“Хувийн ... /сурв. тухайн эмнэлгийн нэрийг нууцлав/ эмнэлэг хатгаагүй хүүхдийг хатгаатай гэж худал онош тавьж, хэвтүүлэн хүчтэй тариа хийж хүүхэд хордлогонд оруулдаг газар. Гурван хоног хүчтэй тариа тарьж хордлогонд оруулж дээшээ доошоо гүйлгээд сульдаанд оронгуут хордлого тайлах эмчилгээ хоёр хоног хийгээд эмнэлгээс гаргасан. Бусдын хүүхдийн эрүүл мэндээр тоглохоо болиоч ээ гэж хэлмээр байна”
“Дөрвөн настай миний охиныг ходоод нь цоорчихсон байхад хоолой нь өвдсөн байна гэж ... /сурв. тухайн эмнэлгийн нэрийг нууцлав/ эмнэлэг буруу оношлоод биеийг нь хүндрүүлж арга барахдаа эх нялхас руу тэвэрч очиж амийг аварч байсан”
Хүүхдийн хувийн эмнэлэг тойрсон асуудлаар хийсэн хоёр дахь сурвалжлагаар эцэг эхчүүдэд тохиолдож буй дээрх асуудлыг хөндөж байна.
Хувийн эмнэлгүүд эмчилгээгээ үр дүнтэй байлгахын тулд хүүхдийн ирээдүйд ямар хор хөнөөлтэй байх нь хамаагүй хүчтэй антибиотикоор эмчилгээ хийдэг үү. Энэ талаар нэхэн сурвалжиллаа.
УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ХУВИЙН ЭМНЭЛГЭЭС АНТИБИОТИКИЙН ХОРДЛОГОД ОРСОН, ӨВЧИН НЬ ХҮНДЭРСЭН ХҮҮХДҮҮД ИРДЭГ
Ханиад томуу их, хүүхдийн өвчлөл өндөр энэ цаг үед улсын эмнэлгүүдэд хувийн эмнэлгээс өвчин нь хүндэрсэн, антибиотикийн хордлогод орсон хүүхдүүд цөөнгүй ирж эмчлүүлдэг байна. Энэ талаар сурвалжлахаар Хан-Уул болон Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгээр орлоо.
Эмч Ч.Ганчимэг: Хатгаа аваагүй, хоёр сартай хүүхдэд л ван токсин тарих жор бичээд өгчихсөн байгаа юм
Хан-Уул дүүргийн хүүхдийн тасгийн эмч Ч.Ганчимэгтэй уулзаж хэдэн зүйл тодрууллаа.
-Хувийн эмнэлгээс танай эмнэлэгт эмчилгээ нь таараагүйн улмаас хүүхэд хүндэрч ирэх тохиолдол хэр их байдаг вэ?
-Ер нь тийм тохиолдол зөндөө их. Манайд ирж буй хүүхдүүдийн 10 орчим хувь нь хувийн эмнэлгээс хүндэрч ирж буй хүүхдүүд байдаг. Дийлэнх нь олон эмнэлэг дамжсан, эсвэл удаан хугацаагаар антибиотикийн замбараагүй хэрэглээний улмаас хордлогод орсон байдаг.
Урьд шөнө би жижүүрт хоносон. Тэгэхэд 37.3 халуунтай, ам, уруулын тойрогт мөөгөнцөр гарчихсан, бөгс нь нурж улайсан, өвчиндөө зовиурласан ой найман сартай хүүхэд ирсэн. Би хордлого тайлах эмчилгээ хийж, тайвшруулах эм өгөөд цээжний зураг болон бусад оношлогоонд ороорой гээд явуулсан. Тухайн хүүхдийг өмнө нь ... эмнэлэгт 40 мянга орчим төгрөгөөр үзүүлсэн байгаа юм. (Хувийн эмнэлгийн нэрийг нууцлав.) Эмч гэрэлд хараагүй, цээжийг нь чагнаж үзээд зургаан цагийн вантоксин тарих, найман цагаар сефтилин уулгах заалт бичсэн байсан. Өмнө нь өрхийн эмнэлгээс “Хүүхдийн өвчний цогц менежмент” хөтөлбөрт заасны дагуу ханиаданд уувал зохих эмийг эмчийн заалтаар ууж байсан.
