МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, “Адидас Ди Ди Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Намсрайн Баттулгатай сонирхолтой яриа өрнүүллээ.
Тэрбээр спортын олон төрөлд тун ч авъяастай.
Тэшүүрийн өсвөр үеийнхний УАШТ-д зургаан удаа оролцож, каратэгийн хар бүс хамгаалж, сонгомол бөхийн ЗХУ-ын дэд мастер цол хүртэж байв.
Би спортын гэр бүлд төрж, өссөн
-Та спортын ямар ямар төрлөөр хичээллэв?
-Би хүүхэд байхдаа тэшүүрийн спортоор хичээллэдэг байлаа.Увс аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлж, УАШТ-д зургаан удаа оролцсон.Манай гэр бүлд 12 тэшүүрчин бий. Манайхан аймгийн аварга шалгаруулах тэмцээний бараг бүх насны ангилалд түрүүлж, цагаан онгоцонд гэр бүлээрээ суугаад УАШТ-д оролцохоор Улаанбаатарыг зорьдог байлаа.
-Танайхнаас тэшүүрээр хамгийн өндөр амжилт гаргасан нь хэн бэ?
-Миний төрсөн эгч Н.Норжин. Улсын шигшээ багт гавьяат тамирчин Л.Цэнд багшийн удирдлага дор хичээллэж байсан, ОУХМ цолтой.
ЗХУ-ын тусгай албаны багш нарын бэлтгэлд хамрагдах болсноор цахилгааны инженер мэргэжлээр суралцаагүй
-Таны эгч олон улсын тэмцээнд оролцож байсан уу?
-Би бага байсан болохоор сайн мэдэхгүй байна.Бид чинь эцэг эхээс 10-уулаа.Н.Норжин эгч дээрээс хоёр дахь, харин би хамгийн бага нь.Манайх спортын гэр бүл.Тэшүүрийн тэмцээнд их ач холбогдол өгч, гэр бүлээрээ урьдчилан бэлтгэдгээс гадна зун нь амралтад очихдоо 10 км-ын зайд гүйж, чулуугаар бөөрөнцөг түлхэлтэрхүү маягийн тэмцээн зохион байгуулдаг байсан.
-Та тулааны спорттой хэзээ холбогдсон юм бэ?
-Манай хүргэн ах Ш.Батаа гэж аймгийн заан цолтой хүн бий. УБДС-ийн биеийн тамирын ангийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнхтэй хамт суралцаж төгссөн. Тэр хүн миний тэшүүр, бөхийн анхны багш. Би 1983-1985 онд ахынхаа удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн.Үүний хажуугаар күнфүгийн хичээл заалгасан юм байна. Күнфү, гимнастик, үшү чинь уян хатны дасгал шүү дээ.
-Күнфүг хэнээр заалгасан юм бэ?
-Манай аймагт байсан нэг хятад хүнээр заалгасан. Уул хаданд гүйж харайж, сунгалт их хийдэг байлаа.
Манайхан аймгийн аварга шалгаруулах тэмцээний бараг бүх насны ангилалд түрүүлж, цагаан онгоцонд гэр бүлээрээ суугаад УАШТ-д оролцохоор Улаанбаатарыг зорьдог байлаа
-Тулааны спортоор хэдэн оноос системтэйгээр хичээллэв?
-30 жил хичээллэж байна. Би 1985 онд дунд сургуулиа төгсч, Зөвлөлт Холбоот Беларусь улсын Городный хотын их сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцахаар очсон. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Городный хотын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн болоход түрүүлсэн юм. Ингээд ЗХУ-ын тусгай албаны багш нарын бэлтгэлд хамрагдах болсноор цахилгааны инженер мэргэжлээр суралцаагүй. Тулааны урлагт хэт их сонирхолтой байсан байгаа биз.Городныйд байхдаа 1985-1987 онд каратэгийн спортоор хичээллэсэн.ЗХУ-ын сонгомол бөхийн дэд мастер цол, каратэгийн хар бүсийг 1987 онд хүртсэн.
