Монголын Банкны холбооны удирдлагууд солигджээ. Тэд улиран одож буй жилийнхээ ололт амжилт, алдаа оноог дүгнэхээр ес дэх чуулганаа зохион байгуулсан юм.
Чуулганаар холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн сонгууль явуулснаараа өмнөх жилүүдийнхээс онцлогтой байжээ. Мөн холбооны ерөнхийлөгчийн ажлын тайланг дүгнэн, Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт, цаашид авч хэрэгжүүлэх стратегийн чухал асуудлуудыг хөндөн ярилцсан байна.
Банкны холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд ажилласан. Харин ирэх оноос гишүүдийн олонхийн саналаар “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон тус холбоог удирдахаар боллоо.
Түүнчлэн Монголын банкны холбоо гурван дэд ерөнхийлөгчтэй. Энэ албанд “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХААН банкны гүйцэтгэх захирал Норихико Като, “Голомт” банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн нар ажиллаж байсан юм. Дэд ерөнхийлөгч Б.Мэдрээ, М.Чингүн нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир ирэх онуудад “Ариг” банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нар томилогджээ.
Холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг бөгөөд шаардлагатай тохиодолд дахин нэг жилээр сунгаж болдог аж.