Хамгийн эхний загвар нь ч албан ёсоор хэрэглээнд нэвтрээгүй байгаа Google Glass-ын дараагийн загвар Интел чиптэй бүтээгдэж магадгүй тухай Wall Street Journal-д бичжээ.
Өнгөрсөн зун туршилтын загваруудыг 1500 долларын үнэтэй худалдаанд гаргасан Google Glass нэг их анхаарал татаж чадахгүй хэвээр байгаа. Гэхдээ технологийн аварга Google компани энэхүү төхөөрөмжөө худалдаанд гаргахдаа дундаж ухаалаг утастай ойролцоо үнэтэй байлгана гэж амласан. Харин дараагийн загварын тухайд Зүүдэг технологийн зах зээлд хүч түрэн орж ирж байгаа Интел Google-тэй хамтран ажиллах нь бараг л эргэлзээгүй болж байна.
Жишээ нь Интел энэ оны эхээр өөрсдийн ухаалаг чихэвчийг танилцуулж байсан бөгөөд өөрсдөө хэзээ ч хэрэглээний төхөөрөмж бүтээх сонирхолгүй байгаа тэд SMS компанид чихэвчний загвараа зарж тэднээр бүтээлгэсэн билээ. Харин одоо тэд Google-ийн хөгжүүлж байгаа нүдний шилний дараагийн загварт хувь нэмрээ оруулахаар шийдсэн байж болох. Одоогоор хоёр компани аль аль нь эдгээр мэдээлэлд хариу өгөөгүй байгаа юм.