-Яагаад хоёрхон жил хичээллэсэн юм бэ?
-1987 онд байшингийн таван давхараас цементен дээр унаж, хүнд бэртсэн. Энэ тухай нэг их яриад яах вэ.1987 онд Монголдоо ирж, эмчлүүлсэн.Би энэ агуу спортын хүчинд үхээгүй, тахир дутуу болоогүй.
-Спортоор хичээллэх боломж дахиж олдсон уу?
-1987-1989 онд цэргийн алба хаахдаа “Алдар” спорт хороонд Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэсэн.Армийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байлаа.Улсын начин Ө.Сумъяа бид хэд нэг оны цэрэг.
-Цэргээс халагдаад юу хийсэн бэ?
-ЦЕГ-ийн харьяа гуравдугаар тусгай тасаг 1989 онд байгуулагдаж, даргаар нь хурандаа Ц.Уугангэрэл томилогдсон. Би 1989-1990 онд энд бэлтгэл хийсэн.Монголд тулааны спортын албан ёсоор үндэслэсэн хүн бол миний найз Ц.Уугангэрэл, Д.Чинзориг. Тэд бие хамгаалах урлаг, тэр дундаа кёкүшинкэ каратэг Монголын залуучуудад түгээж, бие бялдар, оюун ухааны хүмүүжил олгохын төлөө нөр их хөдөлмөрлөсөн.
Гуравдугаар тусгай тасаг Японы кёкүшинкэ каратэгийн холбоотой холбоо тогтоож, мэргэжлийн багш, материаллаг баазын дэмжлэг хүсч, монгол тамирчдыг тус улсад сургасан.
Ц.Уугангэрэл маань өдгөө Хууль зүйн дэд сайд, Монголын кёкүшинкэ каратэгийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Д.Чинзориг маань Монголын кёкүшинкэ каратэгийн холбооны ерөнхийлөгч, “Цагаан бар секьюрити сервис” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
1990-1994 онд Увс аймагтаа тулааны урлагийн багшаар ажилласан. Бэлтгэл сургуулилалтаа 300 хүүхэдтэй эхэлж байлаа
-Нутагтаа ажилласан нь хэдэн он юм бэ?
-1990-1994 онд Увс аймагтаа тулааны урлагийн багшаар ажилласан. Бэлтгэл сургуулилалтаа 300 хүүхэдтэй эхэлж байлаа. Бид 1991 онд Бүгд Найрамдах Тува Улсад үзүүлэх тоглолт хийсэн. Харин 1994 оноос өнөөдрийг хүртэл бизнес хийж байна.Сүүлд 2004 онд Японд кёкүшинкэ каратэгийн хар бүс хамгаалсан.
-Тулааны спортоор хичээллэдэг хүнийг хулигаан мэтээр ойлгодог үе байлаа шүү?
-Харин тийм.Гэхдээ тулааны спортын гол зорилго нь гарцаагүй байдалд бусдыг болон өөрийгөө аюулаас хамгаалах.Түүнээс биш тулалдахыг урьтал болгодоггүй.
-Та хөлсөө гаргаж байна уу?
-Чөлөөт цаг гарвал жаахан бэлтгэл хийдэг.Эрчимжүүлсэн бэлтгэл хийж байгаад ирэх оноос каратэгийн ахмадын олон улсын тэмцээнд оролцох бодол бий.
-Таныг гудамжинд явж байхад хэдэн залуу хоргоосон ч “аргална” биз дээ?
-Би энэ спортоор 30 жил хичээллэсэн мэргэжлийн хүн.“Төгс эзэмшсэн” гэх нь хаашаа юм.Гэхдээ 10 залууг бол “аргална” аа.Миний гарыг хар аа (Зангидсан байв).70 кг-ын жингээр цохино шүү дээ.
-Танд цохиулсан хүн босч ирэхгүй нь ээ ...
