Өнгөрсөн сард Sony Pictures хакеруудын халдлагад өртөж 10 terabyte хэмжээтэй файл алдсан. “Ярилцлага” киногоо гаргахгүй байж, эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоохыг шаардсан GOP буюу Энх тайвны хамгаалагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн хакерийн бүлэг өнөөдөр дахин их хэмжээний мэдээлэл интернетэд байршуулжээ.
Тэд энэ удаад ажилтнуудын тухай илүү хувийн чанартай мэдээллүүд, алдартай жүжигчдийн утасны дугаар, аяллын маршрут, Sony Pictures-ийн эсрэг мэдүүлж байсан хууль зүйн асуудлууд, киноны төсөв, эх зохиолуудыг дэлгэсэн байна. Алдарт жүжигчдийн утасны дугаар дунд Бред Питт, Жулиа Робертс, Том Хенкс нарын дугаар багтжээ. Түүнчлэн тэд Sony Pictures-т өмнө нь ажиллаж байсан 40000 хүний гэрийн хаяг, цалин, иргэний үнэмлэхийн дугаар гээд байж болох бүхнийг интернетэд байршуулсан байна.
Асуудал улам даамжирч байгаатай холбогдуулан компанийн гүйцэтгэх захирал Майкл Линтон ажилчид даа хандан “Холбооны Мөрдөх Товчоо мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Тиймээс та бүхэн нэг нэгээрээ өөрийн удирдах албан тушаалтантайгаа уулзаж ярилцана уу. Мөн энэ Баасан гаригт ажилчдын бүх нийтийн хуралтай” гэсэн аж.
Халдлагын дараа Sony Pictures “Mandiant” гэх аюулгүйн албатай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өчигдөр тэдний судалгааны тайлан гарсан юм. Тайланд дурдсанаар компани хэзээ ч төсөөлж байгаагүй дайсантайгаа учирсан бөгөөд тэднийг илрүүлэх бараг боломжгүй гэжээ.
Үүнээс гадна компанийн удирдлагуудад халдлага болохоос гурван өдрийн өмнө мөнгө нэхэмжилсэн цахим шуудан ирсэн байсныг тэд саяхан мэдсэн. Гэтэл цахим шуудангууд Солонгосчуудын гаргадаг түгээмэл дүрмийн алдаатай байжээ. Гэсэн хэдий ч мөрдөгчид одоо ч энэ халдлагын цаана Хойд Солонгос байгаа юу, үгүй юу гэдэг асуултын хариуг мэдэхгүй байгаа гэсэн үг. Гэхдээ Холбооны Мөрдөх Товчоо эхний ээлжид БНАСАУ-г энэ халдлагыг захиалсан байх өндөр магадлалтай гэж үзсээр байгаа юм.