Дэлхийн хамгийн баян алан хядах байгууллага болох “Исламын улс” таван настай хүүхдүүдийг дайчид болгож байгаа талаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаан дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Валери Амос мэдэгджээ.
Энэ сарын эхээр АНУ Исламын улсын хүч суларсан гэж мэдэгдэж байсан ч нутаг дэвсгэр дээр нь алан хядах байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад энэ мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм. “Исламын улс” бүлэглэлийнхэн Иракд ч хяналтаа тогтоогоод байгаа.
Амосын өгүүлснээр “дөнгөж таван нас хүрсэн 350 хүүхдийг Ракка лагерт байлдааны бэлтгэл хийлгэж байгаа тухай мэдээлэл” ирсэн гэнэ. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч зэвсэг барьж, байлдааны ажиллагаанд оролцож байгаа хүүхдүүдийн тоо өсөх хандлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн одоо Сирийн насанд хүрээгүй 5,6 сая иргэнд хүмүүнлэгийнх тусламж нэн яаралтай хүргэх шаардлагатай байгаа тухай тэрбээр мэдэгджээ. “Сөргөлдөөний бүхий л талууд хүүхдүүдийг хөнөөж, тамлан зовоож, бэлгийн хүчирхийллийн золиос болгож байгаа ”-гийн дээр энэ үйлдлүүд нь улам бүр нэмэгдэх болсон гэж Амос мэдэгдсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сири дэх хүмүүнлэгийн нөхцөл байдлын сар тутмын илтгэлийг танилцуулжээ. Тайланд тусгагдсан мэдээллээс харахад амиа алдсан хүний тоо 200 мянгад дөхсөн бол ойролцоогоор сая орчим хүн гэмтэж бэртсэн байна.
Одоо хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа сирийн иргэдийн тоо 12,2 саяд хүрсэн бол 10 сарын өмнө энэ тоо гурван саяар бага байжээ. “Сирийн хүн амын бараг тал хувь нь гэр орноо орхисон. Тэдгээрийн 7,6 сая эх орондоо нутаг сэлгэсэн бол гурван сая орчим хүн хөрш орнууд руу дүрвэсэн. Энэ нь дэлхийнх хэмжээнд нийт дүрвэгсдийн тавны нэг хувийг эзлэж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өгүүлжээ.
Эх сурвалж: ньюс.ру