-Нэг их босч ирээд байдаггүй юм аа.
Миний гүйцээгээгүйг миний хүү гүйцээх ёстой
-Та Монголын шилдэг жүдоч, ОУХМ Тэмүүлэнгийн аав.Хүүгээ төрсөн цагаас нь тамирчин болгоно гэж бодсон уу?
-Миний хүү аавынхаа хийгээгүйг хийж, гүйцээгээгүйг гүйцээх ёстой.Тиймээс таван настай байхаас нь өөрийн гараар бэлтгэж, 11 настайгаас нь бөхийн спортоор хичээллүүлсэн.Сүмо бөхөөр барилдаж, үндэсний бөхөөр цагаан сарын хүүхдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн.ОХУ-ын Саха хотод болдог Азийн хүүхдийн спортын наадмаас 2004 онд алтан медаль хүртсэн.
-Тэмүүлэн Япон руу хэзээ явсан юм бэ?
-2005 онд.
-Яагаад явуулах болсон юм бэ?
-Миний хүүгийн анхны багш нь Монголын жүдо, самбо бөхийн шилдэг дасгалжуулагч, спортын мастер, үндэсний бөхийн аймгийн арслан Ц.Шийрэв. Японоос сүмогийн мэргэжлийн багш нар ирж, сонгон шалгаруулалт зохион байгуулахад Тэмүүлэн тэнцсэн.
Гэхдээ би сүмод явуулах жаахан дургүй байлаа.Харин жүдод явуулах сонирхолтой байсан.Энэ саналаа хэлэхэд япончууд хүлээж явсан.Ингээд Японы Ишикава мужийн Важима хотын нисэхийн дунд суралцахаар явсан.
Миний хүү 2009 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн.Энэхүү тэмцээний 44 жилийн түүхэнд япон биш хүн түрүүлсэн анхны тохиолдол болж байлаа.Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнээс 2010 онд мөнгөн медаль хүртсэн.Ишикава мужийн жүдо бөхийн аваргаар дөрвөн удаа тодорсон байх.Нисэхийн дунд сургуулиа 2007 онд төгссөн.
-Японд үргэлжлүүлж суралцсан биз дээ?
-Тийм ээ.2007-2009 онд Токио хотын их сургуульд нисэхийн чиглэлээр суралцсан.Хэдий Японд сурч байсан ч Монголдоо ирж, УАШТ-д барилддаг байсныг та бүхэн мэдэх байх.2008 онд Н.Түвшинбаярт ялагдаж, хүрэл медаль хүртээд уйлаад буцаж байлаа. 2009 онд түрүүлж, 2010, 2011 онд Түвшинбаярт ялагдаж мөнгөн медаль хүртэж, 2012 онд Монголын бүх ард түмний спортын XIII наадмын аварга болсон. Харин сүүлчийн хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ. Энэ цаг үед Түвшинбаяр гэж сайхан тамирчинтай өрсөлдөж явна.
-МЖБХ “Хамтын хүч-Амжилт” уриатай.Тэмүүлэн энэ мундаг тамирчны дотоодын гол өрсөлдөгч болж, хурцалж, бэлтгэлийг нь хангалцсан. Өөрөөр хэлбэл Түвшинбаяр гэдэг хүний гайхалтай амжилтад нь өөрийн хувь нэмрээ оруулжээ?
-Тийм ээ. 2012 оны Лондоны олимпийн наадмын -100 кг-ын жинд барилдах эрхийг Түвшинбаяр, Тэмүүлэн хоёул авсан.Түвшинбаярыг мөнгөн медаль хүртээд шагналын тавцанд зогсоход миний хүү бэлтгэл хангагчийн хувиар байж л байсан.
-Таны хүү ямар ямар амжилт үзүүлээд байна вэ?
