Өнгөрсөн долоо хоногт бүх цагийн үеийн хамгийн шилдэг консолуудын нэг Playstation-ий 20 насны төрсөн өдөр тохиосон. Үүнтэй холбогдуулан Sony компани “Playstation 1” өнгө төрх бүхий PS4 худалдаанд гаргасан билээ. Dualshock 4, Камер нь хүртэл уламжлалт саарал өнгөтэйгээр худалдаанд гарсан. Ганцхан асуудал байсан нь компани 12,300 ширхэгийг үйлдвэрлэсэн явдал байв.
Тухайн үед миний толгойд орж ирсэн ганц бодол цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа энэ загвар асар их үнэд хүрэх нь дээ байсан юм. Үүний баталгаа болж аль хэдийнэ eBay дээр “technologysupps” гэх нэртэй нөхөр арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 15,100 АМЕРИК ДОЛЛАРААР нэгийг зарчихжээ. Энэ нь тэр хүн 14,600 долларын ашигтай ажилласан гэсэн үг.
Түүний хэлснээр захиалагч аль хэдийнэ мөнгөө шилжүүлсэн бөгөөд энэ сарын сүүлээр цоо шинэ, 20 жилийн ойд зориулсан тусгай PS4-өө гар дээрээ авах аж. Хэдийгээр ирээдүйд хэзээ нэгэн цагт ийм хэмжээний үнэ цэнэд хүрч болохгүй гэх зүйл байхгүй ч нэг асуудал бий. Хэрвээ Sony компани бодлоо өөрчилвөл яах вэ?
Тэд хэрэглэгчдийн энэ их эрэлтэд үндэслэн дахин их хэмжээгээр “тусгай PS4” үйлдвэрлэвэл асар их мөнгө олохоос гадна, 15,100 доллар төлсөн хүний сэтгэлийг гонсойлгох нь дамжиггүй. Наад захын жишээ гэхэд зөвхөн тусгай загварын Dualshock 4 гарыг үйлдвэрлэхэд л компани их хэмжээний орлого олно.
Гэхдээ л энгийн нэг будаж янзалсан бусад загвараас өөр ялгарах зүйлгүй энэ консолын харагдах байдлыг дуурайлгаад хийчих чадалтай уран бүтээлчид байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгээд ч тэд 15 мянган доллар нэхэхгүй нь лав.
Нэг зүйл нэмж хэлэхэд өнгөрсөн есдүгээр сард алтаар баян Дубай хотод “Алтан савтай” Xbox One, PS4 консолууд худалдаанд гарч байсан билээ. Италийн тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Gatti Luxury Labs эдгээр консолуудыг нэг бүрийг нь 13,699 америк доллароор үнэлсэн юм. Гэтэл 220 грамм 9 каратын цэвэр алтан гэртэй консолууд хүртэл үүнээс хямдхан байж.
eBay дээрх “АСАР ҮНЭТЭЙ” PS4-ийн хуудсыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.