Шийдлийн Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Салбараа мэддэг мэргэжлийн хүмүүсийг сайд болгоно хэмээн ярьж байгаад тэс хөндлөнгийн хүнийг томилсон яамдын нэг энэ.
Одоогийн МАН-ыг МАХН нэртэй байхад нь элсэн, 2007 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жил ажилласан. 2008 онд У.Хүрэлсүхтэй МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд өрсөлдөж байсан түүхтэй залуу. Түүнийг “Байгаль орчны сайд байхдаа 247 тусгай зөвшөөрөл өгсөн хүн дээ. Ийм хүн элгээрээ хэвтсэн Эрүүл мэндийн салбарыг өөд татна гэж байхгүй” хэмээн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын чуулганы танхимд “цоллоно” лээ.
Сайдын суудлаа өгөөд тэрбээр Австралийн Мелбурн хот дахь "Charles Sturt University’’-д мастерын зэрэг хамгаалжээ. Эрдэм номын мөр хөөж яваад ирэхэд хуучин нам нь хоёр хуваагдсан байж. Салаа замын эхэнд тэр Н.Энхбаярыг дагах сонголт хийж, МАХН-ын гишүүнээр элссэн байна. МАХН-ыг дагасан нь буруудсангүй, түүнд сайдын суудал авчрав.
Энэ салбарыг өмнө нь мөн МАХН-ын гишүүн удирдаж байсан учир Монгол Улсын хүн бүрт хамаатай эрүүл мэндийн салбар нэг намын өмч болсон мэт харагдаж буй нь таагүй.
Эрүүл мэндийн салбарт шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед эмчилгээ үйлчилгээний чанар, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гажуудал, гадаадад эмчилгээ, оношлогоо хийлгэхээр явж буй иргэдийнхээ мөнгөн урсгалыг Монголдоо тогтоон барих чиглэлээр стратеги төлөвлөгөө гарган ажиллах шаардлага бий. Энэ бүхэн 1.6-хан жил ажиллах сайдын хувьд холын мөрөөдөл.
Харин өвлийн утаатай уралдан нийслэлийн эмнэлгүүд ачаалалд автан, өвчтэй нялхас эмнэлгийн хонгилоор дүүрэн зулдаг нь энэ салбарын эмгэнэл, тулгамдсан асуудал юм.
Шийдлийн Засгийн газар анхны хуралдаанаараа татан буугдсан ССАЖ-ын яамны гурван давхар барилгыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргалаа. Эмнэлгийн зориулалтын бус, энэ хуучин барилгыг “гал унтраах”-ын тулд хүүхдийн эмнэлгийн хэмжээнд тохижуулахаар болсныг олон нийт хоёр талтай хүлээн авч байна.
Сайшаал, шүүмжлэл сүлэлдсэн энэ шийдвэрийг Г.Шийлэгдамба сайд хэрэгжүүлнэ. Засгийн газрын хуралдаанаар мөн 150 ортой хүүхдийн эмнэлэг барих шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн салбарт эхлэн тавигдаж буй энэ шийдвэрүүд түүний нэр нүүрийг тахалж мэдэх юм. Мэргэжлийн сайд хүлээсэн салбарт мэргэжлийн бус сайд хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.