Монгол Улсын "Хөгжлийн банк" 300 сая ам.долларын хэмжээтэй хамтарсан зээлийн санхүүжилтийг амжилттай босголоо. Уг зээлийн хөтөлбөрт зохицуулагчаар Кредит Свисс Банк, БНХАУ-ын Экспорт Импортын Банк, болон Сумитомо Мицуи банкууд ажиллалаа.
Энэ зээлийн хөтөлбөр нь 200 сая ам. доллар бүхий үнийн дүнтэй, зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын сонирхлоос шалтгаалан 100 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байсны улмаас зээлийн дүнг 300 сая ам.доллар хүртэл өсгөн, зээлийн гэрээ байгуулжээ. Энэ нь Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх хамгийн том хамтарсан зээлийн санхүүжилт боллоо.
Энэ эх үүсвэрийг Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг болох эдийн засагт үр өгөөжтэй эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, уул уурхай зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.
Хөгжлийн банк 2012 онд 580 сая ам. долларын бонд, 2013 онд 30 тэрбум иенийн Самурай бондуудыг тус тус гарган эх үүсвэр бүрдүүлж байсан. Энэ удаад анхы хамтарсан зээлийн санхүүжилтээр эх үүсвэрээ бүрдүүлсэн байна.
Кредит Свисс банкны хувьд хөгжиж буй орнуудад багагүй хөрөнгө оруулдаг. Тэд манай эдийн засгийг эерэгээр харж байгаа юм. Олон улсын зах зээл дээрх уул уурхайн салбарын уналтаас үүдээд өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт нааштай биш байсан ч хамтарсан зээл авсан нь хямралын төгсгөл гэж тэд үзэж байгаа аж. Талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр Кредит Свисс банкны төлөөлөгч “Бид Монгол Улсад маш их итгэл хүлээлгэж байгаа" гэсэн юм.
Хамтарсан зээлийн гэрээг амжилттай байгуулсан нь гадны хөрөнгө оруулагчдын Монгол дахь сонирхлын томоохон илэрхийлэл юм.