Шийдлийн Засгийн газрын ирц бүрэн утгаараа бүрдлээ. 15 яам, 19 сайд, 17 дэд сайд ажиллахаар болов. Тэдний зургаа нь улирч, нэг нь бууриа сэлгэсэн бол үлдсэнийг нь шинээр томилсон. Тэгэхээр дэд сайд нарын 40 хувь нь хуучин, 60 хувь нь шинэ хүн байна. Өмнөх жишгүүдээс ялгаатай нь боловсрол, эрүүл мэндийн салбарт Ч.Сайханбилэг илүү “хүч хаях” аж.
Учир нь эдгээр яам тус бүр хоёр дэд сайдтай. УИХ-д суудалтай таван нам 15 дэд сайдын квотыг сөөлжиж хуваарилж байснаа яг томилохын өмнөхөн тоог хоёроор нэмэгдүүлчихсэн нь энэ. Төрийн нарийн бичгийн дарга нар гэхээсээ дэд сайдын суудлын төлөөх марафон хэдэн өдрийн турш тун ч өрсөлдөөнтэй өрнөлөө. МАН-аас долоон квотод 40, АН-аас таван дэд сайдад 30 орчим хүн “уралджээ”. Барианд орохыг хүссэн хүмүүст хэдэн зуун сая төгрөгөөр тоолох хандивыг намдаа өгөх “босго” тогтоосон гэх. Удирдлагууд нь энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ч МАН-ын гишүүд өөрсдөө үүнийг ярьж байгаа юм.
Хөшигний ард олон ч үйл явдал өрнөсөн байх. Юутай ч элдэв шалгуур, тохиролцооны дагуу шүүгдсэний эцэст мөн л 40 гаруй насныхнаас голдуу бүрдсэн, гурван бүсгүйтэй, үндэсний цөөнхийн төлөөллийг багтаасан ардчилсан танхим бүрдүүлжээ. Тэдний зарим нь таамаглалд ер багтаагүй, “битүү морь” байгаа юм. Дэд сайдаар томилогдсон эрхмүүдийг нэг шинжээд үзье.
1980-ААД ОНЫХОН ТҮРЖ ОРЖ ИРЭВ
Шийдлийн Засгийн газрын хамгийн залуу нь Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн. ГОК-ийн Ч.Ганзоригийн хүү гэдгээр нь хүмүүс түүнийг сайн мэднэ. Залуу дэд сайд 1981 онд төрсөн, эдүгээ 33 настай юм байна. Хотын унаган иргэн тэрбээр Америкт магистр хамгаалсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар С.Баярцогтоос илүүрхэнэ үү гэхээс дутахгүй мэдлэгтэй гэх. Учир нь С.Баярын Засгийн газрын үед тэрбээр уг гэрээг байгуулах бүх ажилд гардан оролцсон хүмүүсийн нэг юм. “Эрдэнэс МГЛ”-ын дэд захирлаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сард халагдсан юм билээ. Эдүгээ Оюутолгойн ТУЗ-д эх орноо төлөөлдөг гурван хүний нэг. Залуу хүн хэдий ч мэдлэг, туршлагын хувьд гологдохгүй нь.
Бууриа сэлгэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд болсон Б.Тулга Г.Тэмүүлэнгээс нэг ах, 1980 онд Дархан-Уул аймагт төржээ. Хоёр дахь салбартаа дэд сайдаар ажиллах гэж байгаа, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах байсан. Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн нэрэмжит Төр, засгийн дээд сургуульд магистр хамгаалсан. Ийнхүү 1980-аад оны залуус төрийн дээд албан тушаалд томилогдож, мэдлэг, чадвараа харуулах цаг ирэв.
БҮСГҮЙЧҮҮД БА ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа бүрэн эрхээ дуустал ажиллах үүргийг намаасаа авлаа. Өмнө нь ажиллаж байсан учраас түүнийг олон нийт мэднэ. Харин МАН-аас санал болгосон хоёр бүсгүй улс төрийн хүрээнд шинэ хүн. Хэвлэлээр өрнөж байсан таамагт ч тэдний нэр дуулдаж байгаагүй юм. Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийг бизнесийн хүрээнийхэн илүү мэдэх байх. “Blue mon” цамхгийн эзэн энэ бүсгүй У.Барсболдыг сайд байхад БОЯ-нд газрын дарга хийж байсан юм билээ.
Эрүүл мэнд, спортын хоёр дэд сайдын нэг болох Д.Атармаа эмч мэргэжилтэй, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр салбарынхан нь түүнийг мэднэ. Энэ хоёр бүсгүй хоёулаа Сэлэнгэ нутгийнх гэсэн. 17 дэд сайдын гурав нь бүсгүй гэхээр нийт бүрэлдэхүүний 17 хувь болж байгаа юм.
Үүнээс гадна АН, МАН өөрийн квотдоо үндэсний цөөнх болох казахуудын төлөөллийг багтаасан. АН-ынхан Зам тээврийн дэд сайд Х.Ержаныг улираасан бол МАН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайд болгосон. Х.Баделхан дэд сайд нараасаа хамгийн ахмад нь болж байна. Тэрбээр 1955 онд төрсөн, уул уурхайн инженер мэргэжилтэй нэгэн.
ХЭЛ АМАНД ӨРТӨЖ БАЙСАН ДЭД САЙД НАР
Энэ талаас нь харвал өөлөх зүйл шинэ бүрэлдэхүүн дотор бий. 2008 онд Сонгуулийн тухай хуульд “Өмнө нь ял эдэлж байсан хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн заалт оруулах гэж нэг хэсэг гишүүн зүтгэсэн юм. Гэтэл энэ шалгуурт бүдрэх хүн тухайн үеийн улстөрчид, УИХ-ын гишүүд дотор цөөн биш байсан. Тиймээс дээрх санаачилга яваагүй юмдаг.
Хүний нэг удаагийн алдааг үлдсэн амьдралынх нь турш наах ёсгүй гэсэн зарчмыг улс төрчид баримталсан. Шүүхээс оноосон ялыг нэгэнт эдэлчихсэн хүмүүст дээрх заалт шударга бус байсан биз. Дэд сайд нарын дунд ч иймэрхүү зам туулсан хүн байна. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга залуу хүн гэхэд юм юм үзсэн толгой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр буруудахад тэрбээр “Өргөө” зочид буудлын хувьчлалын хэрэгт холбогдож, багагүй хугацаанд хоригдож үзсэн. Гэхдээ түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригийн хувьд “хөшөөний хэрэгт” холбогдож явсан. Чулуун овооны уулзварт нохойны, Сансарын тойрог дээр эвтэй дөрвөн амьтны хөшөөг тэр Засаг дарга байхдаа бариулсан аж. Ингэхдээ хөшөө барих мөнгөнөөс “идсэн” байж болзошгүй хэмээн шалгуулж байсан удаатай. Энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй тэгсгээд намжсан.
Зам, тээврийн дэд сайд Х.Ержан өмнө нь Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга байсан. Тэр үедээ Засаг дарга С.Хавалтай хэдэн жилийн турш маргаж, шүүхээр хүртэл “үзэлцэж”, улс төрийн суулт хийж явсан удаатай.
Нэг иймэрхүү бүрэлдэхүүнтэй Шийдлийн Засгийн газрын дэд сайд нар ажиллахаар болжээ. Суралцах, танилцах хугацаагаа багасгаад ажиллахдаа түлхүү шамдаарай гэж дэд сайд нараас хүсье.
С.Туул