Улаанбаатар хотын их ажлыг Засаг даргын тамгын газар болон Захирагчийн ажлын алба гэсэн хоёр бүтцэд төвлөрүүлэн даалгасан байдаг.
Захирагчийн ажлын алба ашиглалт, үйл ажиллагаа хариуцдаг бол ЗДТГ засаглал болон УИХ, ЗГ-аас гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцдаг юм.
Монгол Улс зах зээлд шилжээд 20 жил болсон ч Улаанбаатар хот зах зээлд шилжээгүй, хуучин бүтцээрээ хотын удирдлага ажилласаар ирсэн.
Иймд хөрөнгө босгох, хөгжлийн асуудалд анхаарал хандуулах тусдаа бүтэц шаардлагатай гэж үзэн, Эдийн засгийн хөгжлийн корпораци байгуулахаар болжээ.
Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн ИТХ бүтцийн энэ өөрчлөлтийг баталсан. Энэ дагуу зарим байгууллагуудыг нэгтгэсэн юм. Хамгийн гол нь төсөвт ирэх ачааллыг буруулах зорилгоор бүтцийг өөрчилсөн юм.
Эдийн засгийн хөгжлийн корпораци ирэх оноос үйл ажиллагаагаа эхэлнэ.