Sony Pictures сүүлийн хоёр долоо хоногийг хакеруудын дарамтан дор өнгөрүүлж байна. Хэзээ ямар мэдээлэл цацах бол гэдгээс эмээж байгаа ч компани мөчөөгөө өгөхгүй л байгаа билээ. Тэгвэл халдагчид Github сайт дээр дахин анхааруулга бүхий зурвас бичжээ.
Тэдний зурваст:
Бид Sony-гийн менежментийн хэлтэст өөрсдийнхөө шаардлагыг тодорхой тайлбарласан. Гэсэн хэдий ч тэд татгалзсаар байна.
Учир нь та нар бидний асуултад хариулахгүй байснаар биднийг олж илрүүлэн, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэчихэж.
Тиймээс дахин нэг удаа сануулъя.
Хэрвээ биднээс ангижирмаар байгаа бол шаардлагыг минь биелүүл.
Дээрээс нь терроризмын бэлгэдэл болсон киногоо /Ярилцлага/ гаргахаа больж, дайн өдүүлэхээс зайлсхийхийг анхааруулж байна.
Та нар, Sony, Холбооны мөрдөх товчоо аль нь ч бай биднийг олж чадахгүй.
Учир нь бид дэндүү төгс.
Sony-гийн хувь тавилан хэр ухаалаг шийдвэр гаргахаас шалтгаалах болно.
Энэхүү зурвасын төгсгөлд Sony Pictures-ийн дэд захирал Эми Паскал, ерөнхийлөгч Стивен Моско нарын хувийн мэдээллийг агуулсан линкийг хавсаргажээ. Түүнчлэн “Ярилцлага” киног онцлон гаргахгүй байхыг анхааруулснаас харахад халдлагын ард Хойд Солонгос байсан гэдгийг үгүйсгэхийн аргагүй аж.