“Салют” сэдэвт аяныг ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас 2014 оны арванхоёрдугаар сарын 01-нээс нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.
Уг аян нь шинэ жилийн баяр тохиож байгаа учраас пиротехникийн хэрэгслийг /салют/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилготой юм. Аяны хүрээнд ачааны болон суудлын автомашин, зорчигчийн биедээ болон биеэс тусдаа авч яваа ачаа тээшинд пиротехникийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуусан үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах үйл ажиллагаа явуулж байна.
Мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй салют, бенгалын гал, бусад бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх юм.
Аливаа хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор хууль хяналтын бусад байгууллагатай мэдээ мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. Пиротехникийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн талаармэдээллийг хүлээн авах, түүний мөрөөр шуурхай ажиллах үйл ажиллагааг энэхүү аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Монгол хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад тус аяны гол зорилт чиглэгдэж байна.