Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь маргааш арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас өөрийн байрандаа “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
- Хууль зүйн зөвлөгөө өгөх
- Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх
- Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах
- Байгууллагын болон хэлтэс, албаны үйл ажиллагааны танилцуулга, ном товхимол тараах
- Иргэдийн гарын мөрийн дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгөх
- Автомашины цахилгаан системийг оношлогч төхөөрөмжийг танилцуулах
- Гарын хээний автомат адилтгалын зөөврийн “Папилон” системийг танилцуулах
- Хуурамч бичиг баримтыг илрүүлэх хэт ягаан хэт улаан богино долгионы аппаратыг танилцуулах
- Хуурамч мөнгөн дэвсгэртийг таниулах ажиллагаа
- Адилтгалын шинжилгээнд хэрэглэгддэг биетийг өсгөж, томруулах микроскопыг танилцуулах
- Галт зэвсгийн лабораторийн үйл ажиллагааг танилцуулах, Галт зэвсгийн төрөл зүйл, сум хонгионы бүрдэл танилцуулах
- Архивын лавлагаа олгох /Эрх бүхий байгууллагад дүгнэлтийн хуулбар олгох/
- Иргэний хүсэлт, шаардлагаар эзэнгүй цогцос таниулах ажил
- Нас барсан тухай бичиг олгох
- Цусны бүлэг тодорхойлох шинжилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийх
- Шинжээчийн зөөврийн цүнх танилцуулах
- Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах