Та ажил ажил гэсээр хайрт хань, гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлэх цаг завыг хангалттай гаргаж чаддаггүй юу. Эсвэл анх учирсан шигээ гал халуун хайраар шатаж байсан мөч ердөө дурсамж болон үлдэх гээд байгаа юм шиг танд санагдаад байна уу. Хайрт тань анхаарал халамж тавьдаггүй гэж гомдоллодог уу. Тэгвэл дараах зөвлөмжүүд танд туслах болно.
“Хайртай” гэдэг үг амнаас гарах амархан ч чухамхүү үүнийг үйлдлээрээ үзүүлэх нь чухал юм. Тиймээс хайртайгаа үгээр биш үйлдлээр илэрхийлэх найман энгийн бөгөөд хялбар аргыг танд сонирхуулъя. Доорх алхмуудаас бүгдийг нь биш ч тодорхой хэмжээгээр хэрэгжүүлснээр гэр бүлийн харьцаа тань улам сайжирна гэдэгт эргэлзэхгүй байна.
1. Цаг гарга
Хичнээн ажилтай, толгой өндийх завгүй, олон хурал цуглаантай байлаа ч хайрт руугаа яриад өдрийг хэрхэн өнгөрөөж байгааг нь асуух 5 минутын хугацаа танд өдөрт нэг биш нэлээд хэд гарч л байгаа. Та хоёрын ажил ойрхон байдаг бол бүүр ч сайн. Учир нь өдрийн хоол хамт идэж, аяга кофе уусан ч болно. Амралтын өдрөөр зайлшгүй чухал ажил гарчихгүй л бол та аль болох гэртээ бай, гэр бүлтэйгээ гадуур зугаал, хайрттайгаа анхны болзоог санагдуулам сайхан уулзалтыг зохион байгуул.
2. Түүнийгээ сонс
Хайртайгаа илэрхийлэх хамгийн энгийн арга нь түүнийгээ сайтар сонсох явдал байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд эрчүүдээс нэг ялгаатай чанар байдаг нь өдөр тохиолдсон бүхий л үйл явдлаа нөхөртөө нэгд нэгэнгүй ярьдаг. Харин үүнийг нь та цааргалалгүй сонсох хэрэгтэй. Хайртыгаа сонссоны дараа харилцан ярилцаж зөвлөгөө өгч, даргадаа загнуулсан бол сэтгэлийг нь засан урам өгч, сайхан үйл явдал тохиолдсон бол хамтдаа баярлаж байгаарай. Нэг үгээр та түүний нөхөр, эхнэр гэхээс илүү найз шиг нь үнэнч зөвлөх байх хэрэгтэй юм.
3. Үнсэлт ба тэврэлт
Хайрыг үггүйгээр илэрхийлэх хамгийн шилдэг арга нь үнсэлт болон тэврэлт юм. Ялангуяа өглөө хайртыгаа үнсэлтээр сэрээх, унтахад нь “Сайхан амраарай” гэж хэлэн үнсэх нь халуун дулаан харьцааг бий болгоход чухал нөлөөтэй. Мөн түүгээрээ бахархаж, баярлаж буйгаа илэрхийлж чин сэтгэлээсээ чанга тэвэрч байгаарай.
4. Тус болж ажлыг нь хөнгөвчлөх
Эхнэр тань танд хэлээгүй байхад дууссан хүнсний зүйлсээ цуглуулах, гэр орны ажилд өөрийн санаачлагаар тусалж болно. Эсвэл нөхөр тань маргааш чухал уулзалттай бол өмсөх хувцсыг нь индүүдээд цэмцийлгээд тавьчих, дуртай хоолыг нь гараа гаргаж хийгээд орой ирэхэд нь сайхан зассан ширээгээр угт.
5. Ойн баярын бус гэнэтийн бэлэг
Ямар нэгэн гэнэтийн бэлэг ойн баяр эсвэл тэмдэглэлт баярын өдрөөр л байх ёстой гэсэн ойлголт ихэнх хүнд байдаг. Гэтэл гэнэтийн бэлэг үнэндээ “гэнэтийн” л байх ёстой юм. Зөвхөн үнэтэй бөгж, зүүлт, утас гэнэтийн бэлэг биш. Өглөөний цай бэлдээд орных нь дэргэд зурвасын хамт орхиод явсан ч хайртад тань гэнэтийн бэлэг байх болно.
6. Илгээмж явуул
Алс хол суугаа хэн нэгэнд л илгээмж явуулдаг гэж бодож байна уу. Өдөр бүр уулздаг хайртдаа ч хайраа илэрхийлж илгээмж явуулах нь харьцааг тань улам сэргээх болно. Түүний дуртай цэцэг, сонсох дуртай хамтлагийн шинэ цомог гээд илгээх зүйл тань юу ч байж болно. Та илгээмжин дээрээ нэрээ бичихгүй байсан ч болох бөгөөд ингэх нь илүү сонирхолтой болгож гэнэтийн бэлэг болж чадна.
7. Гараа гаргаж хоол хий
Өдөр бүр нэгэн хэвийн байдлаас болж хосууд бие биенээсээ хөндийрөх тохиолдол их байдаг. Түүнтэй адил нэгэн хэвийн оройн хоол танай гэр бүлийн харьцаанд ч нөлөөлж болно. Тиймээс хайртдаа зориулж түүний дуртай хоолыг гараа гарган хийхийг зорьж бай. Хоолны жорны ном уншиж, шинэ төрлийн хоол хэрхэн хийх талаар цахим ертөнцөөс санаа авч болно. Түүндээ зориулж хийсэн хоолоо өдрийн цайных нь цагаар сургууль эсвэл ажил дээр нь аваачиж өгсөн ч болно.
8. Түүнийгээ дэмжиж бай
Хүн бүр л алдаа гаргадаг. Хайрт тань даргадаа загнуулсан эсвэл үнэт зүйлээ хулгайд алдсан гээд ямар ч бэрхшээл тулгарсан байлаа ч “Би чамд хэлсэн биз дээ” гэж зэмлэхийн оронд сэтгэлийг нь засаж, урам өгөхийг хичээж бай. Өөрөөр хэлбэл түүнд бэрхшээл тулгарсан байгаа үед та хайртайгаа хамгийн ихээр мэдрүүлэх хэрэгтэй.
Дээрх бүгд энгийн бөгөөд өдөр тутам хэрэгжүүлж болох алхмууд бөгөөд одооноос эхлэн та хайртайгаа үгээр биш үйлдлээр илэрхийлэхийг хичээгээрэй.
Эх сурвалж: www.mindbodygreen.com