Ердөө өчигдөрхөн нийслэлийн засаг даргын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа ирэх оны нийслэлийн төсвийн задаргааг танилцуулсан юм.
Харин УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тэгэхээр хотын удирдлага ч төсөвтөө тодотгол хийхээс өөр аргагүй болно.
Бид ингэж нэг ажлыг хоёр удаа хийдэг улс.
Уг нь Улаанбаатар хотын ирэх оны төсвийг энэ сарын 4-нд баталсан. Хотын байгаль орчны газраас хөрсний бохирдлыг бууруулах, хөрс ариутгах зэрэг үр дүн нь шууд харагддаггүй ажлуудад их хэмжээний мөнгө зарцуулдаг байжээ.
Харин ирэх оноос төсвийн зарцуулалтад зарчмын өөрчлөлтүүд орох юм байна. ИХ-аас баталсан, мөрийн хөтөлбөр болгон дэвшүүлсэн, Засгийн газар, УИХ-аас анхаарал хандуулж буй төсөл, хөтөлбөрт илүүтэй анхаарах гэнэ. Үүний дараа цэцэрлэг, сургууль гэх мэт яаралтай арга хэмжээ авч, гал унтраах зүйлсэд хөрөнгө хаяна гэж Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хаиуцсан орлогч дарга С.Очирбат ярьлаа.