“Цэрэн Тур” компанийн захирал Э.Цэрэндолгор ирэх оны дөрөвдүгээр сард болох олон улсын нохой чарганы аялалд ганцаарчилсан төрөлд оролцох эрх авахаар өрсөлдсөн.
Санал асуулгын дүн өчигдөр хаагдахад Монгол бүсгүй маань санасандаа хүрч Пакистан залууг хол хаяж түрүүлж чадлаа.
Түүнийг энэхүү сонирхолтой аялалд оролцуулахын төлөө Монгол Улсаас 48576 хүн саналаа өгсөн бол Пакистанчууд нутгийнхаа залууд 39290 санал өгчээ.
Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан "Өглөөний мэнд Монголчуудаа, Би баяр хүргэсэн мессежэнд дарагдлаа. Ямар ч үед ямар ч хүнд би хариу өгдөг миний уламжлал алдагдлаа, би амжихгүй нээ...Баярлалаа...
Албан ёсоор уралдааны хариу гарч, миний нэр Бусад орон гэдгээс нэгдүгээрт шалгарсан байна. Шүүгчид улс орон болгоноос хоёр дахь хүнийг өөрийн үзэмжээр шалгаруулах юм.
Нийтийн сүлжээгээр анхнаасаа намайг зогсолтгүй дэмжиж, намайг улам бүр зоригжуулан ташуурдаж, миний өмнөөс зурагт сурталчилгаа хийж уриа үг гарган бусад Монголчуудыгаа уйгагуй уриалж, унталгүй ажилласан 80 гаруй Монголчууд байна.
Би тэднийг мэдэхгүй ба энэ уралдаан намайг олон гайхамшигтай Монголчуудтай ойртон дотносох, таних боломжийг олголоо. Мэдээж миний тухай мэдээг уйгагүй хуваалцсан хүмүүс бүүр олон...Талархаад баршгүй...
Хөдөө орон нутгуудаар суугаа Монголчууддаа, цахим ертөнцөд нэгдээгүй Монголчууддаа энэ уралдааны зорилго болон Цэрэн юунд тэмүүлсэн, хамгийн гол нь Монголчууд цахим ертөнцөөр дэлхийн өнцөг булан бүрээс хэрхэн нэгдэж чадсан тухай ойлгуулах үүднээс би телевизүүдийн ярилцлагын хүсэлтийг хүлээн авсан.
Хүссэн, хүсээгүй зарим нэг хүмүүсийг залхтал фэйсбүүк орон зайг Цэрэн эзэлсэндээ бас хүлцэл өчье.