УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдаас тайлбар авав. Чуулганы хуралдааныг үл анзааран байж Бүлгээ хуралдуулсан нь БСШУ, ЭМС-ын дэд сайд нарыг “ихэрлүүлэх”, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох шийдвэр гаргахдаа Засгийн газрыг хамтран байгуулж буй намуудтай зөвшилцсөнгүй гэсэн шалтгаантай аж.
Энэ сарын 16-ны орой АН, МАН-ын зөвшилцөх ажлын хэсгийнхэн уулзсан. Үүгээр тохиролцоогоо өөрчилж, дэд сайдын тоог хоёроор нэмжээ гэсэн гаргалгааг хэвлэлийнхэн хийж байсан нь үгүй бололтой. Ерөнхий сайд хоёр яамны дэд сайдыг “ихэрлүүлэх” шийдвэр гаргаснаа Ажлын хэсгийнхэнд ч, Бүлэгтээ ч танилцуулаагүй гэнэ. Гэхдээ дэд сайд нараа АН Гүйцэтгэх зөвлөлөөрөө тодруулсан учраас тэр хүрээнд мэдэж байсан гэсэн үг.
“Шударга ёс” эвслийнхэн гурван дэд сайдын квот шаардсан учраас тэдний “шахалтад” өртсөн үү, ийм гэнэтийн шийдвэр гаргасан юм байх. Хуулийн дагуу бол бүтэц, бүрэлдэхүүн нь ямар байхыг шийдэх бүрэн эрх Ерөнхий сайдад бий. Тиймээс энэ алхмыг хууль бус гэх үндэсгүй.
Нөгөө талаар, улс төрийн нөхцөл байдлаас хамааран УИХ-д суудалтай бүх намтай хамтарч Засгийн газраа байгуулсан тул тэдэнд саналаа танилцуулах учиртай байсан биз ээ. Хамтран ажиллах гэрээнд ч ингэж тусгасан учраас МАН-ынхан эсэргүүцэл үзүүлсэн юм байна. “Соёлын бие даасан яам байсныг БШУЯ-тай нэгтгэсэн. Тиймээс хоёр дэд сайдын нэг нь соёл, нөгөө нь боловсролын асуудлыг хариуцна. Спортыг эрүүл мэндтэй нэгтгэсэн тул хоёр дэд сайд томилж, салбар тус бүрээр анхаарч ажиллах нь зөв гэж үзсэн” гэсэн агуулгатай тайлбарыг Ерөнхий сайд МАН-ын бүлгийн гишүүдэд өгсөн гэнэ.
Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны тухайд АН, МАН-ын Ажлын хэсгийнхэн ярилцаад “Хуулийнхаа хүрээнд шийдэх асуудал” гээд орхисон юм байна.
С.Уул