Apple компанийн ОХУ дахь онлайн дэлгүүр өнөөдрөөс эхэлж худалдаа хийхээ түр хугацаагаар зогсоожээ. ОХУ-д рублийн ханш хурдацтай унаж байгаатай холбогдуулан Apple компани бүтээгдэхүүнийхээ үнийг шинэчлэн гаргах аж.
Apple-ийн онлайн дэлгүүр албан ёсны цахим хуудсандаа “Рублийн ханш хэлбэлзэж байгаатай холбогдуулан ОХУ-ын дахь манай онлайн дэлгүүр бүтээгдэхүүнийхээ үнэ шинэчлэн гаргахын тулд түр хугацаагаар ажиллахгүй болсон тул үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье” гэж мэдэгдэл гаргажээ.
Онлайн дэлгүүр өчигдөр Москвагийн цагаар 22.40 цагт хаагдсан бөгөөд одоог хүртэл ажиллаагүй байгаа юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Apple компани ОХУ дахь онлайн дэлгүүрээ гурван удаа хааж, үнийн шинэчлэл хийж байсан. Үүний дараа ОХУ-д ухаалаг гар утасны үнэ 20-25 хувиар өссөн.
Эх сурвалж: Forbes