Ер нь бид хүүхдүүдээ авахдаа шаардлагатай бүхий л эмчилгээг хийж, стандартынхаа дагуу хүүхдийн өвчний онцлогоос шалтгаалан эмчилгээгээ хамгийн бага шатлалаас эхэлж хийдэг. Гэтэл хувийн эмнэлгүүд хүүхдүүд эмчилж чадахгүйгээс үйлчлүүлэгчээ алдах болон элдэв хэл амнаас айдаг болоод ч тэр юм уу дандаа хүчтэй антибиотик бичсэн нь ажиглагддаг.
-Вантоксин хэмээх антибиотикийн талаар ойлголт өгөхгүй юү. Хүчтэй антибиотик юм уу?
-Энэ маш хүчтэй антибиотик. Хатгаа бол заавал вантоксинд эдгэнэ гэсэн заалт байдаггүй. Бага тунгийн антибиотик өгөөгүй хэр нь гуравдугаар зэргийн энэ мэт хүчтэй антибиотикоор хүүхдийн ханиад томуу, хатгааг эмчлэх заалт бичих нь хувийн эмнэлгүүдэд нийтлэг мэт.
Ампициллин, цифазолин хэмээх зөөлөн антибиотикоор ч эдгэх боломжтой шүү дээ. Өндөр тунтай, бүхий л хүчтэй антибиотикуудаар тариулаад хордлогод орсон хүүхдэд бид эмчилгээ хийхэд маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн бие бүх хүчтэй антибиотикуудыг хэрэглэчихсэн, эмэнд тэсвэртэй болчихсон учир эмчилгээний сонголтгүй болчихдог. Өчигдрийн тохиолдолд бол тухайн эцэг эх хүүхдээрээ тоглочихсон байгаа юм.
Ер нь эцэг эхийн хариуцлагын асуудлыг энд хэлэх ёстой. Хүүхдүүддээ дур мэдэн гэрээр хүчтэй эм уулгаж, тариа хийж байна. Бас нэг жишээ байна. Манайд ханиад нь хүндэрсэн хоёр сартай нярай ирсэн. Гэтэл бас л хувийн эмнэлэгт хандаад, өвчнөө хүндрүүлсэн байсан. Тэгсэн цээж нь бага зэргийн шуугиантай байсан хүүхдэд бас л вантоксин бичсэн байгаа юм. Мөн хоёрхон сартай хүүхдэд цэр ховхлох бромкексин, мөөгөнцрийн эсрэг эм гээд бараг 5-6 эмчилгээг нэг дор бичсэн байсан. Хүүхдийн биеийг үзэхэд тэр их хүчтэй эмчилгээг хийхээргүй байсан.
-Хувийн эмнэлгээс хүүхдүүд танайд ирж байгаа гол шалтгаан нь юу вэ, ямар өвчтэй хүүхдүүд хандаж байна вэ?
-Ер нь ирж буй дийлэнх хүүхдийн хатгаа нь хүндэрч, мөөгөнцөртсөн, амьсгалын дутмагшилтай, бөглөрөлшилтэй ирдэг. Томоохон хувийн эмнэлгүүдийг хараад байхад хатгаатай хүүхдүүдийг тав хонуулаад л гаргачихдаг юм шиг. Гэтэл хатгааны эмчилгээ 7-8 хонож л нааштай үр дүн үзүүлнэ. Бүр сар болж байж хатгааны сүүдэр уушгины рентген зурагнаас арилах ёстой. Харин эцэг эхчүүд мөнгө төгрөгнөөсөө болдог ч юм уу хүүхдийг амьсгалын дутагдлаас гарч, хатгаа бүрэн шимэгдээгүй ч эмчилгээ үр дүн өгөөд биеийн байдал нь тогтвортой болоход эдгэчихлээ гээд гарчихдаг тохиолдолд нийтлэг байх шиг.
-Танайд өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна?
-54 хүүхэд хэвтэж байна. Сүүлийн үед эмчлүүлэхээр ирэх хүүхдийн тоо багассан. Манайх 82 хүүхдийн ортой. Саяхан ачаалалтай үед 190 хүртэлх хүүхэд хэвтсэн. Гэхдээ урд шөнө 16 хүүхэд хэвтүүлсэн их ачаалалтай байлаа.
Эмч А.Тамир: Хүчтэй антибиотикууд тариулж ирсэн хүүхдэд хийх эмчилгээ олдохгүй аргаа барах тохиолдол бий
Баянзүрх дүүргийн хүүхдийн тасгийн эмч А.Тамиртай уулзаж ярилцлаа.
-Хувийн эмнэлгээс танай руу эмчилгээ нь таараагүйгээс хүүхэд хүндэрч ирэх тохиолдол хэр их байдаг вэ?
-Би улсад томоохонд тооцогддог хувийн эмнэлэгт ажиллаж байсан. Тэнд хүүхдэд ямар эмчилгээ хийдэг, яагаад улсын эмнэлэгт хүүхдүүд шилжээд байгааг сайн мэднэ. Хувийн эмнэлгээс манай эмнэлэгт хүүхдүүд хүндэрч ирэх тохиолдол олон.
-Ихэвчлэн ямар хувийн эмнэлгээс ирж байгаа вэ?
-Баянгол зэрэг томоохон хувийн эмнэлгүүдээс ирдэг. Тэдгээр эмнэлгийн хувьд үзлэг хийгээд, хүүхдийн бие хүнд, хүндэвтэр тохиолдолд авдаггүй, дунд зэрэг байвал эмчилдэг. Учир нь тэдгээр эмнэлэгт шөнө жижүүр эмч хонохгүй, эргээд хариуцлага үүрэг тал дээр дутмаг шүү дээ. Тиймээс эргээд хариуцлага нь бидэн дээр л буудаг. Ачаалал ихтэй энэ үед хувийн эмнэлгүүд бидний ачааг үүрэлцээд явж байна гэж хэлэхэд хэцүү шүү.
-Хувийн эмнэлгээс хүндэрч ирж байгаа хүүхдүүдийн биеийн байдал болоод шалтгаан нь юу байдаг вэ?
-Ер нь хувийн эмнэлгүүдийг харж байхад цефамед, вантоксин зэрэг хүчтэй тариануудыг шууд тариад эхэлчихдэг юм билээ. Хүчтэй тариануудаар бөмбөгдүүлсэн хүүхдүүд манайд ирдэг. Хүүхдийн эмчилгээний цогц менежмент гээд шинэчлэгдсэн хөтөлбөр байдаг. Тэнд зааснаар бус шууд л хүчтэй тарианууд бичээд явчихдаг юм билээ. Тэр хүүхдүүдийг бид нар авлаа гэхэд үнэхээр эмчлэх эмчилгээ олддоггүй. Үнэндээ аргаа барж л эмчилдэг.
-Тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь хэдэн насныхан байдаг вэ?
-0-5 насныхан. Тэр дундаа 0-1 насныханд өвчин нь хүндрэх магадлал их. Ер нь хувийн эмнэлгүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хяналтыг хатуу тавих хэрэгтэй гэж боддог.
