Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 16.00 цагт болж, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилно. Шийдлийн Засгийн газарт орох дэд сайдуудаа намууд тодруулж эхэллээ. МАН-ынхан дэд сайдын долоо, АН тав, МАХН хоёр, МҮАН нэг, ИЗНН нэг дэд сайдын суудал авахаар хуваарилжээ. Үүнээс:
МОНГОЛ АРДЫН НАМ
МАН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж дэд сайдуудаа тодрууллаа. Дэд сайдын албан тушаалд тус намаас 39 хүн нэрээ дэвшүүлснээс 11 нэрээ эргүүлэн татаж, 28 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Дэд сайдын албан тушаалд МАН-ын залуучууд зонхилж байгаа бөгөөд үлдсэн 28-аас 16 нь дэд сайд болох намынхаа шалгуур үзүүлэлтэд тэнцэж нууц санал хураалтад оролцжээ. Санал хураалтаар зургаан яамны дэд сайдад нэр дэвшигч олонхийн саналаар албан ёсоор тодорч, нэг яамны нэр дэвшигчдийн санал тэнцсэн байна. Удирдах зөвлөлөөс тэнцсэн нэр дэвшигчийг сонгох эрхийг намын дарга М.Энхболдод өгчээ.
1.Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн/
2.Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
3.Эрүүл мэнд, спортын дэд сайд- Атармаа /Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан/
4.Гадаад хэргийн дэд сайд- Оюундарь / “The bull”рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/
5. Боловсролын дэд сайд- Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/
6.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- Б.Мөнхбаатар / БЗД-ийн засаг дарга асан/
7.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/ Т.Аюурсайхан /МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга/ Н.Цэрэнбат /UFC группийн гүйцэтгэх захирал/. Эдгээр гурван хүн ХХАА-н дэд сайдад нэр дэвшээд санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргах юм байна.
АРДЧИЛСАН НАМ
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, дэд сайдад нэр дэвшигчдээ баталгаажуулан Засгийн газрын хуралдаанаар оруулна.
8. Сангийн дэд сайд- С.Пүрэв
9. Батлан хамгаалахын дэд сайд- А.Баттөр
10. Барилга хот байгуулалтын дэд сайд- Байгалмаа
11.Зам тээврийн дэд сайд- Х.Ержан
12. Эрчим хүчний дэд сайд
МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”
13. Хууль зүйн дэд сайд- Ц.Уугангэрэл
14. Эрчим хүчний дэд сайд
15. Хөдөлмөрийн дэд сайд
ИРГЭНИЙ ЗОРИГ, НОГООН НАМ
ИЗНН-ын УТЗ-ийн хурлын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар тус намын дэд дарга М.Хүрэлсүхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдад нэр дэвшүүлжээ. М.Хүрэлсүх Байгаль хамгаалах сангийн захирлаар ажиллаж байна.
Тус намаас Дэд сайдын сунгаанд УТЗ-ийн гишүүн Ч.Базар, Р.Булгамаа, Д.Батбаатар, М.Хүрэлсүх, З.Түмэнжаргал нар нэр дэвшсэн ч гурван гишүүн нэрээ татаж, Р.Булгамаа, М.Хүрэлсүх нар өрсөлдсөн байна.
16. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд М.Хүрэлсүх