-2008 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь амжилтынх нь эхлэл байлаа. Жин жингийн шилдэг 16 жүдочийн өрсөлддөг “Мастерс”-аас 2011 онд хүрэл, “Их дуулга”-аас 2012 онд Москвад, 2013 онд Парист мөнгө, 2012 онд Токиод хүрэл, Гранпригээс 2014 онд Ташкентэд алт, 2010 онд Чиндаод мөнгө, Дэлхийн цомоос 2011, 2012 онд Улаанбаатарт алт, 2010 онд Улаанбаатарт, 2011 онд Будапештэд, 2012 онд Прагад мөнгө, 2009 онд Улаанбаатарт, 2010 онд Сүвонд хүрэл, “Korea Open” олон улсын тэмцээнээс 2009 онд мөнгө, ААШТ-ээс 2012, 2013 онд хүрэл медаль хүртсэн.
-Тэмүүлэн сүүлийн үед +100 кг-ын жинд барилдах боллоо ..
-Тийм ээ. Хүү минь өнгөрсөн жил нуруугаа хүнд бэртээсэн. Бразилын Рио-де-Жанейрод болсон ДАШТ-д барилдах гэж очсон ч бие нь өвдөөд чадаагүй.Үүний дараа БНСУ-д эмчлүүлээд жингээ тавьчихсан юм. Жин нь 130 кг хүрсэн болохоор +100 кг-ын жинд барилдаж байна.Энэ намар Ташкентын Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранприд тавдугаар байр эзэлсэн.
-Цаашид +100 кг-ын жинд барилдах уу?
-Энэ эмчилгээний дараа 27-28 кг хасах боломжгүй.Тиймээс +100 кг-ын жинд барилдана.
-Нуруу нь одоо гайгүй биз дээ?
-Эдгэсэн.
-Тэмүүлэн амар хялбар замыг сонгосон бол их спортыг орхиж, үндэсний бөхөөр аавынхаа нутаг Увс аймгийн Зүүнговь сумаар зарлуулаад барилдаж болох л байсан. Гэвч тэгэлгүйгээр их спортдоо үнэнч байдаг нь гайхалтай ...
-Та бүхэнтэй санал нэг байна. Үндэсний бөх бол монгол түмний, жүдо бол дэлхийн спорт.Энэ хоёрын хооронд алд, дэлэм зай бий.Зарим хүнд муухай сонсогдож магадгүй.Аймгийн арслан цолтой бөх гадаадад явж байхад хүмүүс “Хоолоо хэтрүүлдэг хүн явж байна” гэж ярина биз дээ.
Хүн зорилгодоо хүрэхийн тулд саад бэрхшээл бүхнийг даван туулах ёстой.Надад хүүгээ үндэсний бөхөөр барилдуулах боломж байсан ч хориглосон. Тэмүүлэнд улс, эх орондоо өргөсөн тангараг бий. Энэ агуу спортоороо амжилт гаргаж, Монгол Улсаа дэлхийд илүү их сурталчилах ёстой. Миний хүү энэ жил 25 настай.Хүнд жингийн ангилалд дахиад 10 жил ч барилдах хугацаа байна.
-Цаашид үндэсний бөхөөр барилдахгүй гэсэн үг үү?
-Зорилгодоо хүрэхийн тулд буцалтгүй тэмцэнэ.Тэмүүлэн замаасаа урваж шарваад, нэг сумын наадамд очиж барилдаад хонь хурга хөтөлж чадна.Гэхдээ их спортын тамирчинд тэгж явах цаг хугацаа байхгүй.Азийн цуврал тэмцээнүүд энэ намаржин
үргэлжилж одоо л өндөрлөж байна.Он гараад УАШТ болно.Тэгээд Европын цуврал тэмцээнүүд эхэлнэ.
Албан ёсны зөвшөөрөлтэй нь ганц манайх
-Та “Адидас Ди Ди Монголиа” ХХК-иа хэзээ байгуулсан юм бэ?
-Тулааны спортын хувцас хэрэглэлийг Азид худалдаалах зорилгоор 2011 онд байгуулсан.Дэлхийд алдартай “Адидас” брэндийн албан ёсны дистрибьютер компани.
