Хэдий урд хоёр хөлгүй төрсөн ч сайн хүмүүсийн ачаар хөлтэйгөөс дутахааргүй болсон Дерби нохойг танилцуулъя.
Тэрээр 2013 оны наймдугаар сард Алабама дахь нэгэн айлд төрсөн хэдий ч тэд түүний ирээдүйг бодон гэрийн тэжээмэл амьтныг устгахыг хориглодог хуультай Нью Хэмпшир мужийн нохой хамгааллын төвд өгчээ. Харин үүний дараа Дербиг Портановагийн гэр бүл өргөн авчээ.
Түүнийг харсан, 3D системийн компанид ажилладаг Тара Андерсон гэх бүсгүй түүнд зориулж хиймэл хөл бүтээхээр шийджээ. Тэрээр өмнө нь дугуйтай тэргэнцэр ашигладаг байсан ч гүйж харайхад нь саад болдог байжээ.
Шинэ хиймэл хөл бүтээхдээ түүний урд хоёр хөлийн 2D зургийг авч бодит хэмжээсийг 3D бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машинд уншуулж, хэвлэн гаргажээ.
Шинэ хөлийнхөө ачаар одоо Дэрби гүйж харайн, өдөрт 3-4 км орчим гадуур зугаалдаг болжээ.
“Тэр хиймэл хөлөө анх зүүлгэчихээд маш их баярлаж гүйж байсан. Түүнийг салхилуулж байхад Дерби эхнэр бид хоёроос ч хурдан гүйнэ гээч. Түүртэж ядрах нь бүү хэл маш баяр баясалтай болсон нь илт харагдаж байгаа. Бидний нохойд тусалсан хүмүүст маш их баярлаж байна” гэж гэрийн эзэн Дом Портанова хэлжээ.
3D системийн ажилтан Тара Андерсон “Хүн ч бай, нохой ч бай хэн нэгэнд тусалж, түүний амьдрал дээрдэж л байвал үүнээс илүү сайхан зүйл гэж байхгүй шүү дээ” гэжээ.
Эх сурвалж: www.facebook.com/pages/Derby-Portanova