Sony Pictures Entertainment өнгөрсөн долоо хоногт хакеруудын халдлагад өртөж АНУ-аас өөр газар нээлтээ ч хийж амжаагүй таван киногоо алдсан билээ. “Annie”, “Mr. Turner”, “Still Alice”, “To Write Love On Her Arms” болон Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх “Fury” зэрэг бүтээлүүд цахим ертөнцөөр тарж, дэлхийн өнцөг булан бүрээс Торрентоор татан авч байна.
Эдгээрээс “Annie”, “Still Alice”, “To Write Love On Her Arms” зэрэг бүтээлүүд хараахан нээлтээ хийгээгүй байгаа юм. Тэгвэл их хэмжээний алдагдалд оруулсан энэ ажиллагааны цаана Хойд Солонгос байж магадгүй гэж Sony Pictures үзжээ. Түүнчлэн сүлжээнд халдах ажиллагааг БНХАУ-ын хакерууд гардан гүйцэтгэсэн гэж таамаглаж байна.
Учир нь энэ сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх гэж байгаа “Ярилцлага” уран сайхны кино томоохон шүүмжлэл дагуулж байгаа билээ. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн яригдсан энэ киноны агуулга нь Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уныг АНУ-ын Тагнуулын Төв Газар хөнөөхөөр нууц ажиллагаа зохион байгуулж байгааг харуулна. Киноны анхны трейлер цацагдаж эхэлсний дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд “Хэрвээ энэ кино нээлтээ хийх юм бол өршөөлгүйгээр хариу арга хэмжээ авна” гэж заналхийлж байсан юм.
“Ярилцлага” бүтээл нь цэвэр хошин өнгө аястай бөгөөд “Хөршүүд”, “Энэ бол төгсгөл” зэрэг кинонуудыг бүтээсэн жүжигчин, найруулагч Сет Роген, Жеймс Френко нарын хамтын бүтээл аж. Тэд алдартай телевизийн шоуны найруулагч, хөтлөгчийн дүрийг бүтээсэн бол Хойд Солонгосын удирдагчийн дүрийг жүжигчин Рендалл Парк бүтээжээ.
Энэхүү кинотой холбоотой асуудал сөхөгдсөнөөр Sony компани халдлагын цаана БНАСАУ болон БНХАУ-г төлөөлөн ажиллагаа явуулж байгаа өөр хэн нэгэн этгээд ч байж болно гэж үзэж байгаа юм байна. “Энх тайвны хамгаалагчид” буюу “#GOP” гэсэн нэрээр энэхүү ажиллагааг явуулж байгаа хакерууд өнгөрсөн даваа гаригт компанийн ажилчдын компьютерийн дэлгэц дээр заналхийлсэн утга агуулга бүхий зураг байрлуулж “Хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол сүлжээнээс авсан маш чухал мэдээ, мэдээллүүдийг дэлгэх болно” гэжээ.
Харин лхагва гаригт эхний таван кино интернетэд байрласан байна. Үүнтэй ижил явдалд өмнө нь Хойд Солонгосыг буруутгаж байсан түүх бий. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын хоёр томоохон телевизийн сүлжээнд болон санхүүгийн систем рүү хакерууд халдаж байсан бөгөөд БНАСАУ-г буруутгаж байсан билээ.
Киноны зохиолд өөрчлөлт орсон уу?
Сонирхуулахад киног бүтээгчид зохиолд өөрчлөлт оруулсан байж болзошгүй нэг таамаг бий. Анхны трейлерт телевизийн алдарт ярилцлагын нэтрүүлгийн хөтлөгч Скайларк, найруулагчийн хамтаар Хойд Солонгосын удирдагчийг хөнөөх даалгавар авч байгаа тухай гардаг. Түүнчлэн Ким Жон Ун тун ч хэрцгий нэгэн байх бөгөөд нисдэг тэргээр элдэв зүйлс сөнөөж байх аж.
Өрнөдийн киноны тэсэрч дэлбэрдэг уламжлалыг хадгалсан энэ трейлер энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр интернетэд тавигджээ. Харин хамгийн сүүлд гаргасан трейлерт Ким Жон Ун тун ч эелдэг, сайн хүний дүртэй нь харагдана. Скайларкт нохой бэлэглэж, хичнээн хөөрхөн болохыг нь гайхах тэрээр ЗХУ-ын удирдагч асан Сталины өвөөд нь бэлэглэсэн танкаар зугаацдаг гэнэ. Тэр ч бүү хэл танкны хөгжим дуучин Кетти Перригийн “Firework” дууг хадгалах аж.
Энэ бүхнээс үзэхэд хэдийгээр анхнаасаа ийм зохиолтой байж болох хэдий ч Хойд Солонгосын заналхийллийн дараа зохиолыг өөрчилсөн байж болзошгүй юм. Учир нь анх 10 дугаар сарын 10-нд нээлтээ хийнэ гэж байсан киноны нээлтийн хугацаа хойшилсон. Дэндүү хэрцгий авиртай харагдах Ким Жон Уны дүр эсрэг тэсрэг болсон. Эцэст нь хэлэхэд “Ярилцлага” киноны эхний болон сүүлийн трейлер хооронд гарч байсан танилцуулагууд Хойд Солонгост биш Скайларкын ярилцлагын шоуд чиглэсэн байсан зэрэг.
Reddit сайт дээр хакеруудын сүлжээнд байршуулсан файлыг дэлгэжээ.
Киноны хөгжилтэй трейлер
Эхний трейлер
Хамгийн сүүлийн трейлер