилж буй энэ үед газрын тос үйлдвэрлэгч орнууд тѳсвийн алдагдалд орох эрсдэлтэй тулгарч байна. Гэвч нефтийн үйлдвэрлэлээ бууруулахгүй ѳѳрѳѳр хэлбэл үнийг ѳсгѳх арга хэмжээ одоохондоо авахааргүй боллоо. Тэгэхээр нефтийн болон байгалийн хийн үнэ цаашаа улам буурах уу мѳн дээр дурдсан манай хоёр хѳршийн томоохон хэлэлцээрт хэрхэн нѳлѳѳлѳх вэ гэсэн асуултууд нээлттэй хэвээр байна.
-Та цаашид Монголдоо ажиллаж амьдрах уу?
-Одоо бол Монголдоо амьдарч байна. Хааяа гадагшаа явж, бас эндээ ч лекц уншиж байна. Саяхан Шанхайн Нийгмийн Ухааны академид Зүүн хойд Азийн эрчим хүчний асуудал, газрын тос, байгалийн хийн асуудлаар илтгэл тавиад ирсэн. Он гараад Латин Америкийн зарим орнуудад уригдсан байгаа тийшээ явах байх. Монголдоо залууст хандан Монголын Залуу Удирдагч хѳтѳлбѳр зэрэг манлайллын чиглэлээр хийж байгаа зарим ажлууд бий.
-Хоёулаа залуучуудын талаар яриагаа эхэлсэн. Залуучуудын тухай асуултаар ѳндѳрлөе.
-Ярилцлагынхаа эхэнд Та нэрэмжит тэтгэлгийг нэмэгдүүлэх нь зѳв зүйтэй гэж хэлсэн. Тэр талаар ямар боломжууд байна гэж харж байна?-Нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниуд залууст зориулан тэтгэлэг олгодог сайхан уламжлал тогтож байна. Гэхдээ зѳвхѳн компаниудаар тогтохгүй хувь хүмүүс ч гэсэн ѳѳрсдийн нэрэмжит тэтгэлэг бий болгох замаар олон олон охид хѳвгүүдийн хувь заяа ирээдүйн тѳлѳѳ их зүйл хийх боломж бий. Америкт зѳвхѳн баян чинээлэг гэлтгүй энгийн иргэд ч хамтраад чин сэтгэлээсээ залуусын ирээдүйг дэмждэг. Би компаниуд, хувь хүмүүсийг энэ үйлсэд уриалан дуудмаар байна.
-Танд ажлын амжилт хүсье. Ярилцлага ѳгсѳнд баярлалаа.
-Баярлалаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/