УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Манай улс нийт 1509 номын сан байдаг. Уг хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох бусад харилцааг зохицуулах юм байна.
Эдгээр нь харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамаарч санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг байна. Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэл тооллогод хамрагдан, хамгаалагдаж, хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явж иржээ.
Номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, уншлага үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж.
Эдгээр шаардлагын үүднээс Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа юм. Чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, улмаар санал хураалт явуулахад 82.1 хувийн саналаар хуулийг батлав.