ЭНЭ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРУУД ЮУ ГЭЖ ХАРИУЛАВ
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Чиг үүргээрээ Мэргэжлийн хяналт энэ асуудалд хяналт тавина
“Хувийн эмнэлгүүдийг бид хянаж дийлэхгүй л дээ. Мэргэжлийн хяналт л үүн дээр илүү оролцоотой ажиллана уу гэхээс манай хүний нөөц хаанаа ч хүрэлцэхгүй. Хувийн эмнэлгүүд удирдамж стандартын дагуу ажиллаж байна уу гэдгийг үнэхээр хянах шаардлагатай. Манай яамны хувьд гэхэд хүний нөөц дутмаг шүү дээ. Хүүхэд хариуцсан хоёр, эмчилгээ хариуцсан хоёр л хүн байна. Тэд Монгол улсын бүхий л эмчилгээг хариуцдаг болохоос яг хүүхдийн эмчилгээ хариуцна гэсэн ойлголт байдаггүй. Бодлого стандартыг буй болгож боловсруулах ёстой хүмүүс болохоос биш эмнэлгүүдээр шалгалт хийгээд явахгүй. Шалгалт хийгээд явах чиг үүрэг нь Мэргэжлийн хяналтын газарт л байдаг.”
НЭМГ-ын Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамханд: Бид хувийн эмнэлгүүдэд хариуцлага тооцно гэж бодож байгаа
“Нэгдсэн эмнэлгийн стандартаар өдөрт нэг эмч 20, сэхээний эмч таван хүүхэд үзэх норм байдаг ч ачаалал их учраас хэрэгжихгүй л байна. Энд нэг зүйл хэлэхэд бид хувийн эмнэлгүүдэд хариуцлага тооцно л гэж бодож байгаа. Учир нь мөнгө авч, хүүхэд үздэг атлаа хүндэрчихвэл хариуцлагаа хүлээхгүй улсын эмнэлэг рүү явуулдаг үзэгдэл сүүлийн үед ихээхэн гарах боллоо”
ЭМЯ-ы БХЗГ-ын мэргэжилтэн н.Соёлгэрэл: Хувийн эмнэлэг мөнгийг нь авч, улсын эмнэлэг тэдний ачааг нуруун дээрээ үүрдэг
“Хувийн эмнэлэгтэй холбоотой маш том асуудал гардаг. Өнгөрөгч таван сараас хойш “Гурван гал” эмнэлэгтэй холбоотой гурван ч тохиолдол гарлаа. Удаан ханиалгасан гэх шалтгаанаар долоон настай хүүхдийг хувийн эмнэлэгт үзүүлэхэд нөгөөдүүл нь гамариттай байна гээд хамрыг нь угаахдаа буруу газар хатгаснаас 40 хүртэл халуураад Эх нялхаст шилжүүлсэн тохиолдол гарсан. Тэр хүүхэд менингиттэй болсон. Улмаар гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс засалд шилжиж, бие нь сайжирсан. Бас нэг жишээ бий. Хүүхдийн хоолойн мах авах гэж байгаад эмчилгээний буруугаас нас барсан. Мөн өөр нэг тохиолдлоор хувийн эмнэлэгт хүндэрсэн хүүхдийг Эх нялхас руу шилжүүлж, амийг нь аварсан тохиолдол байна. Эндээс харахад хувийн эмнэлэг мөнгийг нь авч байна. Гэтэл улсын эмнэлэг тэр ачааг нуруун дээрээ үүрч байна шүү дээ."
НМХГ-ын Эрүүл мэнд боловсролын хяналтын хэлтсийн дарга Цэнд-Аюуш: Ерөнхий сайдын тушаал гарсан. Мэдээлэл хийх боломжгүй
“Ерөнхий сайдын тушаал гарч, бидэнд хяналт шалгалт хийхийг хориглосон. Тийм учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”-аас тодруул”
Асуудал товчхондоо ийм байна. Дараагийн сурвалжлагаараа бид хувийн эмнэлэг эрхлэгчдийн тайлбарыг сонсч, хүүхдийн эмчийн үзлэгийн стандартын талаар эргэн хөндөх болно.
Үргэлжлэл бий...