-Танай дэлгүүр үйл ажиллагаагаа тулааны спортын тамирчин, сонирхон хичээллэгчдэд зориулж явуулдаг.Хэр олон хүн үйлчлүүлдэг вэ?
-Манайх тулааны спорт болох бокс, жүдо, самбо, чөлөөт бөх, тэквондо, каратэгийн хувцас хэрэглэл худалдаалдаг.ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шигшээ баг хувцас хэрэглэлээ манайхаас авч байна.Энэ бүст “Адидас”-ын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа нь ганц манайх.
-Кимоныхоо тухай ярихгүй юу?
-Цагаан, хөх өнгийн кимоно дотроо олон янз. ОУЖБХ-ноос зөвшөөрөгдсөн мэргэжлийн тамирчдын болон бэлтгэлийн кимоно гэж бий.Бэлтгэлийн кимоно нь зузаан, энгийн, нимгэн, хүүхдийн гэсэн дөрвөн янз.
-“Адидас”-ын албан ёсны зөвшөөрлийг авах амаргүй биз?
-Амаргүй. Жилд доод тал нь сая ам.долларын бараа авдаг байх хэрэгтэй.Спортоор бол норматив биелүүлж байх ёстой (инээв).Түүнээс биш нэг удаа бараа авчихаад суугаад байж болохгүй.
-Танай компани 2014 онд хэд орчим ам.долларын бараа аваад байна вэ?
-700-800 мянган ам.долларын бараа авсан.Шинэ оны өмнө бараагаа татна.Тулааны спортын хувцас хэрэглэлээ Пакистан, нарийн хэрэглэлийн бараагаа Германаас авдаг.“Адидас”-ын тулааны спортын хамгийн том үйлдвэр Хонгконгт байсан.Харин одоо Пакистанд 15 мянган ажилтантай үйлдвэр байна.Манайх кимонодоо 10 жилийн баталгаа өгдөг.Энэ өндөр зэрэглэлийн кимоног оёх оёдлын машин Монголд байхгүй болохоор хэмжээг нь ч хасуулах боломжгүй.Пакистанд л авч очиж хасуулах байх. (инээв)
-Танайхыг тамирчдад зориулсан ийм чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирдгийг олон хүн мэдэхгүй байгаа юм биш үү?
-Харин тийм.Манайх сайн менежмент хийж чадахгүй байна.Удахгүй нэг юм хийнэ ээ.
-Чөлөөт загварын хувцас хэрэглэл худалдаалдаггүй юм уу?
-Манайх дөрвөн салбар дэлгүүртэй.Улаанбаатарт Спортын төв ордонд хоёр, Дархан, Улаан-Үдэд тус бүр нэг дэлгүүр ажилладаг.Салбар дэлгүүрүүдэд чөлөөт загварын хувцас хэрэглэл бий.
-Таны компанийн нэрэнд орсон “Ди Ди” гэсэн хоёр үсэг ямар учиртай юм бэ?
-Энэ хоёр үсгийг би ч өгчихсөн юм биш л дээ.Францын алдарт жүдоч, олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Давид Дулье өдгөө “Адидас”-ын тулааны спортын хувцас хэрэглэл хариуцсан захирлаар ажилладаг.Байгууллагынхаа нэрэнд овог, нэрийнхээ эхний үсгийг оруулсан юм билээ.Бид Давид Дульегийн хариуцдаг “Адидас Ди Ди” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер.
Монголын жүдо бөхийг ганц Х.Баттулгын нуруунд үүрүүлж болохгүй
-Та МЖБХ-ы дэд ерөнхийлөгчөөр хэзээ томилогдсон юм бэ?
-2006 онд МЖБХ-ны хүндэт гишүүн болж, 2012 оны олимпийн наадмын дараа дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Энэ хар аа (Ханан дахь батламж руугаа заав).УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү батламжийг надад 2012 оны аравдугаар сарын 17-нд олгож байж.
