Өнгөрсөн долоо хоногт Sony Pictures хакеруудын халдлагад өртөж нээлтээ ч хийж амжаагүй байсан зарим киногоо алдсан. Энэ хэргийн ард Хойд Солонгосыг байж магадгүй гэж үзэж байгаагаа ч компани өчигдөр мэдэгдээд байгаа билээ.
Ким Жон Уны тухай өгүүлэх “Ярилцлага” уран сайхны киноны асуудлаас болж ийм зүйл болсон байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл Хойд Солонгосын засгийн газраас хэрэгт холбоотой эсэхийг нь асуухад “Хүлээцтэй харж бай” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн зургадугаар сард танилцуулага нь анх интернетэд тавигдсан “Ярилцлага” киног хэт доромжилсон өнгө аястай гэж шүүмжлэн БНАСАУ-ын Засгийн Газар НҮБ, АНУ-д гомдол гаргасан. Тэр ч бүү хэл хэрвээ кино нээлтээ хийвэл хариуг нь хатуухан авна гэж мэдэгдсэн юм.
Кинонд жүжигчин Сет Роген, Жеймс Френко нар гол дүр бүтээж Ким Жон Унтай ярилцлага хийхээр явдаг. Харин үүнийг нь далимдуулж АНУ-ын Тагнуулын Төв Газар тэднээр Хойд Солонгосын залуу удирдагчийг хөнөөлгөхийг хүснэ. Киноны зохиолыг анх Ким Жон Уны эцэг Ким Чен Ирт зориулан бичсэн хэдий ч түүнийг 2011 онд таалал төгссөний дараа зохиолыг өөрчилсөн гэдэг.
Хакеруудын халдлагын улмаас энэ сарын 19-нд нээлтээ хийх байсан “Annie” гэх сонгодог киноны дахин хийсэн хувилбар интернетээр тарсан бол “Ярилцлага” кино хараахан алдагдаагүй байгаа юм. НҮБ-д Хойд Солонгосыг төлөөлөн суугаа дипломат ажилтнаас халдлагын тухай тодруулахад “Бидний дайснууд бүгдийг л БНАСАУ-тай холбож ярьдаг. Тиймээс би та бүхнийг хүлээцтэй харж байхыг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
Sony Pictures-ийн сүлжээнд халдсан явдлыг Холбооны Мөрдөх Товчоо шалгаж эхлээд байгаа юм байна.