Сайн байна уу. Би 32 настай, нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, төрийн жирийн нэгэн албан хаагч. Нөхөр минь хувиараа ажил эрхэлдэг. Хүүхдүүдийн маань том нь найм, бага нь гурван настай. Яагаад энэ захиаг бичих болсон юм бэ гэж гайхаж магадгүй. Бид их хэмжээний өртэй юм л даа. Хувь хүнээс мөнгө зээлсэн чинь хүүнд нь л гэхэд сард нэг сая гаруй төгрөг төлдөг. Тиймээс өрөө дарахын тулд тээгч эх болохоор шийдсэн юм. Ингэхийн тулд хаана, хэнд хандахаа мэдэхгүй, учраа ч олохгүй байна. Тээгч эх хайж явдаг хүн цөөнгүй байдаг гэж сонссон юм. Хэрвээ ийм хүмүүс байвал чин сэтгэлээсээ холбоо бариарай... гэсэн зарыг Bataar.mn сайт энэ оны хоёрдугаар сарын 23-нд нийтэлжээ.
Энэ эмэгтэй тээгч эх болж, өрөө дарах эрмэлзэлтэй байхад өөр нэгэн нь хэчнээн төгрөгөөр ч хамаагүй тээгч эх хөлсөлж, хүүхэдтэй болохыг хүсэж суугаа нь лав. Гэтэл Монголд тээгч эхийн асуудлыг хуулиар зохицуулаагүй, Донорын тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд тээгч эхтэй холбоотой нэг ч заалт алга. Тиймээс олон эрсдэл гарч буйг учир мэдэх хүмүүс ярьж байна.
Дээр дурдсанчлан дуртай нь тээгч эх болдог, их хэмжээний ханш тогтоодог, байр, машин амладаг гэхчилэн нэгнийхээ зовлонгоор бизнес хийдэг болчихож. Зарим нь бүр “Лабораторийн орчинд үр тогтоолгох мөнгө байхгүй. Бэлгийн харилцаанд орж, хүүхдээ тээлгэмээр байна” хэмээн улаан цайм хэлдэг гэх. Үнэхээр аав болохыг хүссэн үү, эсвэл мөнгөний боломж муутай эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татах гэж байгаагийн алин болохыг таашгүй. Тиймээс “Өнөөдөр” сонин энэ удаагийнхаа “Дугаарын онцлох сэдэв” буландаа тээгч эхийн асуудлыг хөндлөө.
Уг нь манайд ийм үйлчилгээ үзүүлдэг чадвартай, мэргэжлийн эмч нар, гадаадын жишигт нийцсэн эмнэлэг бий. Тэдэнд олон хүн хандаж байгаа гэнэ. Тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон нь ч байна. Гэхдээ олонх нь харь орныг зорьдог аж. Тэндхийн тусламж, үйлчилгээг энд ч яг адилхан үзүүлж байхад их хэмжээний мөнгө төлөн байж гадаад руу явах ямар ч шаардлагагүй.
Үргүй гэсэн оноштойгоор энэлж яваа хүмүүс үр шилжүүлэн суулгуулах, эсвэл тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой. Ийм аргаар төрсөн 100 мянга гаруй хүн дэлхий дээр амьдарч байгаа юм байна. Харин Монголд энэ нь шинэ сэдэв мэт боловч “Баянгол” эмнэлэгт л гэхэд үр шилжүүлэн суулгуулаад үрийн зулай үнэрлэсэн 40 орчим гэр бүл бий. Нөхөн үржихүйн энэ мэт туслах технологийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл ашигладаг болжээ.
Герман, Голланд, Дани, Швед, Швейцарьт ургийг түргэн бойжуулж, эрүүл чийрэг хүүхэд болгоход тусалдаг тэжээлт орчныг маш сайн бэлтгэдэг бол Израиль, ОХУ-д ч энэ салбар шинжлэх ухаан эрчимтэй хөгжжээ. Израиль, Англид үр шилжүүлэн суулгахыг зөвшөөрдөг ч ийм аргаар ихэр хүүхэдтэй болох хууль зүйн орчин нь бараг хаагдаж байгаа гэсэн.
Өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн үед төрөхийн хүндрэлээс сэргийлэхийн тулд тээгч эхэд ихэр хүүхэд тээлгэхээс татгалзах болжээ. Сингапурт ч мөн адил. Гадаадын улс орнууд үргүйдлийг энэ мэтчилэн цогцоор нь шийдвэрлэж, тусдаа хуулиар зохицуулдаг байхад манайх тээгч эхийн асуудлыг хөсөр хаяж, дуугүй өнгөрч боломгүй. Үр хүүхэдгүй хүмүүст тээгч эх хэрэгтэй. Тээгч эх болоход, хүүхдээ тээлгэхэд хууль хэрэгтэй.
О.Бат-Ундрах