-Танд МЖБХ-ны дэд ерөнхийлөгч болох саналыг хэрхэн тавьж байв?
-Би Х.Баттулгатай 1991 онд танилцаж, түүнээс хойш сайхан нөхөрлөж явна.Анх бизнесийн найз байсан бол өдгөө сонирхол нэгдэж, жүдо бөхийн спортын хөгжлийн төлөө хамтдаа хүчин зүтгэж байна.Монголын жүдо бөхийн хамаг ачааг ганц Х.Баттулга гэж хүний нуруунд үүрүүлж болохгүй.
Миний мэдэхийн 2006 оноос хойш түүний халааснаас жил бүр тэрбум гаруй төгрөг гарч байна.Бид энэхүү ачааг үүрэлцэж, хамтдаа урагш явах хэрэгтэй.Би эх орноо, өөрийн хүсэл мөрөөдлөө, найзаа, хүүгээ бодож МЖБХ-ны дэд ерөнхийлөгч болсон.
-МЖБХ-ны дэд ерөнхийлөгчид энэ спортын хөгжлийн төлөө жилд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-“МЖБХ-ны дэд ерөнхийлөгч бүр жилд 20 сая төгрөгийн татвар төлдөг” гэсэн яриа байдаг.Гэхдээ яг тийм биш.Дэд ерөнхийлөгч бүр жилд 20 сая төгрөг өгдгийг би лав мэдэхгүй.Хэнд санхүүгийн ямар боломж байна, түүгээрээ дэмждэг.МЖБХ бол ТББ.Сэтгэл санаа, зорилго нэгтэй хүмүүсийн нэгдсэн газар.
-Та материаллаг баазаар дэмждэг байх, тийм үү?
-Тийм. Манай улсад энэ жил л гэхэд ЗААШТ, ОУЖБХ-ны Гранпри тэмцээн боллоо.“Адидас Ди Ди Монголиа” ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, 20 гаруй сая төгрөгийн үнэтэй кимоногоор тусалсан.Монгол Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав Увс аймгийн 21 суманд жүдо бөхийн клүб нээсэн.
Манай “Адидас Ди Ди Монголиа” ХХК дэвжээ бүрт таван сая, нийт 100 гаруй сая төгрөгийн үнэтэй кимоно бэлэглэсэн.Үүний хүчинд ч гэх юм уу, миний төрсөн Зүүнговь сумаас энэ жил өсвөр үеийнхний улсын аварга төрсөнд баяртай байна.
МЖБХ-ны Удирдах зөвлөл “Монгол жүдо-2020” хөтөлбөр баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжсэн. Бид 2020 он гэхэд Монгол Улсын бүх аймаг, сумыг клүб, дэвжээтэй болгож, мэргэжлийн багш нарыг ажиллуулна.Энэхүү дэвжээнд зөвхөн жүдогийн гэлтгүй үндэсний бөх, чөлөөт бөх, бокс, байт харвааны тамирчид хичээллэх юм.
-Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-МЖБХ Баянзүрх дүүргийн XXVI хороо, XIII хороололд Монголын жүдо бөхийн ордныг барьж байна. Долоон давхар хүртлээ тамирчдын байрлах байртай, эмч, илээчийн тусгай өрөөтэй, саун, дүштэй, бэлтгэлийн есөн дэвжээ, гүйлтийн зурвастай, цогц үйлчилгээ бүрдсэн ордон баригдаж байна.
Спорт, тэр тусмаа жүдо бөхөд сэтгэлтэй ахан дүүсээсээ энэ ордныг барихад хамтран ажиллаж, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахыг уриалж байна.Энэ ордон сүндэрлэн боссоноор Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд бэлтгэл сургуулилалтдаа илүү далайцтай хамрагдаж, ирээдүйд олимп, дэлхийн аварга болж гялалзана.
Д.Нанжид, С.Шижирбат