Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Sony компани бэхэн дэлгэц бүхий ухаалаг цаг гаргана гэх яриа гарсан. Тэгвэл тэд үүнийгээ аль хэдийнэ танилцуулчихсан байжээ.
Sony компанийн бүтээсэн FES ухаалаг цаг өнгөрсөн гурван сарын турш Японы Makuake гэх сайт дээр гарааны хөрөнгө босгохоор хүмүүсийн нүдийг хужирлаж байжээ. Тэд нэг сая иен буюу 8500 орчим доллар хүссэн бол хүмүүс тэдний дансанд одоогийн байдлаар 67000 ам.доллар байршуулаад байна.
Бид энэ технологийн жинхэнэ үнэ цэнэ ямар гэдгийг мэдэхийн тулд SONY гэсэн нэрийг нууцалсан
Гэхдээ Sony компани энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн бренд болсон нэрний оронд Fashion Entertainments гэх нэр ашиглажээ. Энэ нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгааг судлах гэсэн “башир” арга байсан юм.
Уламжлалт бугуйн цагтай яг ижил харагдах, нимгэхэн хийцтэй энэ цаг бэхэн дэлгэцтэй бүтээгдсэн нь тун ч өвөрмөц. Makuake сайтад байршуулсан тэдний мэдээллээс харахад нэг удаа бүрэн цэнэглэхэд энэ цаг 60 өдөр цэнэгээ барих аж.
Цагны дэлгэц нь нийт 24 өөр загвартай бөгөөд хэрэглэгч цайвар эсвэл бараан болгож болохоос гадна матрын арьс шиг болгож ч болно. Бэхэн дэлгэц гэх сонирхолтой технологи ашигласан энэ цагийг ухаалаг гэж нэрлэсэн шалтгааныг ажиллах горимтой нь холбон тайлбарлах аж.
Amazon-ы бүтээсэн Kindle цахилгаан ном, Pebble-ийн ухаалаг цаганд өргөн ашиглаж байгаа энэ технологи цэнэг бага зарцуулдаг, байгалийн гэрэлд тод харагддаг гээд бусад дэлгэцнээс олон давуу талтай. Дүрс бичлэгт харагдаж байгаачлан шаардлагагүй үед /Хэрэглэгч харахгүй байгаа үед/ дэлгэц нь унтраалттай байх бол та бугуйгаа эргүүлж цаг хэд болж байгааг мэдэхийг хүсэх төдийд шууд асна.
Ойролцоогоор 167 долларын үнэтэй худалдаанд гарах FES цаг 2015 оны тавдугаар сард дэлгүүрийн лангуун дээр тавигдах юм байна. Сонирхуулахад энэ төслийн багийнхан бэхэн дэлгэцийг эхний ээлжинд ухаалаг цаганд ашиглаж байгаа бол хэтдээ нүдний шил, гуталны өнгийг өөрийн хүссэнээр тохируулдаг технологийг бүтээхээр ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.businessinsider.com/