Sony Pictures-ийн компьютерийн сүлжээг өвдөг дээр нь сөхрүүлснээс хойш бараг нэг долоо хоног өнгөрчээ. Гэхдээ энэ хэргийн цаана хэн байсан нь одоо ч тодорхойгүй хэвээр байна. Одоогоор АНУ-ын Засгийн Газар Хойд Солонгос энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа.
БНАСАУ-ын Засгийн Газар ч Sony-г “Ярилцлага” гэх уран бүтээлээ гаргахгүй байхыг анхааруулсан. Тус улсын залуу удирдагчийг хөнөөхөөр завдаж байгааг өгүүлэх энэхүү инээдмийн киног анх олон нийтэд танилцуулсны дараа л тэд “Энэ бол дайнд өдөөн хатгаж байгаа хэрэг” гэж байсан билээ.
Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт болсон сүлжээний халдлагад тэднийг шууд буруутгах аргагүй ч Хойд Солонгос сүүлийн жилүүдэд кибер дайны талбарт хэд хэдэн удаа орж ирж байжээ. Ингээд тагнуулын болон, аюулгүй байдлын хэд хэдэн байгууллагын хийсэн судалгааны үндсэн дээр БНАСАУ-ын хакерын үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргаж болно.
Өнгөрсөн зун компьютерийн аюулгүй байдал, тооцооллын аварга Hewlett-Packard/HP/ Хойд Солонгосын кибер салбарын боловсон хүчин, тэдний чадамжийн тухай 75 хуудас материал дэлгэсэн. Түүнчлэн Нэгдсэн улсын армийн тагнуулын албаны 2009 оны дүгнэлт бас бий. Эдгээрт үндэслэн хамгийн чухал гэсэн баримтуудыг дэлгэж байна:
Хойд Солонгосын хакерууд Нэгдсэн улсын батлан хамгаалах системд өөр бусад ямар ч орнуудаас илүү олон давтамжтай нэвтэрдэг. Тэр ч бүү хэл ОХУ, БНХАУ-аас ч олон удаа. Хойд Солонгосын армийн 121-р Нэгж өөрийн дайснуудын компьютерийн сүлжээнд нэвтрэх ганцхан зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. 2004 онд БНАСАУ-аас дүрвэгч 121-р Нэгж БНХАУ-ын Шеньян хотын тансаг зэрэглэлийн буудалд үйл ажиллагаа явуулдаг гэж мэдүүлжээ. Нэмж хэлэхэд энэ буудлыг Хойд Солонгосын Засгийн Газар эзэмшдэг бөгөөд тус улсын хилээс гурван цаг яваад хүрэх зайд байрладаг юм байна.
2004 онд 121-р Нэгж Өмнөд Солонгосын батлан хамгаалахын хэрэглэдэг 80 wireless сүлжээний 33-т нь нэвтэрчээ. Энэ халдлага жил бүрийн “АНУ-БНСУ”-ын цэргийн хээрийн сургуулилттай давхацсан юм.
Хойд Солонгос өөрийн нутаг дэвсгэр дээр бараг л интернет сүлжээгүй, гэхдээ энэ нь тэдэнд том давуу тал болсон. Өнгөрсөн наймдугаар сард HP-ын дэлгэсэн материалд “Хойд Солонгос руу Кибер дайралт хийх боломжгүй, гэтэл тэдэнд кибер халдлага хийх боломж бий. Тиймээс тэд энэ талбарт маш том давуу талтай” гэжээ.
Хойд Солонгос цахим тоглоомыг кибер дайны талбарыг харуулсан жүжиг мэтээр үздэг. 2011 онд Өмнөд Солонгосын цагдаа нар БНАСАУ-тай хамтран ажилласан гэж буруутган таван хүнийг баривчилжээ. Тэднийг Lineage/World Of Warcraft-тай төстэй Солонгос хувилбар/ гэдэг тоглоомыг тоглож хариуд нь Хойд Солонгосоос мөнгө авч байсан гэж цагдаа нар үзсэн юм. Ингээд 2013 онд Хойд Солонгосын бүтээсэн вирусын улмаас 100 мянган компьютер халдварлаж Инчёны олон улсын нисэх буудлын сүлжээнд нэвтрэх гэж завдсан тухай Өмнөд Солонгосын Засгийн Газар мэдээлжээ. Хэдийгээр багахан хэмжээний хохирол учруулсан ч “Тун сайн тактиктай халдлага” гэж шинжээчид үзсэн аж. Учир нь Хойд Солонгосын засгийн газар Lineage тоглоомыг ашиглан вирусээ тараажээ.
Хойд Солонгос GPS хиймэл дагуулаас ирэх дохиог тасалдуулж, хүмүүсийн хэрэглэж байгаа GPS төхөөрөмж рүү хуурамч солбилцол илгээж чадна. Ийм явдал 2011 оны “АНУ-БНСУ”-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтын үеэр болжээ.
Хойд Солонгосын хакерууд ОХУ, БНХАУ-д боловсрол дээшлүүлдэг. Түүнчлэн 2012 онд БНАСАУ-ын Засгийн Газар Иран улстай “Кибер ертөнцийн дайснуудтайгаа хамтран тэмцэх” гэрээнд гарын үсэг зуржээ. Учир нь Ираны цөмийн судалгааны хүрээлэнгүүд рүү АНУ, Израилийн бүтээсэн Стакснет вирус халдаж томоохон хохирол учруулж байсан билээ.
Хойд Солонгосчууд томоохон ойн өдрөөр Кибер халдлага зохион байгуулдаг. 2009 оны долдугаар сарын 4-ний өдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр Хойд Солонгосын хакерууд АНУ, БНСУ-ын хэвлэл мэдээлэл болон Засгийн Газрын вебсайтуудад халдаж заримынх нь үйл ажиллагааг зогсоожээ. Энэ халдлагын үеэр тэд онилсон төхөөрөмжийнхөө санах ойг тэр чигт нь устгадаг вирус хүртэл тараасан аж. Symantec компанийн “DarkSeoul gang” гэж нэрлэсэн хакерийн бүлэг 2011, 2013 онд Өмнөд Солонгосын банк, телевизийн сүлжээнд халджээ. Энэ бүлгийг Хойд Солонгосын төлөө ажилладаг гэж үздэг бөгөөд өнгөрсөн жил болсон халдлагын улмаас БНСУ-ын ATM-ийн сүлжээ гацаж хүмүүс мөнгө авах боломжгүй болж байв. Эдгээр болон үүний дараах халдлагууд Хоёр Солонгосын дайн эхэлсэн зургадугаар сарын 25-ны өдөр болон өөр бусад тэмдэглэлт ойн өдрүүдэд болж байжээ.
Hewlett-Packard-ын дэлгэсэн 75 хуудас материалыг ЭНД-ээс