"Google Translate 10 шинэ хэл нэмдэг
Google-ийн МТ-ийн орчуулгын үйлчилгээ Translate үнэхээр том гэж Google-ийн хамгийн сонирхолтой нэг үйлчилгээ. Өнгөрсөн жил Монгол хэлний компани рүү нэмэгдсэн бөгөөд 10 шинэ үйлчилгээ нь одоогоор 90 гаруй хэлээр нь нийт нэмж хэлэв. 10 буюу 38 сая дунд хамгийн сүүлд нэмэгдсэн хэл Малайлам хэл Бирм индиан хэрэглэдэг хэл орсон байдаг. Тиймээс компанийг нэмж гол шалтгаан нь Энэтхэг övörtölsniikh зорилго нь хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх."
Google Translate-ээр Монгол хэл рүү хөрвүүлсэн нь
GOOGLE TRANSLATE ШИНЭЭР 10 ХЭЛ НЭМЛЭЭ
Технологийн аварга Google компанийн хамгийн сонирхолтой үйлчилгээнүүдийн нэг яах аргагүй Google Translate гэх орчуулгын үйлчилгээ. Өнгөрсөн онд Монгол хэл нэмэгдэж байсан компанийн энэхүү үйлчилгээ өдгөө шинээр 10 хэл нэмж нийт 90 хэлний сонголттой болжээ. Хамгийн сүүлд нэмэгдсэн 10 хэлний дунд Бирм, Малайлам буюу 38 сая Энэтхэгчүүдийн хэрэглэдэг хэл багтсан байна. Ийм хэл нэмсний гол шалтгаан нь компани Энэтхэгийн хэрэглэгчдийнхээ тоог нэмэх зорилго өвөртөлснийх аж.
Шинээр нэмэгдсэн хэлнүүд:
Чичева /Малави/
Малагаси /Мадагаскар/
Сесото /Лесото/
Малайлам /Энэтхэг/
Бирм /Мьянмар/
Синхала /Шри Ланка/
Сундан /Жава арал болон Индонези/
Казах /Казахстан/
Тажик /Тажикистан/
Узбек / Узбекистан/
Энэ сарын эхээр Google Энэтхэгчүүдэд зориулан Хинди хэлээр ярьдаг, хайлт хийдэг программ нэвтрүүлсэн. Компанийн Энэтхэг дэх салбарын захирал Ражан Ананда хэвлэлийн бага хурлын үеэр “2017 он гэхэд Энэтхэгийн интернет хэрэглэгчийн тоог 500 саяд хүргэх зорилготой байгаа бөгөөд Англи хэл сайн мэдэхгүй хүмүүсийг хэрэглэгч болгохын тулд хийж байгаа бидний анхны алхам энэ боллоо” гэж байжээ.
Харин одоо Google Translate дээр Малайлам хэл нэмэгдэж байгаа нь хэдийгээр цөөн тооны хүн хэрэглэдэг ч гэсэн зорилгодоо хүрэхэд хэрэгтэй, чухал алхам билээ. Бүгд Найрамдах Энэтхэг улсын албан ёсны хэл нь Хинди болон Англи хэл бөгөөд засгийн газрын судалгаагаар Энэтхэгчүүдийн дунд 20 орчим хэл түгээмэл ашиглагддаг гэжээ. Харин тус улсын Хэл шинжлэлийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр Энэтхэгчүүд өнөөдрийн байдлаар нийт 780 өөр хэлээр ярилцдаг бөгөөд 122-ыг нь 10 мянга гаруйхан хүн хэрэглэдэг гэсэн байна.
Google компани одоогийн байдлаар Энэтхэгт 200 сая орчим интернет хэрэглэгч байдаг гэжээ. Харин сар тутамд энэ тоо таван саяар нэмэгддэг гэнэ. Тэгэхээр энэ улсын интернет хэрэглэгчийн тоо дараа жил гэхэд АНУ-ын интернет хэрэглэгчийн тооноос давах магадлалтай гэсэн үг.
Хамгийн түвэгтэй асуудал нь Энэтхэгт өнөөдрийн байдлаар ердөө 198 сая хүн л Англи хэлний хангалттай мэдлэгтэй байгаа явдал юм. Тийм учраас л Google компани Энэтхэгчүүдийн хэрэглэдэг өөр бусад хэлийг өөрсдийн үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлжээ.
Google translate ийнхүү 90 хэлний сонголттой болсоноор дахиад 200 сая дэлхийн иргэд аливаа текстийг өөрсдийн эх хэл рүүгээ хөрвүүлэх боломжтой болж байна. Хэрвээ та Монгол хэлнийхээ орчуулгыг сайжруулахыг хүсвэл “Орчуулгын нийгэмлэг” гэх хэсэгт хандаж, өөрийн хувь нэмрээ оруулж болно.
Сонирхуулахад өчигдрөөс эхлэн Энэтхэг, Индонези, Филиппиний хэрэглэгчид Youtube сайтын бичлэгийг утсан дээрх аппликейшн дээрээ татаж аваад дараа нь интернетгүй орчинд үзэх боломжтой болсон билээ. Учир нь Google компани эрчимтэй хөгжиж байгаа Азийн зах зээлийг идэвхитэй сонирхож байгаа юм.
Google Translate-д монгол хэл нэмэгдсэнээс хойш бүтэн жил өнгөрч байгаа бөгөөд анхны хувилбараасаа давгүй сайжирсан. Хэдийгээр Англиас Франц хэл рүү эсвэл Итали хэл рүү орчуулдаг шиг давгүй болоогүй ч гэсэн сайжирсаар л байгаа билээ. Хамгийн чухал нь Монгол хэл нэмэгдсэн явдал шүү дээ.
Эх сурвалж: http://googletranslate.blogspot.tw