Засгийн газрын сайдуудыг томилох чуулган өчигдөр өглөө эхлээд, хамгийн сүүлд Монгол Улсын сайдаар М.Энхсайханыг томилсноор шөнө хагаслан өндөрлөв. УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд хамтран засаг байгуулахаар нэгдсэн учир сайдад нэр дэвшигчдийн хувьд “унана” гэсэн ойлголт байсангүй.
Гишүүдийн захиас даалгавар, урмын үг, инээд наргиан дунд л Шийдлийн Засгийн газрын сайдууд ногоон гэрлээр томилогдлоо. Сайдад нэр дэвшигчид олон учир чуулган шөнө дөл болтол сунжирсан хэрэг. Шинэ сайдуудыг баталсны дараа сайдуудад тамгыг нь гардуулах ёслолыг үргэлжлүүлснээр, Төрийн ордонд хөл хөдөлгөөн тасралгүй үүр цайлгасан бололтой. Юутай ч Монгол төрийн ажлыг удирдан явуулах яамдууд хариуцах эзэнтэй боллоо.
М.ЭНХСАЙХАН САЙД ӨНӨӨДӨР "РИО ТИНТО"-ГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ
Шинээр томилогдсон сайдуудаас Монгол Улсын сайд М.Энхсайхан хариуцах яамгүй учир зарим гишүүний сонирхлыг татах шиг болов. Монгол Улсын сайд Төмөр зам, Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулах, Тавантолгойн цахилгаан станцыг бариулах зэрэг мега төслүүдээ хариуцан ажиллахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татахад М.Энхсайхан сайдын үүрэг оролцоо хамгийн чухал байх аж.
Үүр цүүрээр тамгаа хүлээн авсан Монгол Улсын сайдын биечлэн оролцох томоохон уулзалт өнөөдөр болно. Оюутолгойн 51 хувийг эзэмшигч “Рио Тинто”-гийн зарим удирдлага Монголд ирсэн бөгөөд шинэ сайдын анхны уулзалт үүгээр эхэлнэ хэмээн Ерөнхий сайд гишүүдэд дуулгав.
САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ: ТӨСВИЙН ЧАНГА БОДЛОГО ЯВУУЛНА
Сэлэнгэ аймгаас сонгогдсон, Сангийн сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнийхээ хувиар ард түмэнд төдийлэн танигдаж амжаагүй. Сангийн сайдын албыг хэрхэн хашихаас түүний улстөрчийн хувьд хаашаа явах зам нь заагдана. Улсын сан хөмрөг, эдийн засгийн харилцааны гол судсыг барих сайдын хувьд эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулахад анхаарч ажиллах нь мэдээж.
Тэр амаргүй цаг үед, хамгийн хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан салбарыг удирдахаар болов. Ж.Эрдэнэбат сайд Монгол Улсад эдийн хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрөөд “Хямралын шалтгааныг судалж, судалгааны үр дүнд үндэслэн ажлаа төлөвлөнө. Ажлаа хүлээж аваад хамгийн эхэнд 2015 оны Төсвийн тодотгол хийнэ.
Эдийн засгийн боломждоо тохируулан төсвөө батлаад, түүнд тохирулж ажиллана. 2017, 2020 онд зээлийн төлбөр хийх учир төсвийн чанга бодлого явуулна” хэмээснийг УИХ-ын гишүүд олзуурхаж байлаа. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орсон мэргэжлийн, ажлаа мэддэг цөөхөн сайдуудын нэг гэж ангийнхан түүнийг үнэлээд, ажлын амжилт хүсэн явуулсан.
ЭВССЭН ГИШҮҮДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР СОНГОЛТ ҮГҮЙ
Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг томилсон нь тоон дунд үсэг цохиж яваатай агаар нэг сонголт болов. Гэсэн ч эвссэн гишүүдэд түүнээс татгалзах сонголт үгүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хамгийн чухал, хүн бүхэнд хамаатай эрүүл мэндийн салбарыг МАХН-ынхан удирдаж, сэхээнд орууллаа.
Шийлэгдамба очоод энэ салбарыг өөд татаж чадахгүй” гэж хатуухан шүүмжилсэн билээ. Тэр шүүмжлэлийг эс тооцвол УИХ-ын бусад гишүүн хүүхдийн болон төрөх эмнэлэг яаралтай бариулаарай гэх мэт захиас даалгавраа өгөөд дэмжинэ лээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон. Шинэ яам, шинэ сайд учир юуг нь асуух билээ хэмээн толгойг нь илсээр шууд санал хураалт явууллаа.
Энэ мэтээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн кабинетын сайд нар хэл амгүй, сэтгэл өег чуулганы танхимаас гарцгаасан. УИХ-ын гишүүд Засгийн газарт ажил хийх бололцоог гаргаж өгнө, шүүмжлэхийг урьтал болгохгүй гэсэн зарчмын байр суурьтаа нэгджээ.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш гурван долоо хоногийн дараа кабинетаа бүрдүүлж буй нь энэ юм. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоны дараа хэлсэн үгэндээ “Шинэ засгийн газрын хийх хамгийн чухал гурван ажил бий. Нэгдүгээрт эдийн засаг, Хоёрдугаарт эдийн засаг, Гуравдугаар эдийн засаг” хэмээсэн билээ. Шийдлийн Засгийн газрыг шийдлээ хүлээсэн олон асуудал хүлээж байна. Одоо ажиллах л үлджээ.