17-р зууны үеийн түүхэн ховор бүтээлүүдийн нэг, Өндөр гэгээн Занабазарын хүрлээр цутгаж урласан Ногоон дарь эхийг өчигдөр Парис хотноо болсон дуудлага худалдаагаар 3.46 сая еврогоор (4.3 сая ам.доллар) худалдлаа хэмээн Bloomberg мэдээллээ.
Ногоон дарь эхийн баримлыг хадгалж үлдэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас хүчин чармайлт гаргаж, БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Sotheby”s action"-ын Франц дахь салбарын гүйцэтгэх захирал Гийом Серрутид хандан дуудлага худалдааг хойшлуулах албан бичиг хүргүүлсэн юм.
Тус албан бичигт Өндөр гэгээн Занабазарын тус бүтээлийг Монголоос хууль бусаар хилээр гаргасан байж болзошгүйг дурдаж, гарал үүслийг нягтлахыг хүсчээ.
Мөн Монгол Улсад 1920-иод оноос хойш түүхийн үнэт өв, соёлын дурсгалт бүтээлүүдийг худалдахыг хориглосныг дурджээ.
Дуудлага худалдааны товхимолд Ногоон дарь эхийн баримлыг 1954 онд Парисын нэгэн иргэн Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан гэж бичжээ.
Эх сурвалж: www.bloomberg.com